x

Ардын намын алдааг ард түмэн залруулах уу?

Өчигдөр соошлаар нэг зар яваад байсан. Маргаашнаас Монголын хорин нийтлэгчийн хөлслөлж аваад Миеэг хамгаалах нь байна шүү. Худалдагдсан сэтгүүлчдийг хараарай гэсэн утгатай. Үүнийг бичигч 21 дэх нь болох нь л дээ. Бодвол манай “Монгол ална”-чуудын хийсэн ажил биз.

Дөрвөн жилийн өмнө УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат нэг удаагийн сургалтын үеэр “Рациональ сэтгэлгээ буюу зөв бодож сурах нь” сэдвээр лекц уншсан санагдаж байна. Бид ихэнхдээ хувийн хандлага, хүсэл зоригтоо тулгуурлаж, сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргадаг. Эсрэгээрээ мэдээллүүдийг зөв холбож, бодит байдал буюу баримтад тулгуурлаж шийдвэр гаргаж сурах хэрэгтэй юм аа гэсэн утгатай.

Өнгөрөгч пүрэв гаригт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар төрийн ордонд мэдээлэл хийж, “УИХ-ын дарга М.Энхболдыг нэг өдрийн дотор огцрохгүй бол гудамжинд гарч жагсана. Ард түмэнтэйгээ очиж өрөөнөөс нь чирч гаргана” гэсэн билээ. Түүнээс хойш, ажлын нэг өдөр, амралтын хоёр өдөр өнгөрөв. Чимээгүй л байна.

Маргааш нь буюу баасан гаригт Л.Оюун-Эрдэнэ гишүүн ганцаараа мэдээлэл хийсэн. “Яг үнэндээ би үнэхээр ганцаардаж байна. Япон, Солонгос, Франц шиг яагаад ирэхгүй байгаа юм, ард түмэн. Жижиг намууд, Манай намын 1970-аад оны лидерүүд хаачив? гээд. Дөнгөж нэг өдрийн өмнө дөрвүүлээ гарч ирж зогсоод “Огцруулах асуудлыг УИХ-ын 40 гишүүн баталгаатай дэмжиж байна, 39 нь гарын үсэг зурсан” гэсэн хүн чинь яагаад маргааш нь ганцаардаад эхэлсэнийг би ч гэсэн ойлгоогүй. (Харин УИХ-ын дарга М.Энхболд баасан гаригт чуулганы индрээс “Гарын үсэг зурсан 38 гишүүний 34 нь манай намынхан шүү” гэснийг бол санаж байна аа)

Тэгэхээр цөмөөрөө жаахан “рациональдуу” сэтгэх гээд үзье л дээ. Ингэхэд огруулах гээд байгаа үндэслэл маань юу билээ?

Уг нь УИХ-ын зарим гишүүд анх шаардлага тавихдаа “60 тэрбумын хэрэгтэй холбоотой, төрийн албыг худалдсан” гэж буруутгасан. Хэрвээ тийм бол 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа энэ 40 гишүүн ямар итгэл үнэмшлээр М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн хэрэг вэ? АН-ын 8-9 гишүүн дангаараа томилчихоогүй биз дээ.

Хоёрдугаарт, хэрвээ М.Энхболд төрийн эрхийг хууль бусаар авсан нь үнэн бол тийм хэрэг хийсэн хүнийг УИХ-ын даргаас огцруулах биш, бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд явдаг газар луу нь явуулах ёстой биз дээ. Гэтэл яагаад зөвхөн УИХ-ын даргыг нь авах тухай яриад байна? Авахын тулд ядаж л “Төрийн албыг зарсан” гэдэг нотолгоог нь олж ирэх хэрэгтэй болно. АТГ хэргийг шалгаад “тийм баримт олдсонгүй ээ” гээд байхад баримтгүй газар бусдыг шүүх эрх УИХ-ын гишүүдэд бий бил үү? Бусад нь биш юм гэхэд гарын үсэг зурсан 40 гишүүний ядаж нэг нь “Нэр дэвших эрхээ авахын тулд би энэ хүнд тэдэн төгрөгийн хахууль өгсөн” гэдгээ хүлээх хэрэгтэй шүү дээ. “Алтан Дорнод Монгол”-ын захирал шиг. Хэрэв тийм зүйл байхгүй бол “Би зөвхөн хуульд заасан үндэслэлээр огцорно” гээд байгаа энэ хүнийг ч гэсэн буруутгах аргагүй.

Сүүл рүүгээ “Сонгосон гишүүд тань танаар удирдуулахгүй гэж байхад хууль ямар хамаатай юм” гэж ярьдаг болсон байна лээ. Нэгэнт хуулийн дагуу сонгосон бол хуулийн дагуу чөлөөлөхөөс аргагүй. Хоёр жилийн өмнө М.Энхболд гэдэг хүн цав цагаан байж байгаад өнөөдөр гэв гэнэт тас хар болчихоогүй нь тодорхой. Хэрвээ хүсэл зориг ярих гэж байгаа бол гарын үсэг зураагүй 34 гишүүнд ч бас өөр хүсэл зориг бий. Ганцхан хүсэл зоригоор бүхнийг шийдэж болдоггүйд учир байна.

Хүсэл зориг ярих гэж байгаа бол хайртай дуртай гэж хуримласан эхнэр, нөхөр хоёр ч гэсэн хэсэг хугацааны дараа бие биенээ хүсэхээ больж болдог. Тэглээ гээд хүссэн болгон нь салаад байдаггүй. Салсан болгон ч сайн сайханд хүрдэггүй. Үнэхээр эхнэрээ, эсвэл нөхрөө жигшиж зэвүүцээд, хажуугаар гарах болгондоо хазаж хайраад, зодож цохиод байвал “гэр бүлийн хүчирхийлэл” гээд шүүх хүчээр салгах байх л даа. Түүнээс биш нэг талын хүсэл сонирхлоор нийлдэг, салдаг гэрлэлт гэж байдаггүй. Хоёр тал хоёулаа зөвшөөрч байж нийлдэг, эсвэл салдаг. Нэг нь салахгүй гээд байхад нэг нь ганцаараа салаад явж чаддаггүй. МАН дотор яг л ийм зүйл болоод байна.

Гуравдугаарт, УИХ-ын даргыг огцруулах асуудал дээр ард түмний нэрийг барих нь зөв үү, буруу юу? Ардын намын 65 гишүүний алдсан алдааг ард түмэн яагаад залруулах ёстой гэж. Хэрвээ ард түмний нэр барих гэж байгаа бол ядаж сонгосон тойрогт нь очоод “Бид энэ хүнийг сонгосондоо харамсч байна. Ийм бузар булай амьтнаар төрд төлөөлүүлэхийг хүсэхгүй, эргүүлэн татья” гэдэг хүсэлт гаргуулаад тойргийнх нь сонгогчдоор нэг бүрчлэн гарын үсэг зуруулах хэрэгтэй л дээ. Түүний дараа “ард түмний” өмнөөс ярьж болно. Түүнээс биш МАН-ын бүлгийн гишүүдийн тал нь сэтгэл хөрсөн, эсвэл намын дарга нь дургүй болсноор УИХ-аас томилогдсон УИХ-ын даргыг огцруулж шалтгаан биш л гэж бодож байна.

Одоо бүр хэтрээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана гэнэ. ҮАБЗ хэзээ улс төрийн намын асуудал хэлэлцдэг болчихов оо?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Иргэний бодол (66.181.186.111)
    Хамгийн гол нь 60-н тэрбумдаа биш!! 60-н тэрбумыг шалгуулахад хууль хүчний бүх байгууллагууд нь огт хөдлөөгүйгээр брахгүй мэлзсэн өөгөөд шахалтанд орохдоо үгсэн хуйвалдаж нэг шийдвэр гарсан. Мөн ман-ан бүлэглэлийн хүмүүс ямарч хариуцлага үүрдэггүй, хууль үйлчилдэггүй гэдэг нь ил болсон. Ийм л учраас энэ бүхнийг зохион байгуулаад байгаа миеэг унагаж байж шудрага ёс ярьж, тогтох байх гэж бодож байна.
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Zochin (66.181.161.90)
    Mi ovogtiin 60 terbum bl turiin erhiig huuli busaar avahiig sanaarhsan gemt hereg mun. ATGiig karmaanda hiivhiheed guldiigeed guriigeed bj bolohu yun yos zui huuli yarih durtai hulgaich ve Enh60ldoo
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.142.172)
    Zaya gai.... Atg gedeg chin enkhboldiin hun shde hun bolgon medej bga shde... Setguulchuud mungu bodoh yum da chavaas doo
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 15 цаг 1 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 15 цаг 11 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 15 цаг 14 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 15 цаг 14 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 15 цаг 15 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 15 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 15 цаг 17 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 15 цаг 18 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 17 цаг 39 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 17 цаг 48 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 17 цаг 49 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 17 цаг 52 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 18 цаг 1 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 18 цаг 6 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 19 цаг 43 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 19 цаг 54 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 19 цаг 55 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 19 цаг 55 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 20 цаг 0 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 20 цаг 4 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top