x

Шинжлэх ухаанд суурилсан тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Газар тариалангийн тогтвортой хөгжил 2018” тариаланчдын улсын зөвлөгөөнд оролцож үг хэлэхдээ

-Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой 2019 онд тохионо. Ой угтсан “Атар-60” бүтээлч хөдөлгөөн өрнүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Мөн газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” гэсэн дунд хугацааны хөтөлбөрийг баталж, өнөөдөр нээлтээ хийж байна гэдгийг онцоллоо.

Улс орны үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг болсон хүнсний аюулгүй байдлыг хангах нь Засгийн газрын эн тэргүүний зорилт, үүрэг, хариуцлага тул иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, улмаар хөрш орнуудын эрчимтэй нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж,“Хүнс экспортлогч улс болох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтыг хангахад газар тариалангийн салбар, тариаланч та бүхний оролцоо, хувь нэмэр хамгаас чухал юм гэлээ.

Газар тариалангийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлснээр чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, гарал үүслийн баталгаатай газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж улмаар экспортын боломж нээгдэнэ. Үүний тулд тулгамдаж буй бэрхшээл, хүчин зүйлийг бодитой үнэлж, шийдвэрлэх арга замыг зөв тодорхойлж, цаг алдалгүй хичээн зүтгэхэд энэхүү зөвлөгөөн үр дүнгээ өгнө гэж найдаж байна.

Газар тариалангийн салбар эрчимтэй хөгжиж ирсэн түүхэн 60 жилийн эхний 30 жилийн хугацаанд энэ салбар шинжлэх ухаанд тулгуурлан амжилтанд хүрч, улмаар үр тарианы экспортлогч орон болсон байлаа. Гэтэл энэ салбарт шинжлэх ухаан, судалгааг орхигдуулсан, нэгэн бодлогод зангидаж чадаагүй сүүлийн жилүүдэд тариалангийн хөрсний үржил шимийн доройтол эрчимжиж 60-70 хувь буурч, ургацын хэмжээ, чанар тогтворгүй болсон. Судалгааны дүнгээс харахад тариалангийн талбайн 1 га тутмаас 2 тонн орчим үржил шимт хөрс хийсэн, элэгдэлд нэрвэгдэж байна. Манай орны нийт тариалангийн талбайн 1 жилийн хөрсний алдагдлыг дэлхийн зах зээлийн ханшаар тооцвол ойролцоогоор 2-3 тэрбум долларын үнэлгээ бүхий баялаг жил тутам алдах эрсдэл бий болсон байна.

Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжил олон хүчин зүйлээс хамааралтай. Ялангуяа, газар тариалангийн салбар байгаль, цаг уураас шууд хамааралтайн дээрдэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрт цочир хүйтрэлт, ган, хэт халалтын давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь тариаланг үр ашигтай, байгаль орчинд ээлтэй эрхлэн явуулахад хүндрэл учруулж байна.

Иймд шинжлэх ухаанаар манлайлуулсан тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын нэн тэргүүнд салбарын шинжлэх ухааны байгууллагууд, хүрээлэнгүүдийг салбарын яамны бодлоготой уялдуулж нэгтгэн, эрчимжүүлэх, агрономийн шинжлэх ухаан, судалгаанд тулгуурласан, тогтвортой тариалангийн үйлдвэрлэл, экологижсон ногоон агробизнесийг бий болгох бодлогыг баримтална. Энэ бодлогын хүрээнд тус салбарын хүний нөөцийг чадавхижуулах, үр ашигтай технологи, бүтээмж өндөртэй, ухаалаг техникийн шийдлийг нэвтрүүлэхэд Засгийн газраас тууштай анхаарч ажиллаж байна.

Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд үр сортын бодлогыг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, хүн амын хүнсний хэрэгцээг хангах, хүнсний үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг сайжруулах зорилгоор бодлого, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Таримал ургамлын үрсортын тухай, Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулж, энэ ондоо багтааж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Мөн тариалангийн эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж  газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг зааглан тогтоох,  үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногоог 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүгийн лизингийн арга хэрэгслээр дэмжиж үр дүнтэй хэрэгжүүлэх, таримал ургамлын нутагшсан сортын үр үржүүлэх ажлыг  цогцолбор байдлаар хөгжүүлж,  үрийн нөөцийг бүрдүүлэх бодлогын арга хэмжээг авах болно.

Түүнчлэн  усны хайгуул, судалгаанд үндэслэн услалтын систем шинээр барьж, сэргээн засварлах, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг  төлөвшүүлэх,  тариалангийн талбайг хашиж хамгаалах, ойн зурвас байгуулах замаар хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалж, үржил шимийг нь сайжруулах, таримлын зохистой сэлгээ, тэг элдэншүүлгийн технологийг үе шаттайгаар нэвтрүүлж нэгжийн ургацыг нэмэгдүүлэх, зоорь, агуулах, элеватор, үтрэмийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,төмс, хүнсний ногооны хадгалалт борлуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганы үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулах, өвөл, зуны хүлэмжийн  цогцолбор аж ахуйг хөгжүүлж, хот суурингийн хүн амыг шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах зэрэг зорилт дэвшүүлсэн гэлээ.

Газар тариалангийн салбарт эргэлт хийх, шинэ оновчтой бодлого хэрэгжүүлэх, эрс өөрчлөлт авчрах эгзэгтэй цаг мөчид хамтран хуран чуулж байна. Төрөөс газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлэх бодлого, эрчимтэй үйл ажиллагааг өрнүүлэхэд тариаланчид та бүхний шаргуу хөдөлмөр, нөр их хичээл зүтгэлийн үр дүн үр өгөөжөө өгч тариалангийн салбарт техник, технологийн болон сэтгэлгээний томоохон өөрчлөлт, шинэчлэлт бий болж, салбарын хөгжилд мэдэгдэхүйц ахиц, дэвшил гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 2 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 5 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 13 цаг 22 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 13 цаг 37 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 13 цаг 56 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top