x

Эмийн үнэ, байршлын мэдээллийг нэг дороос харах цахим систем нэвтэрлээ

Эм, эмийн үнийн мэдээллийн санд (em.hdc.gov.mn) нэвтэрч ороод худалдан авах гэж буй эмийнхээ үнэ, очих эмийн сангийн байршлыг шууд харж болно.

Энэхүү системд өнөөдрийн байдлаар 2605 эмийн сангийн байшил, Монгол Улсад бүртгэлтэй нийт эмийн жагсаалтаас худалдаанд идэвхтэй ашиглагдаж байгаа 2565 эмийн үнийн мэдээллийг ил тодоор байршуулаад байна.

Системийг хэрэглэснээр зөвхөн эмийн үнэ, эмийн сангийн байршлыг хараад зогсохгүй эмийг хэрэглэх заавар, хориглох заалт, орц найрлага, тун хэмжээ, үйлдвэрлэгч улс, гарал үүслийн мэдээллийг монгол хэл дээр авч чадах юм. Мөн эмчийн бичиж өгсөн эмийг ямар ижил төстэй эмээр орлуулан хэрэглэж болох сонголтуудыг ч оруулж өгөөд байна.

Систем дээр харагдаж буй эмийн үнэ бол тухайн эмийн сан борлуулалт хийхэд И-баримтын системд бүртгэгдсэн хамгийн сүүлийн бодит үнэ юм. Ийнхүү эмийн сангууд тухайн эмийг хэдэн төгрөгөөр борлуулж буй мэдээлэл ил болсноор эмийн үнийн зохиомол хөөргөдлийг арилгаж эмээс үүдэлтэй иргэнд очих эдийн засгийн дарамтыг бууруулж чадна гэж үзэж байна.
Цаашид бид уг системийн хөгжүүлэлт улам нарийн хийгдэж эмийн сангуудын эмийн нөөц, үлдэгдэл, гаалийн үнэ, эм ханган нийлүүлэх байгууллагын үнэ зэрэг мэдээлэл иргэнд ил тод болно.

Уг системийг Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгал, Сангийн яамны харьяа Санхүүгийн мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, 2600 гаруй эмийн сан, 10-н эмийн сангийн пос-ын систем хөгжүүлэгч, Аймаг/Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд -ийн оролцоотойгоор 1 сарын хугацаанд хөгжүүлэн хэрэглээнд өнөөдрөөс хэрэглээнд нэвтэрлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Өндөр настан (202.9.40.239)
    Баярлалаа
    2025 оны 10 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Ханбогд суманд мах бэлтгэх үйлдвэрийн шав тавьж, барилга угсралтын ажил эхэллээ 24 мин Толь руу нулимахаа больцгооё...  39 мин   С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй 55 мин Улсын хэмжээнд 4.2 сая мал төллөж, хаврын тариалалтын бэлтгэл эхэллээ 1 цаг 19 мин УИХ-ын гишүүд Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 20 мин БНЭУ руу коксжих нүүрс туршилтаар тээвэрлэх асуудлыг хэлэлцлээ 1 цаг 25 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ 3 цаг 11 мин Нийслэлд барих трамвайн төслийн хоёрдугаар шугамын тендерийг зарлалаа 3 цаг 14 мин Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээр БНСУ-ын “Hanwha” групптэй хамтран ажиллана 3 цаг 18 мин Эрдэмтэд Дауны хам шинжийг эмчлэх боломжтой ген засварлах технологи боловсруулав 3 цаг 20 мин Үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэдэд үйлчлэх 19 сувилалтай гэрээ байгууллаа 3 цаг 29 мин Сьюзан Койл Австралийн хуурай замын цэргийн анхны эмэгтэй командлагч боллоо 5 цаг 45 мин Ормузын хоолойг хаах АНУ-ын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 5 цаг 47 мин Ерөнхий сайд Н.Учрал эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн тооцох үүрэг өглөө 5 цаг 48 мин Ерөнхий сайд Н.Учрал СOP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны хуралд оролцлоо 5 цаг 49 мин Мэдээлэл, технологийн үндэсний паркийн нөхцөл байдлыг УИХ-ын дэд хороогоор хэлэлцлээ 5 цаг 50 мин Ногоон нуур орчимд 5.5 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 50 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод 5 цаг 57 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 5 цаг 58 мин Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 6 цаг 0 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Чойбалсангийн сэжигтэй үхэл Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүү... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигт эхний ялалтаа бай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон,... Орос улс Ойрхи Дорнод болон Төв Азид нөлөөгөө алдав
Top