x

Соёл, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зөвлөв

Манай улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтын ажиллагаа түншлэл, нутгийн гар урчуудын бүтээлч сэтгэлгээ болон аялал жуулчлалын төрлөө байгальд, соёлд ээлтэй хөгжүүлэх нь чухал байна.

Иргэд орон нутгаа маш сайн мэддэг учир салбарын тур компаниудын аялал жуулчлалын хөтөлбөрийг баяжуулахад туслуулах, оролцуулах, нутгийн иргэдийг хөтөч тайлбарлагчаар бэлдэх хэрэгтэйг тогтвортой аялал жуулчлалын хөгжил, маркетинг, брэнд хөгжүүлэх зөвлөх Катерин Жермьер-Хамел “Тэгш боломж бүхий, олон талт аялал жуулчлалын үнэ цэнд тулгуурлан нутгийн иргэдэд түшиглэсэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” илтгэлийнхээ үеэр онцов.

Тэрбээр СУИС, Залуу монголч судлаач, эрдэмтдийн “Эрдмийн хэлхээ” нийгэмлэг, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг хамтран зохион байгуулсан тогтвортой аялал жуулчлал, түүний үнэ цэнд тулгуурласан нутгийн иргэдийн оролцоо лекцийн гол илтгэлийг тавьсан юм. Илтгэлдээ, Монгол Улс соёл болон байгалийн өв, үнэт зүйлсээр маш баялаг орон болохыг тодотгоод, тогтвортой аялал жуулчлал нь байгалийн баялгаа хэрхэн хамгаалж хадгалах зорилготой. Үүндээ тулгуурлан аяллын зарим чиглэлээ илүү үнэ цэнтэй, бусдыг өөртөө татахад ашиглах, тухайн бүс нутгийн иргэдийн тогтвортой байдлыг чадавхжуулж, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой. Энэ нь эргээд бүтээгдэхүүн гэхээс илүү иргэдээ дэмжих хэрэгсэл болгоно гэсэн үг юм гэдгийг хэлж байлаа.

Энэ үеэр СУИС-ийн Соёл судлалын тэнхмийн эрхлэгч доктор Б.Мөнхбадрал ярихдаа, “Нутгийн иргэдээ түшиж аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөмж сургалтыг салбарынхан, ирээдүйн хүний нөөцөд өгч байна. Энэ багшийн судалгааны чиглэл нь манай улсын аялал жуулчлалын хандлага, баримталж буй бодлоготой нийцэж байгаа юм. Энэ цаг үед байгаа аялал жуулчлалын бүх нөөцөө тогтвортой, зөв төлөвлөлтөөр ирээдүйд ээлтэй байдлаар ашиглах тухай ярьж байна” гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор Монголд сургалт зохион байгуулж байна 11 цаг 6 мин Болливудын супер од 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ 11 цаг 16 мин Сэлэнгэ аймагт элит үр бэлтгэгч аж ахуйн нэгж шинээр гэрчилгээ авлаа 11 цаг 21 мин Сэлбэ голд чулуун бэхэлгээ хийснээр лаг тогтохгүй болно 11 цаг 25 мин Хөрс 20 см гүнд хөлдөх хугацааны таамаг гарлаа 11 цаг 27 мин БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэх хугацааг богиносгоно 12 цаг 16 мин Соёл, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зөвлөв 12 цаг 18 мин Биткоины ханш 116 мянган ам.доллар давж түүхэн дээд түвшинд ойртлоо 12 цаг 19 мин Грекийн ажилчид хөдөлмөрийн шинэ хуулийг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарлав 12 цаг 21 мин Монгол-Туркийн хамтын ажиллагаагаар хиймэл оюунд тулгуурласан аудит нэвтрүүлнэ 13 цаг 18 мин Х.Баасанжаргал: "Админерал" компанийг шалгах хэрэгтэй 13 цаг 38 мин Б.Энхбаяр: Би нүүрсчидэд хөөгдөхгүй, нүүрсчдийг хөөнө 14 цаг 2 мин Монголын олимпын баг “Келме” брэндийн хувцсаар Милан Кортина 2026-д оролцоно 14 цаг 6 мин Хөдөө аж ахуй, хүнсний салбарын хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ 14 цаг 6 мин Ардчиллын анхдагч С.Зориг агсныг хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ 14 цаг 11 мин Саранд хүн нисгэх "Аполло"-гийн халааг "Артемида" авч байна 15 цаг 20 мин Я.Синнер Хятадын нээлттэй тэмцээнд хоёр дахь удаагаа аваргаллаа 16 цаг 0 мин Афганистанд 48 цагийн дараа интернэт, үүрэн холбоо сэргэв 16 цаг 3 мин “Nvidia”-гийн үнэлгээ 4.5 их наяд ам.доллар давж, шинэ дээд амжилт тогтоолоо 16 цаг 4 мин “Гоёл Кашмер” өвлийн олимпын ёслолын хувцсыг урлана 16 цаг 5 мин
iИх уншсан
УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрх... Нэг нэр дэвшигчтэй, нэг ялагчтай сонгууль Солийн Данзан АТГ Ардын намынхны нэг нэгэн рүүгээ тавьдаг сумны зэв болсон... Б.Галбадрах: Боловсролын салбарын төсвийн хэлэлцүүлэг хэлбэр... Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийг хуультай болгоно О.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарсныг нэлээд хүн и... Их хагарал С.Энхтөр: МАН даргынхаа асуудлаар хямарч байгаа нь олон нийт... Мукеш Амбани $33 тэрбумаар орос нефтийг худалдан авчээ Цалингийн жендерын зөрөө ихтэй 3 орны тоонд орос багтав 1.5 тэрбум төгрөгийн шагналтай “Алтан цом”-д шилдэг найман б... Монголын холимог тулаанчид ДАШТ-д хүч үзэж байна УИХ-ын дарга АТГ-ыг гүтгэж хууль зөрчтөлөө анд нөхдөө өмөөрч... Б.Дэлгэрсайхан: Улсад хэрэгтэй ажил учраас элдвээр хэлүүлээд... Айдсыг удирддаг тархины нууц Хямд, чанартай мах малчдын гар дээрээс шууд иргэдэд хүрч бай... УИХ-ын гишүүд Швейцарын парламентын төлөөлөгчидтэй туршлага ... Хонь хариулж явсан хүүхдийн амь насыг хөнөөсөн хэрэгт бүх на... 7 аймгийн хушин ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар 6.6 тонн с...
Top