x

Монгол, Вьетнам парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт болов

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Манай хоёр улс дипломат харилцааны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн онд Иж бүрэн стратегийн түншлэл тогтоосон бөгөөд энэ удаагийн айлчлал тус улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд даргын түвшинд 10 жилийн дараа хэрэгжиж буйгаараа онцлог юм. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга хүндэт зочдыг тавтай морилохыг уриад, Монгол, Вьетнам хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа улам бүр шинэ агуулгаар баяжиж, олон талт хэлбэрээр хөгжиж буйг онцлов. 

Тэрбээр Вьетнам Улс хөдөлмөрч зон олныхоо хамтын хичээл зүтгэл, нягт тогтвортой бодлогын үндсэн дээр эв санааны нэгдэл, харилцан зөвшилцлийг эрхэмлэн эдийн засгийн хурдацтай хөгжилд хүрснийг сайшаан тэмдэглэлээ. Манай хоёр улс харилцан бие биеэ нөхөхүйц эдийн засгийн бүтэцтэй тул худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих бүрэн боломжтойг тодотгосон юм. 

УИХ-ын дэд дарга үргэлжлүүлэн энэ удаагийн айлчлал нь худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бататгахад чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг, мөнх хөх тэнгэрийн орондоо найрсаг дотно угтан авсанд талархаж буйгаа хэлээд манай хоёр улсын түүхэн уламжлалт харилцааны нэн таатай энэ үед Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн хамт айлчилж байгаадаа баяртай байна гэв. Тэрбээр, харилцааны түүхэн мөчлөгүүдэд, хүнд хэцүү цаг үед монголчуудын үзүүлсэн сэтгэл санааны болон эд материалын тусламж, дэмжлэгийг Вьетнамын ард түмэн хэзээд санан дурсаж, талархаж явдгийг уламжиллаа.

Энэ мэтчилэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бат бөх хэлхээ холбоо, бүхий л нөөц, боломжуудыг харгалзан үзэхэд өнөөдрийн худалдааны эргэлтийн хэмжээ хангалтгүй байгаатай санал нэгдэв. Тус улс энэ оны байдлаар ДНБ-ийхээ өсөлтийг 8 хувьд хүргэхээр тооцсон бол ирэх таван жилд хоёр оронтой тоонд хүргэх зорилт тавьжээ. Түүнчлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, хувийн хэвшлийн орон зайг тэлж, олон улсын интеграцид байр сууриа бэхжүүлсээр ирсэн туршлагуудаас танилцууллаа. 

Мөн төрийн бүтцийг илүү үр нөлөөтэй, цомхон болгох, засаг захиргааны нэгжүүдийг нэгтгэх, бүх шатанд цахим шилжилтийг нэвтрүүлэхэд чиглэсэн тогтолцооны өөрчлөлтүүдийн талаар дурдав. Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга үргэлжлүүлэн, манай хоёр улс Иж бүрэн стратегийн түншлэлд нийцүүлэн харилцааны шинэ механизмуудыг хэвшүүлэх нь зүйтэй хэмээгээд хамтын ажиллагааны санамж бичиг, яриа хэлэлцээг бодитоор хэрэгжүүлэхэд холбогдох яамд, агентлагуудын оролцоог идэвхжүүлэх нь чухал гэв. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, тус улсын зах зээлд мах махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бүрэн боломжтойг тодотгоод цаашид экспорт, импортын зөрүүг зохистой түвшинд хүргэхэд нэн түрүүнд анхаарч ажиллахаа илэрхийлэв. 

Энэ удаагийн уулзалтаар талууд хоёр улсын батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны олон талт боломжуудын хүрээнд нээлттэй санал солилцлоо. Уулзалтад УИХ-ын гишүүн УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, бүлгийн гишүүн Ц.Идэрбат, П.Батчимэг болон УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, албаны бусад төлөөлөгчид байлцав. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 5 цаг 7 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 5 цаг 20 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 5 цаг 31 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 5 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 6 цаг 54 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 22 цаг 59 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 23 цаг 1 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 23 цаг 1 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 23 цаг 2 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 23 цаг 19 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 23 цаг 20 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 23 цаг 20 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 23 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Өчигдөр 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Өчигдөр 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Өчигдөр 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Өчигдөр 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Өчигдөр 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top