x

21 аймгийн 79 суманд өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна

Гангийн эрсдэлийн үнэлгээгээр 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 25 сум, их эрсдэлтэй 54 сум, дунд эрсдэлтэй 130 сум, бага эрсдэлтэй 129 сум, маш бага эрсдэлтэй 2 сум байна гэж гарсан.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт хүндрэх эрсдэлтэй баруун аймгуудад өнгөрөгч долоо хоногт ажлын хэсэг томилон ажиллууллаа. Энэ сарын 06-ны өдөр ажлын хэсгийн ахлагч УОК-ын  Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү  Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудад ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцан, шаардлагатай зарим арга хэмжээг авч ажилласан тухайгаа  Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд танилцууллаа. 

Баруун аймгууд өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэх, мал мах бэлтгэн эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч ажиллаж байна. Тодруулбал; 

- Увс аймагт 2,7 орчим сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гараад байгаагаас нийт малынхаа  30 хувийг  эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон. Өнөөдрийн байдлаар 160 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэсэн байна. 

- Ховд аймгийн хэмжээнд урьдчилсан дүнгээр  хонин толгойд шилжүүлснээр 6,3 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байна. Тус аймаг 60,8 мянган тн өвс, 3270 тн гар тэжээл, 6790 тн хужир шүү бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгааг танилцууллаа. Аймгийн хэмжээнд нийт 500,0 мянган толгой малыг зах зээлд борлуулах төлөвлөгөөтэй байна.

- Завхан аймагт хонин толгойд шилжүүлснээр 6.0 сая тоо толгой мал өвөлжиж, хаваржих тооцоо гарчээ. Аймгийн хэмжээнд 207.5 мянган толгой мал хүнсэнд хэрэгцээлэх, 493.5 мянган толгой мал зах зээлд нийлүүлэх урьдчилсан судалгаа гараад байна. Завхан аймаг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаас Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан  450 тн өвс, 45 тн хивэг, 5 тн хорголжин тэжээл авах захиалгаа хүргүүлжээ.  

- Баян-Өлгий аймагт энэ жил хонин толгойд шилжүүлснээр 3.6сая толгой мал өвөлжих  тооцоо судалгаа гарсан. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд 190 тн өвс 235 тн тэжээл, сумдын нөөцөд 306 тн өвс, 407,3 тн тэжээл нөөцлөөд байгаа бөгөөд аймгийн ИТХ-аар 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр баталсан орон нутгийн төсвийн тодотголоор аймгийн өвс, тэжээлийн нөөцийг нэмж бүрдүүлэхэд зориулан 1 тэрбум төгрөг батлуулж худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.  

- Говь-Алтай аймагт хонин толгойд шилжүүлснээр 4.3 сая толгой мал өвөлжих урьдчилсан мэдээтэй байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 50 тн тэжээл, сумдын нөөцөд нийт 100 тн өвс, 133,2 тн тэжээл бэлтгэжээ. Дотоодын хэрэгцээнд 306,7 мянган толгой мал, зах зээлд борлуулах 610,1 мянган толгой мал, нийт 916,8 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэл зохион байгуулалт хийж байна.

- Баянхонгор аймаг бүдүүн тэжээл 1024,5 тн, хүчит тэжээл 364.7 тн, Эрдэс 0.4 тн бэлтгэж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт 23.6 хувьтай байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй мах бэлтгэлийн 3 үйлдвэр байгаа ба энэ онд богийн мах 670 тн, бод малын мах 330 тонныг нөөцлөхөөр, худалдан борлуулахаар 3500 тонн мах авахаар бэлтгэл ажлаа хангажээ.  

- Өвөрхангай аймгийн нийт нутгийн 40 гаруй хувь нь  дунд зэрэг буюу гандуу байсан.  Тус аймагт энэ өвөл 5.3 сая орчим тоо толгой мал өвөлжихөөр байгаа бөгөөд  нийт 1.6 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоо гарсан. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд 104.9 тн ногоон өвс, 68 тн тэжээл,  сумдын аюулгүй нөөцөд 416.7 тн өвс, 142.6 тн тэжээлийн үлдэгдэлтэй байна. 2025-2026 онд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг УОК-оос эртнээс анхааруулж, аймаг орон нутаг, малчин өрх бүр өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангахыг анхааруулсаар байгаа.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. 

Үүнд; 

- Төсөв хэлэлцэж буй энэ цаг үед орон нутгууд өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулахад шаардлагатай төсөв хөрөнгийг төсөвтөө тусгаж батлах нь чухал байна. 

- УОК, ХХААХҮЯ, аймаг, сум, багийн түвшинд бүх мэдээллээ нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалттай ажиллах,  малчид ард иргэдэд ган, зудын эрсдэлийн үнэлгээ, цаг агаарын мэдээллийг тогтмол өгч, өвөлдөө сайтар бэлдэхийг анхааруулж, зөвлөмж зөвлөгөөг цаг тухайд нь өгөх, 

- УОК, ОБЕГ, Хил Гааль гээд холбогдох бүх шатны байгууллагууд хамтран ажиллаж импортын өвс тэжээлийг хил гаалиар оруулж ирэх зохицуулалтыг хийх, малчид, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад хүндрэл чирэгдэл учруулахгүй байх;

- Өвс, тэжээлийн үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхээс сэргийлж, шаардлагатай зохион байгуулалтыг хийх;

- Цаг хүндрэх эрсдэлтэй бүс, аймаг, сумдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч дотоодын хэрэгцээг хангах, экспортыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах;

- Отор нүүдэлтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй байх тал дээр орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах, отроор яваа малчдад эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийг даалгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 16 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 17 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 19 мин АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Майамид уулзах төлөвтэй байна 20 мин Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар тун удахгүй үзэгчдийн хүртээл болно 21 мин Говь-Алтай аймгийн Цогт сумын заган ойг нөхөн сэргээнэ 24 мин Олон улсын жендэрийн стандартад нийцүүлэх суурь бүрдүүлнэ 25 мин Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг байна 26 мин Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно 28 мин Халал аргаар бэлтгэсэн махыг Катар Улсад экспортлоход хамтарна 30 мин Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос YouTube-ээр шууд дамжуулна 31 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлаач Шимамүра Иппэйг хүлээн авч уулзав 32 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 38 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 40 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 40 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 2 цаг 7 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 2 цаг 12 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 2 цаг 13 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 2 цаг 15 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 2 цаг 17 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ...
Top