x

УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэнд халдав

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган дээр нэгэн гэнэтийн асуудал орж ирэв. Өнгөрөгч гуравдугаар сард /2025.03.28/ гарсан Үндсэн хуулийн Цэцийн 04 тоот дүгнэлтийг УИХ-ын дарга УИХ-аар хэлэлцүүлжээ. Ингэхдээ “уг асуудлыг өмнө УИХ-аар хэлэлцсэн учир” гээд гишүүдийг асуулт асууж, үг хэлэх боломж олголгүйгээр шууд санал хураалтыг явуулсан байна. Үр дүнд Цэцийн дүгнэлт УИХ дээр унав. Санал хураалтад 89 гишүүн оролцож, 55 хувийн саналаар "дүгнэлтийг хүлээж авахгүй" гэж шийджээ.  

Тодруулбал, 2019 онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72-р зүйлийн 1 дэх хэсэгтТойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн  санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж заасан. Энэ заалтын “дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэсэн нь Үндсэн хууль зөрчиж, иргэдийн чөлөөтэй сонгох эрхэд халдаж байгаа тухай иргэн Н.Туяа Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргажээ.

Гэтэл уг хуулийн 71 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Сонгогч нэг ч нэр дэвшигч, эсхүл нам, эвслийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг 2 саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно” гэсэн байна. Эндээс, нэг ч нэр дэвшигч, нам, эвслийг дугуйлаагүй саналын хуудас хүчинтэйд тооцогддог мөртлөө нэг /эсвэл түүнээс илүү/ нэр дэвшигчийг дутуу дугуйлсан саналын хуудас яахаараа хүчингүй болдог вэ? гэсэн сонирхолтой асуулт гарна. Учир шалтгааны болоод шударга ёсны үүднээс шүү дээ.

Би жишээ нь таван мандаттай тойргоос сонгохыг хүссэн гурван хүнээ л дугуйлсан, өөр дугуйлах нэр дэвшигч олдоогүй байтал миний санал хүчингүй болоод нөгөө талд нь нэг ч нам, нэр дэвшигчийг дугуйлаагүй буюу сонгохыг хүсээгүй хүний санал хүчинтэй үлдэнэ гэсэн үг. Үүнийг манайхан “цагаан хуудас” гэж нэрлээд хүчинтэй саналд тооцдог. Хууль дээрх хоёр сонгогчийн санал буюу сонгох эрхэд ялгавартай хандаж байна аа л гэсэн үг.

Хоёрдугаарт, энэ бол иргэдийг хүсээгүй сонголтоо хийхэд хүчээр тулгаж байгаа хэрэг юм. Сонгууль болохоор сонгогчдын дунд ямар сурталчилгаа явдаг билээ? Манайхаас ийм ийм нэртэй тэдэн хүн нэр дэвшиж байгаа шүү, багаар нь сонгоорой, нэг л нэр дэвшигч дутуу үлдвэл таны санал хүчингүй болно шүү... гэдэг тулган шаардалт буюу тархи угаалт. Тэр нь бас хөөрхөн өртөгтэй. Ядарсанд нь 50к, ярвайсанд нь бол 200к, 500к ч өгдөг гэж байгаа. Ийм л шахалтаар манай сонгууль явдаг. Ялангуяа сүүлийн сонгууль томсгосон тойрогтой, маш олон нэр дэвшигчтэй явагдсан. УИХ-ын нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор 9 мандаттай, Дархан, Сэлэнгэ, Төв 10 мандаттай, Ховд, Завхан, Увс, Говь-Алтай 10 мандаттай байсан гээд бод доо. Гэтэл сонгуульд оролцсон нам, эвслийнх нь тоо хорь давчихсан. Ийм сонгуулиас МАН нам яаж дангаараа ялж гарч ирсэн байж таарах вэ?

Тиймээс “мандатын тооноос дутуу нэр дэвшигч дугуйлбал санал чинь хүчингүй болно шүү” гэдэг хуулийн заалт иргэдийн сонгох эрхэд халдаж, хүсээгүй сонголтоо хийхэд тулгаж байна, энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэдэг үндэслэлээр иргэн гомдол гаргасан. Цэц гомдлыг нь хэлэлцээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72.1 дэх заалт нь “иргэний чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байна” гэж дүгнэсэн. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй гэжээ. Мөн “Дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийг дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсугай” гэсэн байдаг. Уламжилсугай гэдэг нь үүрэг болголоо гэсэн үг л дээ.

Атал үүнээс хойш чилийсэн зургаан сар өнгөрчээ. Хуулийн хугацаагаараа таван сар 13 хоног өнгөрсөн гэсэн үг. Энэ хугацаанд манай УИХ Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, шийдвэрээ гаргасангүй. Энэ бол хуулийн зөрчил юм. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36.2-ыг зөрчсөн байна. УИХ-ыг хууль зөрчихөд хүргэсэн хүн нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн биеэр.

Уг нь бол Цэцийн 04 тоот дүгнэлт гарсны дараа УИХ уг асуудлыг хэлэлцээгүй биш, хэлэлцсэн юм байна. Хэлэлцүүлэгт оролцож, үг хэлсэн гишүүдийн 63 хувь нь тухайн үед “Дүгнэлтийг хүлээж авья” гэдэг саналаа хэлсэн юм байна. Гэтэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хэлэлцүүлгийг 7 хоногоор хойшлууллаа” гэж хэлээд алх тогшоод уг асуудлыг бүтэн таван сар гаруй мартсан, эсвэл хав дарсан. Аль нь ч байсан хууль зөрчсөн хэрэг.

Тэгээд гомдол гаргагч иргэн “УИХ Үндсэн хууль зөрчлөө” гээд дахиад Цэцэд өгчихөнгүүт өнөөдөр ингэж яаран сандран оруулж ирээд, хэлэлцүүлэг хийлгүйгээр санал хураалт явуулаад Цэцийн дүгнэлтийг унагасан. Ийм л юм болж. Тухайн үед УИХ-ын дарга санал хураалтыг хойшлуулсан уу, эсвэл хэлэлцүүлгийг хойшлуулсан уу гэдгийг протоколоос харчих хэрэгтэй байх.

Бас Цэцийг дүгнэлтийг УИХ хүлээж авсангүй гээд Цэц асуудлыг хаяхгүй байх. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг түдгэлзүүлсэн эхний шийдвэр дээрээ зогсох байх. Тэгээд Их суудлын шийдвэр гарвал хуулийн үйлчлэл ч гэсэн зогсох, УИХ баталсан хуулиа эргэж харахад хүрэх байх. Эвэртэй, туурайтай гээд хэн нэг нь Үндсэн хууль зөрчөөд, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаад, даргалаад, даам гараад байж болохгүй л байх. Ийм хүн намын дарга болж гэмээн МАН-ын зовлон Монголын зовлонгоор л дуусах байх даа.   

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Lucy Sliver (149.88.98.181)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах

  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах

  • Harris Thomas (5.62.57.54)
    "In the crypto world, this is great news I want to share. Last year, I fell victim to a scam disguised as a safe investment option. I have invested in crypto trading platforms for about 10yrs thinking I was ensuring myself a retirement income, only to find that all my assets were either frozen, I believed my assets were secure — until I discovered that my BTC funds had been frozen and withdrawals were impossible. It was a devastating moment when I realized I had been scammed, and I thought my Bitcoin was gone forever, Everything changed when a close friend recommended the Capital Crypto Recover Service. Their professionalism, expertise, and dedication enabled me to recover my lost Bitcoin funds back — more than €560.000 DEM to my BTC wallet. What once felt impossible became a reality thanks to their support. If you have lost Bitcoin through scams, hacking, failed withdrawals, or similar challenges, don’t lose hope. I strongly recommend Capital Crypto Recover Service to anyone seeking a reliable and effective solution for recovering any wallet assets. They have a proven track record of successful reputation in recovering lost password assets for their clients and can help you navigate the process of recovering your funds. Don’t let scammers get away with your hard-earned money – contact Email: Recoverycapital@fastservice.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 03 | Хариулах
  • Grusso Lucas (138.199.31.8)
    HIRE THE REAL CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I was scammed over ( $798,000) by someone I met online on a fake investment project. I started searching for help legally to recover my money, and this left me devastated and depressed. I came across a lot of Testimonies about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I contacted them providing the necessary information and it took the experts about 48 hours to locate and help recover my stolen funds. I’m very thankful for their help and I’m glad there is a safe way to fully recover crypto assets since the authorities cannot do anything to help get back lost funds. If you ever find yourself in a similar situation, THE HACK ANGELS RECOVERY EXPERT is who you need to turn to! YOU can contact them via: WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com )
    2025 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.187.229)
    Улсын хэмжээнд НЭГ тойрогтой сонгууль явуулах нь хамгийн шударга бөгөөд маш бага зардал гарна .Сайн бодоорой ! Санал авах хуудсыг 7 хоногийн өмнө тараагаад Улсын хэмжээнд нэг өдөр хурааж авна гэх мэт
    2025 оны 09 сарын 27 | Хариулах
  • Rahiy (23.162.152.108)
    Намайг 154,000 доллараар хуурсан. Би биткойноор мөнгө явуулсан орос залуутай ярьж байгаад хамаг юмаа алдах шахсан. Гэсэн хэдий ч дөнгөж эхэлж байсан ноён Деннис цаг тухайд нь хөндлөнгөөс оролцож, надад 154,000 долларын биткойныг буцааж өгсөн. Тэр үнэхээр сайн ажил хийдэг, би түүнийг хэд хэдэн найз нөхөд, хамтран ажиллагсаддаа санал болгосон бөгөөд тэд бүгд сэтгэл хангалуун үйлчлүүлэгч болсон. Тэр надад худалдааны салбарт маш их тусалсан тул та түүнтэй холбогдож болно. Хакердах ба санг сэргээх. Тэр бол хамгийн шилдэг нь бөгөөд мөнгө буцааж авах, луйварчдыг илрүүлэх олон төрлийн ур чадвартай. Би мөнгөө буцааж авсандаа баяртай байна, эдгээр нарийн төвөгтэй, махчин гэмт хэргийн хохирогч болсон нь ичмээр зүйл биш юм. Энэ тухай мэдээлснээр та алдсан мөнгөө заримыг нь эсвэл бүгдийг нь эргүүлэн авч, луйварчид бусдыг онилохоос сэргийлж чадна. Хууран мэхлэх замаар олж авсан биткойныг сэргээх, гэмт хэргийн бүртгэл, биткойн олборлолтыг арилгах, устгахын тулд Trustwavehackerstech2 @ gmail com хаягаар TRUSTWAVEHACKERSTECH-тэй холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 50 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 50 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 51 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 53 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 55 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 2 цаг 11 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 2 цаг 13 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 2 цаг 14 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 2 цаг 21 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 2 цаг 23 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 2 цаг 51 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 51 мин Уур амьсгалын Үндэсний хорооны чиглэлийг өөрчлөх тогтоолын төслийг танилцуулна 2 цаг 51 мин Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ 2 цаг 53 мин Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 4 цаг 26 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 4 цаг 26 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 4 цаг 27 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 4 цаг 27 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 28 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 4 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top