Ирэх оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд Итали улсын Милан, Кортина хотуудад зохион байгуулагдах Өвлийн XXV Олимпын наадамд Монгол Ус гүйлтийн цанын төрлөөр 2 тамирчин оролцох эрх аваад байгаа билээ.
“Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох баг тамирчдыг Испани улсын Келме брэндийн спортын хувцсаар ивээн тэтгэх гэрээг өнөөдөр үзэглэлээ.
Уг ёслолын ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЗГХА-БТСУХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Э. Билэгт, “Грийн Амиго” ХХК-ий ерөнхий захирал Н. Амартүвшин нарын албаны бусад хүмүүс оролцсон.
"Келме" брэнд нь 1963 онд Испани улсад байгуулагдаж, 50 гаруй улсад салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсад 2022 оноос хойш “Грийн Амиго” ХХК албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлжээ.
Тус брэнд нь “Канвон 2024” Залуучуудын өвлийн олимпын наадам, “Харбин 2025” Азийн өвлийн наадамд баг тамирчдыг ивээн тэтгэн хамтран ажиллаж байсан түүхтэй гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.