x

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор Монголд сургалт зохион байгуулж байна

Нобелийн Энх тайвны шагналт, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор Монголд ирж, "Climate Reality Leadership Corps" манлайллын сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сургалт уур амьсгалын өөрчлөлт болон шийдлүүдийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдлэг олж авах, мөн уур амьсгалын асуудлаар олон нийттэй харилцах, нөлөөлөл үзүүлэх ур чадвараа хөгжүүлэхэд чухал боломж олгох юм.

Эхний өдрийн сургалтаар тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн бодит байдлыг баримт, шинжлэх ухаанд тулгуурлан шийдэлд чиглэсэн дэлхийн туршлагыг танилцууллаа. Тэрбээр, “Монгол Улсад уур амьсгалын бодит хямрал илэрхий мэдрэгдэж байна. Монгол Улс олон жилийн туршид малтмал түлшний нөөцдөө тулгуурлан хөгжиж ирсэн боловч нүүрсийг түлшинд ашиглах нь агаарын хорт бохирдол үүсгэж, цаг уурын эрс тэс үзэгдлийг нэмэгдүүлж буй нь тодорхой болсоор байна. Монголын ард түмэн өнөөдөр хөгжлийн өөр замыг сонгох онцгой боломжийн өмнө ирээд байна. Энэхүү сургалтаараа бид Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцөө хэрхэн үр ашигтай ашиглах талаар хамтдаа судалж, оролцогчдыг Монголын цэвэр, эрүүл ирээдүйг бүтээх чадвартай, идэвхтэй манлайлагчид болгох, хамтын үйлдэл, өндөр үр ашигтай нөлөөллийн ажилд уриалж, өнгөрсөн хугацаанд ахиц гаргахад саад болсон геополитикийн сорилтуудыг даван туулахад чиглүүлнэ” хэмээв.

Мөн тэрбээр илтгэлдээ, “Монгол орны бэлчээрийн 70 хувь нь доройтсон. Үүнд бэлчээрийн даац хэтэрсэн нь үндсэн шалтгаан мөн боловч цөлжилт ч бас нөлөөлж байна. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай орон нарны эрчим хүчийг ашиглах хүлэмж барих нь тохиромжтой.

2015 онд Парисын хэлэлцээр байгуулснаас хойш Монгол Улсын хүлэмжийн хий ялгаруулалт 46 хувиар нэмэгджээ. Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийг ердийнхөөс 53 хувь бууруулах зорилт тавьсан. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд маш их ажил хийх шаардлагатай байна.

Энэ жил 2015 оны Парисын хэлэлцээрийн 10 жилийн ой тохиож байна. Дэлхийн бүх улс орон энэ зууны дунд үе гэхэд нүүрстөрөгчийн хийг тэглэх зорилгод хүрэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцсон юм. Парисын хэлэлцээрээс хойш чулуужсан түлшний эрчим хүчний чадамжийг нийлүүлснээс хоёр дахин их нарны эрчим хүч суурилуулсан байна” гэдгийг дурдав.

Сургалтын агуулгад Монгол Улсад иргэдийн оролцоонд суурилсан хөдөлгөөнийг хэрхэн өрнүүлж, эрчим хүчний бие даасан байдлыг хангах улс төрийн хүсэл эрмэлзлийг бий болгох, мөн сэргээгдэх эрчим хүчний үлэмж нөөц бололцоогоо ашиглан нүүрсний эрчим хүчнээс үе шаттай татгалзах шилжилтийг хэрхэн эрчимжүүлэх тухай сэдэв багтжээ. Үүнээс гадна, цэвэр эрчим хүчний санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжуудыг хэлэлцэж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шударга ёсны цогц асуудлуудыг хөндөн, нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдлын олон нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, уламжлалт нүүдлийн соёл, өв уламжлалыг хамгаалах, мөн монголын тал хээрт нутагшсан биологийн олон янз байдлыг хадгалж үлдэхийн тулд цөлжилттэй хэрхэн тэмцэх зэрэг сэдвийг онцлон хүргэлээ.

Энэ үеэр “Green Climate Fund” сангийн Гадаад харилцааны захирал С.Оюун хэлэхдээ, “Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас болоод сөрөг үр дагаврууд нь асар их нэмэгдсэн хэвээрээ байна. Тиймээс авах арга хэмжээ, улс төрийн хүсэл зориг, эрмэлзлэлээ нэмэгдүүлэх ёстой гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор хэлж байна. Манай малчид газрын гарц, бэлчээр доройтож байна, цөлжилт нэмэгдэж байна гэдэг. Энэ нь малын тооноос биш дэлхийн дулаарлаас шалтгаалж байна. Жишээ нь, бороо орохдоо удаан хугацаанд зүсэрч ороод, хөрсөнд сайхан шингэдэг байсан бол одоо гэнэтхэн аадар бороо ороод л хатсан газарт усаа сайн шингээж чадахгүй, үер болж байна. Тэгэхээр цаг уурын гамшиг дэлхийд асар их нэмэгдэж байгаа. 2050 он гэхэд дэлхий нийтээрээ хүлэмжийн хийн ялгарууллыг тэглэхийн төлөө томоохон зорилттой ажиллаж байгаа. Тэгэхээр дэлхийд нүүрлэж байгаа цаг уурын дулаарлыг сааруулах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай” гэдгийг тодотгов.

Энэхүү сургалтад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох асуудлаар дуу хоолойгоо хүргэж, бодит шийдэл хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг олон улсын болон иргэний нийгмийн 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцов. Зөвхөн Монгол төдийгүй олон улсад чухал ач холбогдолтой энэхүү үйл ажиллагаа 2025 оны 11 дүгээр сард Бразил улсад болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 30 дугаар бага хурал /COP30/-ыг угтаж, дэлхий даяар зоримог, өргөн хүрээтэй үйл ажиллагааг шаардах нэгдсэн уриалгыг бий болгохыг зорьж буй аж.

Ташрамд дурдахад, сургалтыг амжилттай дүүргэсэн оролцогчид дэлхий даяар 3.8 сая манлайлагчийг нэгтгэсэн "Climate Reality Leadership Corps" хөтөлбөрийн бүрэн эрхтэй гишүүн болох аж.

Энэ сүлжээнд уур амьсгалын үйл хэрэгт бодитой өөрчлөлт авчрахын төлөө хүчээ нэгтгэгч манлайлагч идэвхтнүүд, бизнесийн төлөөллүүд, энтрепренерүүд, сонгогдсон төлөөлөгчид, орон нутгийн иргэд, оюутнууд зэрэг нийгмийн бүх түвшний оролцогч талууд багтдаг гэдгээрээ онцлогтой.

Цаг агаар хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай хүмүүст ойлгуулахад хүчин чармайлт гаргасныг нь үнэлж Аль Горт  Нобелийн Энх тайвны шагналыг 2007 онд олгож байжээ. 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 14 цаг 5 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 14 цаг 16 мин Луврын музей хаалттай хэвээр байна 14 цаг 21 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 14 цаг 39 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 14 цаг 42 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 14 цаг 42 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 14 цаг 43 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 14 цаг 44 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 14 цаг 45 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 14 цаг 48 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 15 цаг 6 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 15 цаг 7 мин ЗГ: Зөвлөх, менежерүүдийг цомхотгож, 16 дэд сайдыг томиллоо 15 цаг 7 мин Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байна 15 цаг 9 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна 15 цаг 10 мин Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа 15 цаг 11 мин Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлжээ 15 цаг 12 мин Арванхоёрдугаар сард 83 мянган тонн АИ-92 автобензин импортоор хэрэглэнэ 15 цаг 13 мин Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ 15 цаг 15 мин Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ 15 цаг 51 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top