x

Г.Занданшатар: УИХ-ын дарга нүүрсний хэрэгтэй холбогдсон байсан

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр өнгөрсөн гурван сарын хугацаанд эдийн засгаа сэргээхийн тулд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн үр дүн болон өнгөрсөн гурван жилд олон нийтийг бухимдуулсан нүүрсний хулгайн талаар зарим мэдээллийг ил болгов. 

Г.Занданшатар: 

-"Нэг их наяд төгрөгөөр барьсан нүүрс баяжуулах үйлдвэрийг уурхайгаас нь 18 км-ын цаана байгуулсан. Энэ хооронд 1,5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан, онцгой дэглэм тогтоосноор 400 мянган төгрөг болж буурсан.

Долдугаар сарын 19-ний өдөр ЭТТ компанийн уурхай дээр очиж ажиллахад олон арван хулгайн тухай яригдсан. Бүгдийг нь таслан зогсоож АТГ-т шилжүүлсэн. Баяжуулах үйлдвэрээ Бор тээгийн уурхайн аман дээр барьчихсан, тэр нь ашиглагддаггүй. Тээвэрлэлт нь асар өндөр өртөгтэй, дахиад 280 тэрбум төгрөгөөр конвер барих тухай ярьж байна. Конверийг барьж дуустал нөгөө нэг их наядын үйлдвэр маань ашиггүй. 10-30 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр маань ашиглалтанд орсон бол нөгөө 44 их наядын хулгайгаас давсан орлогыг Монгол Улсад ирээдүйд, урт хугацаандаа оруулах боломжтой байлаа. Энэ үйлдвэр бараг ажиллахгүй, сул зогсож байна. Ийм үрэлгэн замбараагүй байдалтай байсан. Үйлдвэрийг ашиглахын тулд өнөөдөр 280 тэрбум төгрөгөөр конверийн шугам барьж байна. 

Эдийн засгаа сэргээхийн тулд Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг өргөн барьсан. Ингэхдээ Тавантолгойн орд газраас эдийн засгийн эргэлтэд ороогүй цорын ганц орд болох Бор тээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах саналаа улсын нэгдсэн төсөвтэй хамтад нь УИХ-д өргөн барьсан. Бор тээгийг ордыг ашиглах тухай төсөл өргөн баримагц, гуравхан сарын өмнө "намын даргад нэр дэвшихгүй" гэж байсан УИХ-ын дарга маань яаран сандран мэдэгдэл хийж эхэлсэн, намын даргад өрсөлдөхөөр болсон.

Залуучууд нүүрсний хулгайтай тэмцэхээр гудамжинд өлсгөлөн, суулт, жагсаал зохион байгуулж байсан. Нүүрсний хулгайтай хийх тэмцэлд УИХ-ын даргатай хамтран зүтгэнэ гэж би итгэж байсан. Нүүрсний хулгайтай холбогдсон гэдэгт итгэхийг хүсээгүй. Харамсалтай УИХ-ын дарга энэ асуудалд нэр холбогдсон байсан.

Өнөөдөр тэд эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Эв нэгдэл шударга ёсонд суурилах ёстой. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй үргэлжлүүлэхийн тулд өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилж байна" гэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.187.229)
    Занданшатар чинь боож үхэх нь байна шүү!!!
    2025 оны 09 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 5 цаг 10 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 5 цаг 23 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 5 цаг 34 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 5 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 6 цаг 57 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 23 цаг 2 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 23 цаг 4 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 23 цаг 5 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 23 цаг 6 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 23 цаг 22 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 23 цаг 23 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 23 цаг 24 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 23 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Өчигдөр 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Өчигдөр 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Өчигдөр 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Өчигдөр 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Өчигдөр 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top