x

Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэх талаар санал солилцов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулсан ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцохын зэрэгцээ Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж, эдүгээ бүс нутагтаа найрсаг хөршийн үлгэр жишээ харилцаа болон хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчим хүч, дэд бүтэц, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.

Бүс нутаг, олон улс дахь хамтын ажиллагааны хүрээнд 2026 онд Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын үеэр бэлчээр, усны нөөцийн нэгдсэн менежмент, уул уурхайн нөхөн сэргээлт, ногоон дэд бүтцийг дэмжих, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зэрэгт хятадын тал манлайлан хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлэв. Мөн тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хийсэн гурван талын VII уулзалт амжилттай болж, “Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-т тусгасан төслүүдийг эрчимжүүлэх, байгалийн хийн хоолойн төслийг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатайг тэмдэглэж, эдгээр төсөл нь гурван улсын хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралд бодит үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байгааг илэрхийллээ.

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян хэлэхдээ, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хоёр улсын төрийн тэргүүн нарын удирдлага, чиглэл дор хурдацтай хөгжиж байгаа бөгөөд талуудын тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгоход Хятадын Төрийн зөвлөлөөс өндөр ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв. Цаашид хоёр тал болон гурван талын төслүүдийг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, ажил хэрэг болгохын төлөө байгааг мэдэгдлээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 5 цаг 41 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 5 цаг 41 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 5 цаг 43 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 5 цаг 55 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 5 цаг 56 мин Гадаадын иргэн, харьяатын газрын чатбот бүх хэлээр мэдээлэл өгдөг боллоо 8 цаг 6 мин АНУ-ын Небраска мужид гарсан түүхэн дэх хамгийн том түймэрт онцгой байдал зарлалаа 8 цаг 9 мин Цагдаагийн байгууллагад нэг хоногт 1915 дуудлага бүртгэгджээ 8 цаг 31 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо 8 цаг 31 мин Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна 8 цаг 33 мин Дархан-Уул аймагт "Ielts-100" хөтөлбөрийн гурав дахь шатны бүртгэл эхэллээ 8 цаг 34 мин "Монгол эр хүн" үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна 8 цаг 35 мин Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 10 цаг 23 мин Берлин-Бранденбург нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, бүх нислэг цуцлагдлаа 10 цаг 27 мин Хотын дарга Х.Нямбаатар Францын Элчин сайдтай уулзлаа 10 цаг 31 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлнэ 10 цаг 32 мин ОХУ болон Монголын хоккейчдын нөхөрсөг тоглолт Steppe Arena-д болно 10 цаг 33 мин Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явцыг танилцууллаа 10 цаг 35 мин 100 айлд барилгын материалын дэлгүүр шатаж байна 10 цаг 36 мин О.Билгүүн: Өнөөдөр нийгмийг сошиалд хүчээ авсан олны танил хүмүүс л удирдаж байна 12 цаг 2 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна
Top