x

Үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогод ногдуулах татварыг судлах ажлын хэсэг ажиллана

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой хуулийн биелэлтийг хянан шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, эсэх талаар гишүүд асуулт асууж, санал хэлэв.

Гишүүд орон сууц нь хүний анхдагч хэрэгцээ гэдгийг тодотгоод цаашид анх удаа байр авч буй иргэдийг татвараас чөлөөлөх, харин  арилжааны зориулалтаар 2, 3 дахь орон сууцаа авч байгаа хүмүүст татвар ногдуулах талаар судлах, гарц гаргалгаа олох, мөн жилдээ хэдийн хэрийн үнэлгээтэй үл хөдлөхийн хөрөнгийн борлуулалт хийгдэж, үүнээс улсад хэчнээн төгрөгийн орлого төвлөрдгийг илүүтэй лавлав.

Ажлын хэсгээс "Орон сууцыг эзэмшиж байгаа хугацаанд тухайн иргэнд ямар ч татваргүй ногдуулдаггүй, 2.0 хувийн татвараас нь бүрэн чөлөөлдөг. Гэхдээ тухайн иргэн байрандаа өөрөө амьдарсан уу, эсвэл ах дүүсдээ түрээсэлсэн үү, бүр хүнгүй байсан уу гэдгийг байраа зарах үед нь татварын байгууллага тодорхойлоход тун хүндрэлтэй байдаг" хэмээн хариулж байлаа.

Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар нийт 41149 үл хөдлөх хөрөнгө борлуулсан статистикт үзүүлэлт байдгаас 32933  нь орон сууц байсан. Мөн нийт 5.7 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгө борлуулснаас 4.6 их наяд төгрөг нь орон сууцны борлуулалт эзэлдэг. Энэ хүрээнд 115.4 тэрбум төгрөгийн татвар төлөгдсөнөөс 93.7 хувийг нь орон сууцтай холбоотой татвар эзэлдэг гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгөв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа үл хөдлөх хөрөнгүүдийнхээ үнэлгээний суурь асуудлыг эхлээд ярих шаардлагатай гээд Сангийн яам холбогдох хуулийн төслөө боловсруулж, Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцүүлэхийг анхааруулж байлаа. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн  хэрэгжилтийг хангах, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэсэн санал хэлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжууд, татвартай холбоотой нөхцөл шалтгаанууд, уг асуудалтай холбоотой төрийн болон хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, асуудлыг өргөн хүрээнд нарийн судлахад онцгойлон анхаарч, ажиллахыг хүслээ.

Ингээд Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудалтай холбогдох хуулийн биелэлтийг хянан шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжлээ.

Байнгын хорооны тогтоолын төсөлд уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Р.Батболд, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, П.Мөнхтулга, Ч.Номин, Б.Түвшин, Да.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 5 цаг 11 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 5 цаг 24 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 5 цаг 35 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 5 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 6 цаг 58 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 23 цаг 3 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 23 цаг 5 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 23 цаг 6 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 23 цаг 7 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 23 цаг 23 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 23 цаг 24 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 23 цаг 25 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 23 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Өчигдөр 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Өчигдөр 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Өчигдөр 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Өчигдөр 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Өчигдөр 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top