x

АНУ-ын засгийн газрын санхүүжилт дахин мухардалд орлоо

АНУ-ын засгийн газрын санхүүжилтийг үргэлжлүүлэх тухай хуулийн төслүүдийг Конгрессын Сенатын танхим тав дахь удаагаа баталж чадсангүй. Даваа гарагт Ардчилсан нам ба Бүгд найрамдах намын санал болгосон хоёр хуулийн төслийн аль аль нь 60 саналын босгыг давж чадаагүй байна. 

Санал хураалт дахин амжилтгүй болбол олон ажилтныг цомхотгоход хүрнэ гэж Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гаргийн өглөө мэдэгджээ. Агентлагуудын санхүүжилт таван хоногийн өмнө дуусах үед холбооны олон мянган ажилтныг амраах юм уу цалингүй ажиллуулахаас өөр аргагүй болсон байна. 

Гэхдээ Д.Трамп мухардмал байдлыг эцэслэхэд нээлттэй байгаагаа илэрхийлээд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой шаардлагуудыг тавьж буй Ардчилсан намынхантай тохиролцоонд хүрч магадгүй гэдгээ хэлсэн байна. Харин бүгд найрамдахчууд дан санхүүжилтийн талаарх хуулийн төслийг шаардаж байгаа юм.

Засгийн газрын санхүүжилтийг сунгах тухай Ардчилсан намын санаачилсан хуулийн төслийг даваа гарагт 45-50 саналаар баталж чадаагүй байна. Дараа нь Бүгд найрамдах намын санал мөн 52-42 саналын харьцаагаар батлагдаагүй байна.

Санал хураалтын дараахан Д.Трамп нийгмийн сүлжээгээр дамжуулан Ардчилсан намынхныг засгийн газрын үйл ажиллагаа зогссонд буруутгажээ. Бүгд найрамдах намын санал болгосон хуулийн төслийг орлого багатай америкчуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг хязгаарлаж байна гэж Ардчилсан намынхан үзэж байгаа тул дэмжихгүй байгаа ажээ.

Харин Бүгд найрамдах намынхны зүгээс бичиг баримтгүй цагаачдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд засгийн газрын үйл ажиллагааг зогсоосон гэж Ардчилсан намыхныг удаа дараа буруутгаж буйг Ардчилсан намын удирдагчид үгүйсгэж байна. Засгийн газрын үйл ажиллагаа үргэлжилж эхэлсний дараа эрүүл мэндийн асуудлыг тусад нь хууль тогтоомжид тусгана гэдгээ Бүгд найрамдах намынхан мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 1 цаг 26 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... 1 цаг 33 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна 1 цаг 33 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ 1 цаг 40 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк 1 цаг 47 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 1 цаг 51 мин "Арсенал" 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ 2 цаг 30 мин Өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчиллээ 3 цаг 15 мин Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн 3 цаг 29 мин ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна 3 цаг 43 мин Л.Месси гурав дараалан пенальти алджээ 3 цаг 48 мин СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 3 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 3 цаг 56 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 4 цаг 17 мин Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна Өчигдөр 12 цаг 00 мин Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ Уржигдар 13 цаг 42 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй Уржигдар 13 цаг 38 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 32 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм Уржигдар 12 цаг 26 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 2026-08-14
iИх уншсан
Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Ормузын хавх Шатахууны хямрал ба бодит байдал Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park
Top