x

О.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарсныг нэлээд хүн их эмзэгээр хүлээж авч байх шиг байна

Улсын Их хурлын гишүүн асан О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдаа сольж, оронд нь Б.Энхбаяр гишүүнийг томилж буйгаа мэдэгдсэн. Маргааш /өнөөдөр/ энэ асуудлаа УИХ-д танилцуулахаар болсон байна. Гэвч энэ нь хууль зөрчсөн, зөрчөөгүй гэсэн маргааныг дагуулж байгаа. Үүн дээр та хуулийн талаас нь тайлбар өгнө үү?

-Үүн дээр маргаад байх юм байхгүй. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг УИХ томилох болон чөлөөлөх эрхтэй. Харин Ерөнхий сайд нь кабинетаа өөрөө бүрдүүлнэ. Ингэхдээ Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулна гэж оруулсан. Танилцуулна гэдэг нь асуулт асууна, үг хэлж болно. Хамгийн гол нь санал хураахгүй. Тэгэхээр энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрх байхгүй юу.

-Тэгэхээр УИХ дээр ямар нэгэн байдлаар санал хураахгүй юм байна, тийм үү?

-Тийм, тэр хүнийг дэмжих, дэмжихгүй гэсэн ямар нэгэн шийдвэр гаргахгүй гэсэн үг.

-Өмнөх ХЗДХ-ийн сайд нь ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Бараг өөрөө мэдээгүй байхад нь ийм томилгоо хийчихлээ гэсэн шүүмжлэл яваад байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Энэ бол ямар нэгэн байдлаар ажилд орж байгаа асуудал биш. Засгийн газар УИХ-ын өмнө ажлаа хариуцах, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, Засгийн газрын тухай хуульд зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх, бодлого, хөтөлбөрийг тодорхойлж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэр даяар хэрэгжүүлэхэд өөрийнхөө багийг өөрөө бүрдүүл л гэж байгаа юм. Хуучин “Шүд сугална” гэж яриад зарим нэг сайд нь болохгүй байна гээд байдаг байсан. Одоо үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр больчихсон юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд өөрөө УИХ-ын өмнө дангаараа хариуцлага хүлээнэ. Харин өөрийнхөө багийг өөрөө бүрдүүлнэ л гэсэн зарчим.

-МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр/өчигдөр/ хуралдах товтой байна. Тэгвэл Б.Энхбаяр гишүүнийг хүмүүсийн ярьж байгаа шиг намаасаа хөөчихвөл энэ томилгоонд нөлөөлөх үү?

-Огтхон ч нөлөөлөхгүй. Яагаад гэвэл хуучин Засгийн газарт зарим нэг яамны сайдаар заавал УИХ-ын гишүүн байх тухай заачихсан байдаг байсан.

Харин сүүлийн өөрчлөлтөөр хэн ч байж болохоор заачихсан. Ерөнхий сайд хэнтэй ажиллахыг хүсч байна. Түүнээс л болно.

-Гэхдээ энэ томилгоог нэг хүнээс өс авах, тодруулбал Д.Амарбаясгалан гэдэг хүнийг нүүрсний хэрэгт холбоотой гэдгийг нь нотлох, яллах ганцхан үүрэгтэй хийгдчихлээ гэж яриад байна шүү дээ?

-Хууль зүйн сайдын нэр гарснаар нэлээд хэдэн хүн их эмзэг хүлээж авч байх шиг байна. Гэхдээ энэ хүмүүсийн бараг 90 хувь нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, зарим нь бүр яллагдагчаар татагдсан этгээдүүд харагдаж байна лээ. Тэгэхээр тэдгээр хүмүүст Ерөнхий сайдын нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлнэ гэсэн үг нь эмзэг тусч байж болох юм.

Би солигдож байгаа сайдыг муу ажилласан гэж хэлэхгүй. Дүгнэх цаг хугацаа ч бага байлаа. Гурван сар гаруйхан хугацаанд л ажиллалаа. Гэхдээ Ерөнхий сайдын хэлсэн нэг үг бий. Өмнө нь Засгийн газарт байхдаа нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эхлүүлж, сонсгол зохион байгуулсан ч түүнийгээ дуусгаж чадалгүй кабинетаараа огцорсон. Одоо харин түүнд ажлаа дуусгах бололцоог олгох үүднээс Хууль зүйн сайдаар томиллоо гэж хэлсэн.

Өөрөөр хэлбэл, хүмүүс “Ажлаа хий” гэдэг жагсаал хийж, дараа нь “Нэрийг нь зарла” гэдэг аймшигтай жагсаал болсон. Түүгээр бид 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай байна гэдэг тоог олж авсан. Цаашлаад энэ хулгайд 17 хүний нэр холбогдсон. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ талын нэг ч хэрэг шүүхээр шийдэгдээгүй. Яг энэ зарлагдсан хүмүүс дотор тухайн үедээ УИХ-ын гишүүн биш байж байгаад нүүрсний хулгайн мөнгөө ашиглаад томсгосон тойрог дээр асар их мөнгө хаяад өнөөдөр гишүүн болчихсон хэд хэдэн хүн байгаа.

-Та нэрийг нь хэлж болох уу?

-Халтмаагийн Баттулга, Р.Сэддорж гэх мэтчилэн хүмүүс бий. Нөгөө талд ч зөндөө хүмүүс байна. Ийм асуудал чинь өнөөдөр нэлээд замбараагүй болсон. Тухайн үед би говийн бүсэд нэр дэвшинэ гээд явж байхдаа угаах үйлдвэрээ 20 километрийн цаана барьчихсаныг нь харсан. Дээрээс нь төмөр замынхаа цаад талд барьчихсан байсан. Сүүлд үүнийх нь утга ойлгогдож байна л даа. Тэр хооронд тээврээр аваачдаг юм байна. Тээврийнх нь хөлс нүүрсний хулгайчдын компаниудад очдог. Түүн дээр нь сая шалгалт хийнгүүт тээврийн хөлс нь бараг 10 дахин багаслаа гэж байгаа юм. Ингэж болохгүй л дээ. Энэ бол хэрээс хэтэрсэн зүйл. Тийм болохоор энэ асуудлыг шалгах шаардлагатай гэдэг дээр талархалтай байгаа.

Төсвөөсөө давсан мөнгө хулгайч нарын гарт байна. Ийм мөнгөтэй тэмцэнэ гэдэг амархан биш. Монгол Улсын хилээр бүртгэлгүй асар их мөнгө орж ирсэн. Нэг дээр нь ч асуудал шийдэгдэхгүй байгаа учраас би өнөөдөр тагнуулын байгууллага дээр жаахан шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Хэдхэн жилийн өмнө хил хаагдсан чинь алтны тушаалт нэмэгдсэн. Тэгэхээр нарийн зохион байгуулалттай, мафижсан бүлэглэл байгаад байгаа юм. Тиймээс үүн дээр дайн зарлаж буй хэлбэрээр тэмцэл өрнүүлж байгааг би зөв л гэж бодож байна.

-Танай намын дарга, УИХ дахь АН-ын даргыг нөгөө намын дотоод үйл ажиллагаанд оролцсон мэдэгдэл гаргалаа гэдэг шүүмжлэл байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-МАН-ын дотоод үйл ажиллагаанд оролцсон мэдэгдэл хийгээгүй. Монгол Улсад өнөөдөр замбараагүй байдал хэрээс хэтэрчихээд байна. Жишээлбэл, УИХ-ын дарга, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тэргүүтэй хүмүүс сууж байгаад тодорхой хүнийг шоронд хийх тухай ярилцсан гэж байгаа юм. Түүнд нь би оролцоод эсрэг үг хэлсэн гэсэн. Ийм зүйлд оролцсон гээд УИХ-ын дарга ярьж байна гэдэг чинь өөрөө асуудал. Үүнийгээ шалгуулах хэрэгтэй. Дээрээс нь ЗГХЭГ-ын дарга байхдаа нүүрсний худалдан авалтын хэлэлцээрийг эхлүүлсэн юм байна. Тэгээд баталгаажуулж амжилгүйгээр УИХ-ын дарга болсон байна. Гэхдээ өмнөх хэлэлцээрийн үнийн дүн нь 100 ам.доллар байсан байхад өөрөө УИХ дээр очиж батлуулж байгаа үнэ нь 50 ам.доллар гээд хоёр дахин бага байна гэдэг баримт яриад байгаа. Тиймээс энэ баримтыг шалгах ёстой.

Орондоо хууль зассан гээд Ц.Нямдоржийг огцруулж байсан. Ордноос гадуур, найзынхаа оффис дээр 60 тэрбумын тухай ярьсан гээд УИХ-ын даргыг чирээд гаргаж байлаа. Гэтэл АТГ-ынхан намынханыг 20, 20-иор нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгах гэж байна гэж ярьдаг. Эсвэл 10 тэрбум ам.долларын алдагдалтай гэрээг зурсан гэж ярьдаг энэ этгээд өнөөдөр УИХ-ыг даргалах нь зөв үү. АН-аас Дэд хороо байгуулах саналыг Ж.Баярмаа гишүүн боловсруулаад явж байгаа. Тэр Дэд хорооны ажил нь УИХ-ын даргын ажлыг шалгах гэж байгаа юм. Өмнөх Ерөнхий сайдын ажлыг шалгана. Энэ бүрд ашиг сонирхлын зөрчил байгаа учраас УИХ-ыг даргалахаа боль гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Энэ чинь МАН-д ямар хамаатай юм.

-Та саяхан УИХ-ын гишүүд дотор хар тамхи хэрэглэдэг дөрвөн хүн байна гээд хэлчихсэн юм уу. Та нэрийг нь хэлж болох уу?

-Би байгаа гэж хэлээгүй. Тийм хов сонссон гэж хэлсэн. Хар тамхины донтолтод 3-4 гишүүн нь орчихсон юм байна гэсэн хов сонссон. Үүнийг шалгадаг газар нь Цагдаагийн ерөнхий газар учраас энэ ховыг нягтлаач гэсэн гэдгээ хэлсэн.

-Цагдаад та гомдол гаргасан гэсэн үг үү?

-Би цагдаад гомдол гаргасан биш, ийм зүйл байна, очиж нэг тестлээч гэж хэлсэн юм. Би үүнийг зүгээр нэг хов ярих гэж яриагүй. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдыг дөрөв ангилаад, улс төрийн албан тушаалтан дотор нь УИХ-ын гишүүнийг оруулаад заачихсан. Гэхдээ төрийн албан хаагч нь сэтгэцийн хувьд эрүүл байх ёстой гээд шалгуур заачихсан байдаг гэж би ярьсан.

-Цагдаад гомдол гаргахгүй болохоор шалгах юм уу?

-Цагдаагийн байгууллага бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Тийм ч учраас Хууль зүй, дотоод хэргийн яамны дор байдаг. Ер нь бол өнөөдөр хар тамхины хэрэг Монгол Улсад гамшиг болоод байна гээд бүхэл бүтэн алба байгуулна гэж яриад байгаа. Хэрвээ ингэх гэж байгаа юм бол эхний ээлжинд УИХ-ын Тамгын газартай хамтраад УИХ-ын гишүүдийг үзлэгт оруулах ёстой. Төрийн албан хаагчдыг үзлэгт оруулж байхад нэг этгээд хүний шээсийг дуслын саванд хийчихээд солих гэж байгаад баригдаж байсан тохиолдол бий.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Grusso Lucas (138.199.31.8)
    HIRE THE REAL CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I was scammed over ( $798,000) by someone I met online on a fake investment project. I started searching for help legally to recover my money, and this left me devastated and depressed. I came across a lot of Testimonies about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I contacted them providing the necessary information and it took the experts about 48 hours to locate and help recover my stolen funds. I’m very thankful for their help and I’m glad there is a safe way to fully recover crypto assets since the authorities cannot do anything to help get back lost funds. If you ever find yourself in a similar situation, THE HACK ANGELS RECOVERY EXPERT is who you need to turn to! YOU can contact them via: WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com )
    2025 оны 10 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор Монголд сургалт зохион байгуулж байна 10 цаг 59 мин Болливудын супер од 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ 11 цаг 10 мин Сэлэнгэ аймагт элит үр бэлтгэгч аж ахуйн нэгж шинээр гэрчилгээ авлаа 11 цаг 14 мин Сэлбэ голд чулуун бэхэлгээ хийснээр лаг тогтохгүй болно 11 цаг 19 мин Хөрс 20 см гүнд хөлдөх хугацааны таамаг гарлаа 11 цаг 20 мин БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэх хугацааг богиносгоно 12 цаг 10 мин Соёл, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зөвлөв 12 цаг 11 мин Биткоины ханш 116 мянган ам.доллар давж түүхэн дээд түвшинд ойртлоо 12 цаг 13 мин Грекийн ажилчид хөдөлмөрийн шинэ хуулийг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарлав 12 цаг 15 мин Монгол-Туркийн хамтын ажиллагаагаар хиймэл оюунд тулгуурласан аудит нэвтрүүлнэ 13 цаг 11 мин Х.Баасанжаргал: "Админерал" компанийг шалгах хэрэгтэй 13 цаг 32 мин Б.Энхбаяр: Би нүүрсчидэд хөөгдөхгүй, нүүрсчдийг хөөнө 13 цаг 56 мин Монголын олимпын баг “Келме” брэндийн хувцсаар Милан Кортина 2026-д оролцоно 14 цаг 0 мин Хөдөө аж ахуй, хүнсний салбарын хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ 14 цаг 0 мин Ардчиллын анхдагч С.Зориг агсныг хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ 14 цаг 5 мин Саранд хүн нисгэх "Аполло"-гийн халааг "Артемида" авч байна 15 цаг 14 мин Я.Синнер Хятадын нээлттэй тэмцээнд хоёр дахь удаагаа аваргаллаа 15 цаг 53 мин Афганистанд 48 цагийн дараа интернэт, үүрэн холбоо сэргэв 15 цаг 57 мин “Nvidia”-гийн үнэлгээ 4.5 их наяд ам.доллар давж, шинэ дээд амжилт тогтоолоо 15 цаг 58 мин “Гоёл Кашмер” өвлийн олимпын ёслолын хувцсыг урлана 15 цаг 59 мин
iИх уншсан
УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрх... Нэг нэр дэвшигчтэй, нэг ялагчтай сонгууль Солийн Данзан АТГ Ардын намынхны нэг нэгэн рүүгээ тавьдаг сумны зэв болсон... Б.Галбадрах: Боловсролын салбарын төсвийн хэлэлцүүлэг хэлбэр... Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийг хуультай болгоно О.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарсныг нэлээд хүн и... Их хагарал С.Энхтөр: МАН даргынхаа асуудлаар хямарч байгаа нь олон нийт... Мукеш Амбани $33 тэрбумаар орос нефтийг худалдан авчээ Цалингийн жендерын зөрөө ихтэй 3 орны тоонд орос багтав 1.5 тэрбум төгрөгийн шагналтай “Алтан цом”-д шилдэг найман б... Монголын холимог тулаанчид ДАШТ-д хүч үзэж байна УИХ-ын дарга АТГ-ыг гүтгэж хууль зөрчтөлөө анд нөхдөө өмөөрч... Б.Дэлгэрсайхан: Улсад хэрэгтэй ажил учраас элдвээр хэлүүлээд... Айдсыг удирддаг тархины нууц Хямд, чанартай мах малчдын гар дээрээс шууд иргэдэд хүрч бай... УИХ-ын гишүүд Швейцарын парламентын төлөөлөгчидтэй туршлага ... Хонь хариулж явсан хүүхдийн амь насыг хөнөөсөн хэрэгт бүх на... 7 аймгийн хушин ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар 6.6 тонн с...
Top