x

Зүрх судасны үндэсний төв байгуулах зээлийн хэлэлцээрийг ЭЗБХ дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны есдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхөөр хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулав. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд Зүрх судасны үндэсний төвийг байгуулахаар тусгасан. Энэ хүрээнд Засгийн газар Зүрх судасны үндэсний төв байгуулах төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт улсаас олгох 22.5 сая евро буюу 26.4 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөн хэлэлцээр хийхээр болсон байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санал болгож буй зээлийн хөрөнгө нь баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү (SOFR) дээр 1.6 хувийн нэмэгдэлтэй, 4 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 18 жилийн хугацаатай гэлээ.

Төслийн хүрээнд 120 ортой тусгай зориулалтын зүрх судасны эмнэлгийн барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулах бөгөөд төсөл хэрэгжсэнээр зүрх судасны төрөлжсөн, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл нас баралтын хэмжээг бууруулах ач холбогдолтой хэмээн сайд танилцууллаа.

Зээлийн хэлэлцээрийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, М.Бадамсүрэн, Б.Тулга, Д.Үүрийнтуяа, Б.Уянга, Г.Очирбат, Б.Заяабал, П.Батчимэг, Р.Сэддорж нар асуулт асууж салбарын сайд болон ажлын хэсгийг гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Тухайлбал, Монголын талаас хөрөнгө оруулалт хийх эсэхийг тодруулсан асуултад Ж.Чинбүрэн сайд хариулахдаа “Монголын талаас хөрөнгө оруулалт хийхгүй. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Люксембургийн Их Гүнт улсын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 15646 м2 талбайтай, 8 давхар 119 ортой эмнэлэг байгуулна. 80 энгийн ор, эмчилгээний 16 ор, эрчимт эмчилгээний 8 ор, мэс заслын 8 өрөөтэй байх ба зөвхөн шигдээс, харвалтыг эмчлэхээс гадна зүрх шилжүүлэн суулгах хагалгааг хийх боломжтой гэж төлөвлөж байна. Нийт санхүүжилтийн 52 орчим хувь нь барилгын хөрөнгө оруулалт байх бол үлдсэн нь тоног төхөөрөмжид зарцуулгадах тооцоотой байгаа” гэв. Эмч нарыг чадавхжуулах чиглэлд төслийн хөрөнгө оруулалтаас төсөвлөгдөх эсэхийг тодруулахад Улсын III төв эмнэлгийн зүрх судасны салбар бол 24 жилийн турш Люксембургийн Их Гүнт улстай хамтран ажиллаж хүний нөөцийн бэлтгэл ажлыг хангалттай гүйцэтгэсэн гэдэг хариултыг сайд өгсөн. Үүний зэрэгцээ 21 аймаг, дүүргүүдтэй цахимаар хамтран ажиллах систем бий болгосноор ачааллтыг 56 хувиар бууруулаад байгаагаа хэлсэн. Төслийн санхүүжилтийн тодорхой хувийг хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр зарцуулах юм байна. Барилгын төсөвт өртөг нэмэгдэх эсэх, эхлэх, дуусах хугацааг тодруулахад “2026 онд эхлээд 2032 онд ашилалтад оруулахаар төлөвлөсөн. ТЭЗҮ болон зураг төслийг өндөр нарийвчлалтай хийсэн учраас төсөвт өртөгт их өөрчлөлт орохгүй гэж тооцож байна. 66 метр өргөн, 23.5 метр өндөртэй барилга Улсын III төв эмнэлгийн хашаан дотор баригдана, менежментийн хувь нэг удирдлагатай байна” гэж хариулсан.

Түүнчлэн гишүүд зээлийн хэлэлцээртэй холбоотой санхүүгийн зардлуудыг нарийвчлалтай, тодорхой тооцоололтойгоор танилцуулахыг Сангийн яамнаас шаардахыг зэрэгцээ зээлийн эргэн төлөлтийн нөхцөлтэй холбоотой тооцооллыг мэдээллийг тодруулж байсан. Эмнэлгийг Улсын III төв эмнэлгийн хашаан дотор барих нь нягтрал өндөртэй орчинд дахин нягтрал үүсгэх талаар тооцсон эсэхийг, тус төвд ажиллах мэргэжилтэн, хүний нөөцийн асуудлыг давхар тооцох саналуудыг гаргаж, гадаадын зээл, тусламжийн ашиглалтыг эрчимжүүлж, үр өгөөжтэй байлгах чиглэлд холбогдох талууд анхаарал хандуулж ажиллахыг гишүүд сануулж байв.

Ийнхүү гишүүд Зээлийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт аван, холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг  зөвшилцөхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 5 цаг 7 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 5 цаг 21 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 5 цаг 32 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 5 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 6 цаг 55 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 23 цаг 0 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 23 цаг 1 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 23 цаг 2 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 23 цаг 3 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 23 цаг 19 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 23 цаг 20 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 23 цаг 21 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 23 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Өчигдөр 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Өчигдөр 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Өчигдөр 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Өчигдөр 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Өчигдөр 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top