x

У.Хүрэлсүх: ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллаж, бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулахад бэлэн байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх даваа гаргийн үдээс хойш Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотын "Мэйжян" үзэсгэлэнгийн төвд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ШХАБ-ын гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэж, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж ирснийг дурдав.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөнийг танилцуулан, 2026 онд Улаанбаатарт НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал (СОР-17)-ыг зохион байгуулахаар ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Монгол Улс бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр ложистикийн чухал зангилаа болох “Транзит Монгол” зорилтыг дэвшүүлж, ОХУ, БНХАУ-тай хамтран авто болон төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төсөл, мөн байгалийн хий дамжуулах хоолойн төслийг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

ШХАБ-ын гишүүн бүх оронтой харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Даян дэлхийн засаглалын санаачилга” нь НҮБ төвтэй олон улсын тогтолцоонд хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхийг чухалчлан онцолсныг талархан сайшаав.

Энэ удаагийн дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Вьетнам, Малайз, Индонез, Лаос, Камбож, Туркменистан, Египет, Мальдив, Балба зэрэг улсын төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нар оролцлоо.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ермекбаев, ТББ болон бүс нутгийн олон улсын байгууллагуудын удирдлагууд хуралдаанд оролцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд чиглэсэн өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв. 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан БНХАУ-ын Тяньжин хотноо амжилттай зохион байгуулагдлаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 14 цаг 22 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 14 цаг 24 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 14 цаг 24 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 14 цаг 27 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 14 цаг 30 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 14 цаг 31 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 14 цаг 38 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 14 цаг 40 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 14 цаг 41 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 16 цаг 9 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 16 цаг 36 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 16 цаг 37 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 16 цаг 38 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 16 цаг 39 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 16 цаг 41 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 16 цаг 44 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 16 цаг 46 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 16 цаг 46 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 16 цаг 47 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 16 цаг 48 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top