x

УИХ-ын дарга АТГ-ыг гүтгэж хууль зөрчтөлөө анд нөхдөө өмөөрч болох уу

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ойрын өдрүүдэд гэнэт “галзуу” мэт мэдэгдлүүд хийх болсон нь хууль тогтоох байгууллагад сонгогдон ажиллаж буй хүний хувьд байж боломгүй, хариуцлагагүй, ноцтой гүтгэлгүүдээр улам баяжсаар байна. Эцэст нь тэрбээр “АТГ хонзонгоор ажлаа хийж байна. У.Хүрэлсүхэд АТГ байна. Хуулийнхан ард түмнийг тамлаж байна” гэхчлэн гүтгээл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг АТГ-т шалгуулахаар өгсөн юм. Мэдээж өргөдөл гомдлыг нь хүлээн авч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ч АТГ хуулийн дагуу шалгана гэдэгт итгэж байна. Учир нь АТГ-ыг Ерөнхийлөгч удирддаггүй. Гэтэл дөнгөж саяхан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “МАН-ын Бага хурлын гишүүдийг 20, 20-оор нь багцалж, хилсээр яллах ажил эхэлсэн, үүнийг би мэдээд Я.Содбаатартай утсаар ярьснаас хойш 20 минутын дараа АТГ хилсээр хэрэг нээх жагсаалтаа устгасан” хэмээн орон даяар, бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлалаа.

Тэрбээр энэ үгсээ хариуцлагатайгаар нотолж чадах болов уу? Ямар гээч жагсаалтыг хэн УИХ-ын даргад мэдээлж, тэр тухай улс төрийн нэгэн намын Ерөнхий нарийн бичгийн даргатай ярилцаж, үр дүнд нь мөнөөх жагсаалтыг устгасан гэх мэдээлэл авсан байж таарах вэ? Ийм эрсдэлтэй мэдээллийг төрийн тусгай албанаас түүнд дамжуулах, эсвэл зохиож мэдээлсэн хүн байж болох уу? Үүнийг тогтоох нь хуулийн байгууллагын хувьд тийм ч хэцүү биш. Харин УИХ-ын гишүүний болон УИХ-ын даргын дээрх мэдэгдлүүд олон нийтэд хэрхэн нөлөөлөх бол?

Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд АТГ-ын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатарын АТГ-ын байрны гадна өчигдөр хийсэн мэдэгдэл болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өнөөдөр орон даяар зарласан мэдэгдэл яах аргагүй тус байгууллагын үйл ажиллагааг ямар нэг баримт нотолгоогүйгээр хардсан, таамагласан, гүтгэсэн өнгө аястай байв. Шалтгаан нь өөрийгөө, эсвэл ойр дотны хүмүүсээ шалгуулсан, хориулсантай холбоотой байж болох хэдий ч дээрх хууль хориглосон заалттай болохоос учир шалтаг, шалтгаан заагаагүй.
Жишээ болгож, ер нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг хэзээнээс, ямар хэргээр шалгаж эхэлсэн бэ? Тэр нь одоогийн Ерөнхийлөгчтэй ямар холбоотой юм бол гэдгийг судалж үзлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан. Энэ үеэрээ буюу 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчим өөрийн амьдарч байсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 14 дүгээр байрны 214 тоотод байрлах гэртээ “Агро Алтай Импекс” ХХК-ийн эцсийн өмчлөгч Б.Инжиннаш, төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллахаар тохиролцсон БНСУ-ын иргэн Рю Ван Со нарын дээрх газар дээр барих барилгын ажлыг эхлүүлэх ашиг сонирхлын үүднээс хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол дэмжлэг үзүүлнэ гэж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж 50 сая вон буюу 107 сая 500 мянган төгрөг авсан байдаг. Үүний бичлэг олон нийтэд цацагдаж байсныг мартах аргагүй.

Цаашилбал, УИХ-ын 2020-2024 оны УИХ-д гишүүнээр ажиллаж байхдаа буюу тодруулбал 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр “Таванбогд моторс” компаниас 128 сая төгрөгөөр худалдан авсан Geely Monjaro гэгч автомашиныг өөрөө болон эхнэр Б.Тунгалагийн хамт унаж ашигладаг байжээ. Үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй бөгөөд улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн, бусдын нэр дээр худалдан авсан, эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй болохоор үндэслэлгүй хөрөнгө төдийгүй орлого нь их хэмжээгээр нэмэгдсэн байдал тогтоогдсон байна. Мөн тэр жилдээ буюу 2023 оны долоодугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн танил Г.Хонгорын Хаан банк ХХК дахь 5026735010 дугаарын дансаар дамжуулан 286,600,000 төгрөгийн буюу их хэмжээний хахуулийг “Мон Лаа” ХХК-ийн захирал Х.Энхсайханы ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд авсан нь тогтоогджээ. Мөн яг тэр өдрөө Г.Хонгорын нэрээр 34-99 УНҮ улсын дугаартай Ланд Круйзер-300 загварын автомашиныг “Таван богд” ХХК-иас худалдан авч эх үүсвэрийг нуун далдалсан байх юм.

Эдгээрээс гадна мөн л УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийн асуудал бий. Үүнд түүний эхнэр Б.Тунгалаг нь өөрийн хамаарал бүхий этгээд болох П.Оюунгэрэлтэй 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 13 дугаар хороолол Нарны зам гудамж 61-286 тоот орон сууцыг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр эсгэн байгуулж, П.Оюунгэрэл нь уг орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэн Т.Эрдэнэжаргалтай 1064 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр 47,000,000 төгрөгөөр худалдсан байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 1-р хороо 13-р хороолол Нарны зам гудамж 60-76 тоот, 34,76 метр квадрат орон сууцыг С.Ганбаатар гишүүний эхнэр Б.Тунгалагийн төрсөн эгч Б.Туулын нэрээр авч, улмаар 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр П.Оюунгэрэлд шилжүүлснийг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаартай итгэмжлэлээр Б.Тунгалаг нь шилжүүлэн авч, мөн өдөр иргэн Л.Насанбуянд тус орон сууцыг 62,000,000 төгрөгөөр худалдсан мөнгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан байна.

Урьд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж байсан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон “МДТОФ” ХХК, “Эм Эл И Эн Жи” ХХК хоорондын “Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ”-ний дагуу МҮЭХ-ны эзэмшлийн газарт “МДТОФ” компанийн  байрнаас үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажилладаггүй, төрсөн дүү С.Гандолгортоо хөнгөлөлттэй үнээр олгож давуу байдал бий болгосон гэхчлэн 2006 оноос хойшхи хэргүүд ч бий.

Түүнчлэн орон сууцны болон оффисын барилга бариулсны хариуд авсан “Юнион Буйлдинг” барилгын А блокийн 304 тоот оффисын зориулалт бүхий 136,87 метр квадрат үл хөдлөх хөрөнгийн  гэрчилгээг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Ворлднэт” ХХК-ийн нэр дээр гаргаж авчээ. Үүнийг тус компанийн захирал Ч.Энхжин, нягтлан бодогч Б.Тунгалагтамир нар нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах” тухай ГД2017/08-07 дугаартай дүр эсгэсэн гэрээ байгуулж, дээрх 479,045,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2014 оны 08 дугаар сараас хойш одоог хүртэл өөрөө болон хамаарал бүхий этгээдүүдийн хамт эзэмшиж ашиглан, түүний эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж байнга тогтвортой үйлдсэн байдал тогтоогджээ.

Дээрх байдлаас харахад УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг шалгаж эхэлсэн нь Ухнаагийн Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах болсонтой буюу албан тушаалаа хашиж төрийн өндөр албаны үүргээ биелүүлэхтэй нь ямар нэг сэжмээр холбоотой гэж үзэх боломжгүй. Тэр тусмаа АТГ-ын даргыг томилох, удирдан чиглүүлэх болон тус байгууллагын үйл ажиллагаанд Төрийн тэргүүн оролцох ямар ч боломж нөхцөлгүй болохыг холбогдох хууль тогтоомжуудаас бэлхнээ харагдана. Тэгэхээр хууль тогтоох дээд байгууллага УИХ-д сонгогдон ажиллаж буй С.Ганбаатар өөрийн гэм буруутай үйлдэлд хариуцлага хүлээх, шалгуулахдаа улс төрийн зорилгоор гүжир гүтгэлгийн арга хэрэглэн, Авлигын эсрэг хуулийг ноцтой зөрчиж АТГ-ын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцож буй явдлыг ийнхүү олон нийтэд мэдээлж байна.

У.Оргилмаа, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Lucy Sliver (149.88.98.181)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах

  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах

  • Harris Thomas (5.62.57.54)
    "In the crypto world, this is great news I want to share. Last year, I fell victim to a scam disguised as a safe investment option. I have invested in crypto trading platforms for about 10yrs thinking I was ensuring myself a retirement income, only to find that all my assets were either frozen, I believed my assets were secure — until I discovered that my BTC funds had been frozen and withdrawals were impossible. It was a devastating moment when I realized I had been scammed, and I thought my Bitcoin was gone forever, Everything changed when a close friend recommended the Capital Crypto Recover Service. Their professionalism, expertise, and dedication enabled me to recover my lost Bitcoin funds back — more than €560.000 DEM to my BTC wallet. What once felt impossible became a reality thanks to their support. If you have lost Bitcoin through scams, hacking, failed withdrawals, or similar challenges, don’t lose hope. I strongly recommend Capital Crypto Recover Service to anyone seeking a reliable and effective solution for recovering any wallet assets. They have a proven track record of successful reputation in recovering lost password assets for their clients and can help you navigate the process of recovering your funds. Don’t let scammers get away with your hard-earned money – contact Email: Recoverycapital@fastservice.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 03 | Хариулах
  • Grusso Lucas (138.199.31.8)
    HIRE THE REAL CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I was scammed over ( $798,000) by someone I met online on a fake investment project. I started searching for help legally to recover my money, and this left me devastated and depressed. I came across a lot of Testimonies about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I contacted them providing the necessary information and it took the experts about 48 hours to locate and help recover my stolen funds. I’m very thankful for their help and I’m glad there is a safe way to fully recover crypto assets since the authorities cannot do anything to help get back lost funds. If you ever find yourself in a similar situation, THE HACK ANGELS RECOVERY EXPERT is who you need to turn to! YOU can contact them via: WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com )
    2025 оны 10 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 47 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 47 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 48 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 50 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 52 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 2 цаг 8 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 2 цаг 10 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 2 цаг 11 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 2 цаг 18 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 2 цаг 20 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 2 цаг 48 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 48 мин Уур амьсгалын Үндэсний хорооны чиглэлийг өөрчлөх тогтоолын төслийг танилцуулна 2 цаг 48 мин Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ 2 цаг 50 мин Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 4 цаг 23 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 4 цаг 23 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 4 цаг 24 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 4 цаг 24 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 25 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 4 цаг 28 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top