x

ШХАБ-ын гишүүн орнууд Тяньжины Тунхаглалыг баталлаа

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанаас “Тяньжины Тунхаглал”-ыг баталж, тус байгууллагын албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ.

Тунхаглалын үндсэн үзэл санаануудыг товчлон танилцуулбал,

-Аюулгүй байдал ба тогтвортой байдалд заналхийлж буй геополитикийн сөргөлдөөн, сорилт, аюулууд дэлхийн даяар, тэр дундаа ШХАБ-ын бүс нутагт улам бүр хурцадсаар байна. Оролцогч улс орнууд нэг талыг барьсан өрөөсгөл албадлагын арга хэмжээнүүдийн эсрэг, тэр дундаа эдийн засгийн шинжтэй арга хэмжээнүүдийг эсэргүүцнэ.

-Ираны эсрэг чиглэсэн Израил ба АНУ-ын цохилтууд, Газын зурваст хүний амь эрсдэж, хүмүүнлэгийн хямрал үүсгэж буй үйлдлүүдийг ШХАБ-ын зүгээс зэмлэн буруушаав. Палестины асуудлыг шударгаар зохицуулснаар Ойрх Дорнодод энх тайван, тогтвортой байдлыг хангах боломжтой гэв.

-ШХАБ-ын гишүүн орнууд аливаа асуудлыг эвслийн, сөргөлдөх хандлагаар шийдвэрлэхийг үгүйсгэсэн байр сууриа илэрхийлэв. Олон улсын харилцааны тогтвортой хөгжлийн үндэс бол дотоод хэрэгт үл оролцох, хүч үл хэрэглэх зарчмууд мөн.

-Дэлхийн II дайны талаарх түүхэн дурсамжийг нандигнан хадгалах хэрэгтэй. Нацизмын үзэл санаа, үйл олноор хоморголон устгах явдлыг зөвтгөх оролдлогууд, түүнчлэн ялалтын ач холбогдол ба фашизмын бут ниргэхэд ард түмнүүдийн оруулсан хувь нэмрийг үгүйсгэн гажуудуулах аливаа үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

-Гишүүн орнууд ШХАБ-ын хөгжлийн 2035 оны хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэн зөвшилцөв.

-ШХАБ-ын орнуудын аюулгүй байдалд учирч буй сорилт, аюулыг сөрөн зогсох зорилго бүхий Олон талт  ажиллагааны нэгдсэн төвийн тухай болон Хар тамхитай тэмцэх төвийн тухай хэлэлцээрүүдийг баталлаа. Мөн 2030 он хүртэлх хугацаанд эрчим хүчний салбарт хамтран ажиллах замын зургийг баталжээ.  

-Уулзалтад оролцогчид сансрын орон зайг аливаа төрлийн зэвсгээс ангид байлгахын төлөө, мэдээлэл-харилцааны технологийн салбарыг цэрэгжүүлэхийн эсрэг байгаагаа нотоллоо.

-ШХАБ-ын гишүүн улсууд терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврах үзлийн эсрэг хамтын тэмцлээ үргэлжлүүлэх шийдвэр төгс байгаагаа илэрхийлэв.

-Афганистаныг тусгаар тогтносон, төвийг сахисан, энх тайванч улс болгохын төлөө байгааг Тунхаглалд тэмдэглэжээ. 

Риа Новости

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 14 цаг 25 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 14 цаг 26 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 14 цаг 27 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 14 цаг 30 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 14 цаг 32 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 14 цаг 34 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 14 цаг 41 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 14 цаг 43 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 14 цаг 44 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 16 цаг 12 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 16 цаг 38 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 16 цаг 39 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 16 цаг 41 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 16 цаг 42 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 16 цаг 43 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 16 цаг 47 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 16 цаг 48 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 16 цаг 49 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 16 цаг 49 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 16 цаг 50 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top