x

Дархан-Уул аймагт хүүхдийн түлэгдэлтийн эрсдэл бууруулах ажлыг эхлүүлэв

Төслийн хүрээнд гэр хороололд амьдарч буй тав хүртэлх насны хүүхэдтэй 120 өрхөд хүүхдийн түлэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой мэдээлэл, зөвлөгөө хүргэж, хэрэгцээт зүйлийг хүлээлгэн өглөө.

Уг ажлыг Дархан сумын Засаг даргын Тамгын газар, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар, Мобиком корпорац, Олон улсын  нийгмийн эрүүл мэндийн тэнхим, Цукуба их сургууль хамтран хэрэгжүүлж байна.

Азийн улс орнуудаас хүүхдийн түлэгдэлт хамгийн өндөр нь манай улс байдаг судалгаа бий. Тиймээс бага насны хүүхдийг ахуйн нөхцөлд түлэгдэлтэд өртөхгүй байх үүднээс цахилгаан хэрэгсэл, халуун тогоо, ус буцалгагч, халуун сав байрлуулах зориулалттай тавиурыг гэр хорооллын айл өрхүүдэд өгч байна.

Түлэгдэлт өндөр байдаг гол шалтгаан нь гэрт амьдардаг иргэд анхаарал болгоомж сул түүнээс үүдэн хүүхдүүд хоол цай хийхэд хэрэглэдэг халуун тогоо, ус буцалгагчид хамгийн их түлэгдэж бэртэж, гэмтдэг судалгааг анагаахын сургуулийн багш нар судалгаагаар гаргажээ.

Эхний удаад хүүхдийг түлэгдэхээс урьдчилан сэргийлэх зориулалттай тавиурыг Дархан сумын багийн төвөөс гаргасан нэрсийн дагуу буюу олон хүүхэдтэй, өндөр настай, бага насны хүүхэдтэй эрсдэл өндөрт тооцогдох айлуудад өгч байна.

Дархан сумын хэмжээнд арван мянга гаруй өрх гэр хороололд амьдардаг. Тиймээс гэр хороололд амьдарч буй хүүхэд, багачуудыг эрсдэлээс сэргийлэхийн тулд үе шаттайгаар айл, өрхүүдэд уг тавиурыг өгөх юм.

Хоёр зуун мянган төгрөгийн өртөгтэй уг тавиурыг цаашид иргэдийн хэрэглээнд тулгуурлан илүү боловсронгуй болгох боломжтой гэдгийг Олон улсын  нийгмийн эрүүл мэндийн тэнхим, Цукуба их сургуулийн төлөөлөл мэдэгдэж байна.

Иргэдийн хэлж сурсан халуун тогоонд буцалж буй зүйлд түлэгдвэл хоруу чанар ихтэй, удаан эдгэрдэг тухай эмч нар анхааруулж байна.

Ташрамд дурдахад, энэхүү тавиурыг монгол, японы эрдэмтдийн судалгаанд суурилан Нитори компани бүтээсэн бөгөөд хэрэглээг нь хянахын зэрэгцээ тавьсан зүйл унаж гулсахгүй, хөдөлгөөн хохирогчтой, галд шатахгүй, нүүх, тээвэрлэн авч явахад хялбар, салгаж угсардаг зэрэг олон давуу талтай бүтээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top