x

Монгол, Оросын барилгын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд санал солилцов

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев болон тус яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Станислав Сергеевич Безруков болон бусад албаны хүмүүс оролцов.

Уулзалтын эхэнд сайд Э.Бат-Амгалан өнөөгийн барилгын салбарын хөгжилд Зөвлөлт Холбоот Улсын оруулсан хувь нэмэр, үлэмж их байсныг дурдаад, “Монгол, Орос хоёр улс цаг уур, бүс нутаг, газар зүйн хувьд төстэй нөхцөлд оршдог тул барилгын норм, стандарт, технологийн чиглэлээр харилцан суралцах, туршлага солилцох өргөн боломж бий. Ялангуяа угсармал орон сууцны ашиглалт, шинэчлэл болон эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр Оросын туршлагыг Монголд нэвтрүүлэх сонирхолтой байна” хэмээн онцоллоо.

Элчин сайд А.Н.Евсиков мөн талархал илэрхийлээд “Монгол Улсад барилгын салбарт Орос, Хятад Улс нь хамгийн ойр, чухал түншүүдийн нэг бөгөөд хамтын ажиллагааны өргөн боломж нээлттэй байна” хэмээн дурдав. Түүнчлэн барилгын салбарын чиглэлээр инженер, мэргэжилтэн, боловсон хүчин сургах, бэлтгэх чиглэлд Оросын тал байнга нээлттэй, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.

Мөн Монгол Улсын баруун аймгуудаар аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буйг тэмдэглээд, энэ салбарт хоёр тал хамтран ажиллах боломж байгааг дурдав. Тухайлбал, сүүлийн жилүүдэд маш ихээр баригдаж байгаа амралтын газруудыг орчин үеийн чиг хандлагад нийцсэн дэд бүтэцтэй болгох, ялангуяа ариун цэврийн байгууламж, ногоон барилгын асуудлыг шийдвэрлэхэд ОХУ-ын туршлага, шийдлийг нэвтрүүлэх боломжтой гэдгийг санал болголоо.

Саяхан хоёр улсын Засгийн газар Евро Азийн худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурж, харилцан ашигтай худалдаа хийх тохироонд хүрсэн нь чухал алхам болсныг тэмдэглэв. Ялангуяа Монголд үйлдвэрлэсэн барилгын материал болох гантиг, чулуу, цемент, барилгын дулаалгын хөвөн, ноосон материал зэргүүдийг ОХУ-руу экспортлох бүрэн боломжууд байгааг онцлов. Энэхүү хэлэлцээрийг эрх бүхий байгууллагаар соёрхон батлуулахад Улсын Хурлын гишүүний хувиар дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Оросын талаас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг дагасан төмөр эдлэл, хийцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг дурдаж, энэ чиглэлийн хамтын ажиллагааны бодитой саналуудыг судлахыг хүсэв.

Мөн ОХУ нь хуучны барилгын салбарын норм, дүрмээ бүрэн шинэчилж, эдгээр шинэчилсэн бүх норм, дүрмийг Монголын талд гардуулахад бэлэн байгааг илэрхийлэв.

Цаашид Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын дор зохион байгуулагддаг хоёр улсын барилгын асуудал эрхэлсэн яам хоорондын дэд комиссыг сэргээх асуудалд талууд харилцан тохиров гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 5 цаг 8 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 5 цаг 22 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 5 цаг 33 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 5 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 6 цаг 56 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 23 цаг 1 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 23 цаг 2 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 23 цаг 3 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 23 цаг 4 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 23 цаг 21 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 23 цаг 21 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 23 цаг 22 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 23 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Өчигдөр 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Өчигдөр 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Өчигдөр 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Өчигдөр 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Өчигдөр 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top