Хөвсгөл аймгийн нэгэн сумын нутаг дэвсгэрт 2018 оны наймдугаар сарын 7-нд хонь хариулж явсан 13 настай эмэгтэй хүүхдийн амь насыг санаатайгаар хохироосон хэрэг гарсан байна.
Хэрэгтэн Б нь хүүхэд бага насны, биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж ийнхүү гэмт хэрэг үйлдсэнийг мөрдөн шалгах явцад тогтоожээ. Улмаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллагдагчаар татан, цагдан хорьж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.
Хэргийг Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-д бүх насаар нь хорих ял оногдуулжээ.
Сэтгэгдэл (1)