x

Афганистанд 48 цагийн дараа интернэт, үүрэн холбоо сэргэв

“Талибан”-ы засаг захиргааны тушаалаар холболтыг гэнэт тасалсан гэж дипломат болон салбарын эх сурвалжууд мэдээлснээс хойш 48 цагийн дараа Афганистанд гар утас, интернэтийн сүлжээг лхагва гарагт сэргээжээ.

Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч гадаадын хамгийн том компаниуд болох “Roshan”, “Etisalat”-ын гар утасны сүлжээ үдээс хойш сэргэсэн гэж Кабул болон бусад хотын оршин суугчид мэдээлжээ. Мөн интернэт холболт сэргэсэн гэдгийг үйлчилгээ үзүүлж буй компаниуд мэдэгдсэн байна.

“Талибан”-ы төлөөлөгч хэлэхдээ, техникийн шалтгаанаар доголдол үүссэн бөгөөд үйлчилгээнүүдийг хурдан сэргээнэ гэжээ. Талибууд холболтыг салгах тушаал өгсөн эсэх талаар тайлбар хүсэхэд тэрбээр хариу өгөөгүй байна.

НҮБ-ын зүгээс холболтыг сэргээхийг уриалсан юм.

Өмнө нь талибууд цахим орчинд садар самууныг сурталчлах асуудалд санаа зовниж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд эрх баригчид сүүлийн долоо хоногуудад зарим мужид шилэн кабелийн холболтыг тасалж, үүнийг ёс суртахууны асуудалтай холбоотой гэж тайлбарлаж байжээ.

Өмнөд нутгийн Кандагар хотод байрладаг талибуудын консерватив удирдлага нийслэл Кабул дахь харьцангуй нээлттэй үзэл бодолтой зарим сайдтай тэмцэлдэж, үзэл бодлоо хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор хэд хэдэн хатуу чанга хатуу арга хэмжээ авсны дараа сүлжээ тасарсан байна.  

Интернэт холболт тасарсан нь эмх замбараагүй байдал үүсгэж, мөнгөн гуйвуулга, хөрш орнуудтай хийх худалдаанд нөлөөлж, банкуудын үйл ажиллагааг доголдуулснаас гадна, нислэг зогссоны улмаас олон афганчууд гацжээ.

Талибууд өсвөр насны охид, эмэгтэйчүүдийг ахлах сургууль, их дээд сургуульд суралцахыг хориглосныхоо дараа тэдний боловсрол эзэмших эцсийн найдвар болсон цахим сургалтыг мөн зогсоосон байна.

Эх сурвалж: Kazinform

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Grusso Lucas (138.199.31.8)
    HIRE THE REAL CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I was scammed over ( $798,000) by someone I met online on a fake investment project. I started searching for help legally to recover my money, and this left me devastated and depressed. I came across a lot of Testimonies about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I contacted them providing the necessary information and it took the experts about 48 hours to locate and help recover my stolen funds. I’m very thankful for their help and I’m glad there is a safe way to fully recover crypto assets since the authorities cannot do anything to help get back lost funds. If you ever find yourself in a similar situation, THE HACK ANGELS RECOVERY EXPERT is who you need to turn to! YOU can contact them via: WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com )
    2025 оны 10 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор Монголд сургалт зохион байгуулж байна 11 цаг 1 мин Болливудын супер од 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ 11 цаг 12 мин Сэлэнгэ аймагт элит үр бэлтгэгч аж ахуйн нэгж шинээр гэрчилгээ авлаа 11 цаг 16 мин Сэлбэ голд чулуун бэхэлгээ хийснээр лаг тогтохгүй болно 11 цаг 21 мин Хөрс 20 см гүнд хөлдөх хугацааны таамаг гарлаа 11 цаг 22 мин БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэх хугацааг богиносгоно 12 цаг 12 мин Соёл, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зөвлөв 12 цаг 13 мин Биткоины ханш 116 мянган ам.доллар давж түүхэн дээд түвшинд ойртлоо 12 цаг 15 мин Грекийн ажилчид хөдөлмөрийн шинэ хуулийг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарлав 12 цаг 17 мин Монгол-Туркийн хамтын ажиллагаагаар хиймэл оюунд тулгуурласан аудит нэвтрүүлнэ 13 цаг 13 мин Х.Баасанжаргал: "Админерал" компанийг шалгах хэрэгтэй 13 цаг 34 мин Б.Энхбаяр: Би нүүрсчидэд хөөгдөхгүй, нүүрсчдийг хөөнө 13 цаг 58 мин Монголын олимпын баг “Келме” брэндийн хувцсаар Милан Кортина 2026-д оролцоно 14 цаг 2 мин Хөдөө аж ахуй, хүнсний салбарын хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ 14 цаг 2 мин Ардчиллын анхдагч С.Зориг агсныг хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ 14 цаг 7 мин Саранд хүн нисгэх "Аполло"-гийн халааг "Артемида" авч байна 15 цаг 16 мин Я.Синнер Хятадын нээлттэй тэмцээнд хоёр дахь удаагаа аваргаллаа 15 цаг 55 мин Афганистанд 48 цагийн дараа интернэт, үүрэн холбоо сэргэв 15 цаг 59 мин “Nvidia”-гийн үнэлгээ 4.5 их наяд ам.доллар давж, шинэ дээд амжилт тогтоолоо 16 цаг 0 мин “Гоёл Кашмер” өвлийн олимпын ёслолын хувцсыг урлана 16 цаг 1 мин
iИх уншсан
УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрх... Нэг нэр дэвшигчтэй, нэг ялагчтай сонгууль Солийн Данзан АТГ Ардын намынхны нэг нэгэн рүүгээ тавьдаг сумны зэв болсон... Б.Галбадрах: Боловсролын салбарын төсвийн хэлэлцүүлэг хэлбэр... Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийг хуультай болгоно О.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарсныг нэлээд хүн и... Их хагарал С.Энхтөр: МАН даргынхаа асуудлаар хямарч байгаа нь олон нийт... Мукеш Амбани $33 тэрбумаар орос нефтийг худалдан авчээ Цалингийн жендерын зөрөө ихтэй 3 орны тоонд орос багтав 1.5 тэрбум төгрөгийн шагналтай “Алтан цом”-д шилдэг найман б... Монголын холимог тулаанчид ДАШТ-д хүч үзэж байна УИХ-ын дарга АТГ-ыг гүтгэж хууль зөрчтөлөө анд нөхдөө өмөөрч... Б.Дэлгэрсайхан: Улсад хэрэгтэй ажил учраас элдвээр хэлүүлээд... Айдсыг удирддаг тархины нууц Хямд, чанартай мах малчдын гар дээрээс шууд иргэдэд хүрч бай... УИХ-ын гишүүд Швейцарын парламентын төлөөлөгчидтэй туршлага ... Хонь хариулж явсан хүүхдийн амь насыг хөнөөсөн хэрэгт бүх на... 7 аймгийн хушин ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар 6.6 тонн с...
Top