x

Биткоины ханш 116 мянган ам.доллар давж түүхэн дээд түвшинд ойртлоо

Санхүүжилт байхгүйн улмаас АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа түр зогсоод /шатдаун/ буй энэ үед биткоины үнэ 116 000 ам.доллароос дээшилж өслөө. Хөрөнгө оруулагчид улс төрийн тогтворгүй үед биткоиныг найдвартай хөрөнгийн хувиар үзэж эхэлсэн нь уг криптовалютыг алттай адил үнэ цэнтэй болгоод байна гэж CNBC мэдээлжээ.

“Binance” биржийн мэдээллээр, лхагва гарагт биткоины үнэ 3.1 хувиар өсөж, 116 628.33 ам.долларт хүрсэн байна. 

АНУ-ын парламент болох Конгресс ирэх санхүүгийн жилийн төсвийн хуулийг аравдугаар сарын 1-ний дотор баталж чадаагүйн улмаас шатдаун болжээ. Тус улсын засгийн газрын үйл ажиллагаа 2019 оноос хойш анх удаа зогсож байна. Засгийн газрын ажил түр зогссоны улмаас 750 мянга орчим төрийн албан хаагч амралтаа авч, АНУ-ын төсөв өдөрт 400 сая долларын алдагдал хүлээнэ. АНУ-ын Ардчилсан намын төлөөлөгчид "Obamacare" гэж нэрлэдэг эрүүл мэндийн даатгалын хүрээнд олгодог татварын хөнгөлөлтүүдийг сунгахыг шаардаж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп санхүүжилтийн асуудлаар тохиролцоонд удахгүй хүрэхгүй бол “маш олон хүн”-д  төрөөс олгодог мөнгөн тэтгэмжийг танана гэж мэдэгджээ. 

Биткоины үнэ өссөн нь хөрөнгө оруулагчдын бодол өөрчлөгдөж байгааг харуулж байна. Одоо тэд уг криптовалютыг улс төрийн тогтворгүй байдлын үед найдвартай хөрөнгө гэж үзэх боллоо гэж CNBC бичжээ. 

Харин эрсдэлтэй хөрөнгийн үнэ буурч байна. Тухайлбал, "S&P 500" индексийн фьючерс 0.43 хувиар унасан бол технологийн "Nasdaq 100" индексийн гэрээнүүд 0.5 хувиар буурчээ.

Он гарснаас хойш биткоины үнэ 25 орчим хувиар өссөн байна. Ханш өсөхөд нөлөөлсөн шалтгаан нь Уолл-стритийн институцийн хөрөнгө оруулагчид криптовалютад нааштайгаар хандаж эхэлсэнтэй, мөн дэлхийн хөрөнгө оруулагчид хурдан ашиг олох хэрэгсэл төдийгүй хөрөнгө оруулалтын багцын бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж эхэлсэнтэй холбоотой. Биткоины дээд үнэ түүхэндээ 124 457 ам.долларт хүрч байв.

Эх сурвалж: CNBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 14 цаг 31 мин ЭМГЭНЭЛ 14 цаг 40 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 14 цаг 40 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 14 цаг 41 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 14 цаг 42 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 14 цаг 43 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 14 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 14 цаг 45 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 18 цаг 10 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 18 цаг 12 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 18 цаг 12 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 18 цаг 13 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 18 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 18 цаг 17 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 20 цаг 9 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 20 цаг 13 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 20 цаг 14 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 20 цаг 15 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 20 цаг 16 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 20 цаг 17 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top