x

Иргэдийн шүүмжлэл, саналыг Засгийн газрын бодлогод тусгаж ажиллана

Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулах чиглэлээр өгсөн албан даалгаврын биелэлттэй танилцах хүрээнд өчигдөр “Эрдэнэс Монгол” нэгдэл болон харьяа компаниудын удирдлагуудтай уулзлаа.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өөрчлөлт, шинэчлэл, орлогоо нэмэгдүүлж зардлаа бууруулах гурван үе шаттай төлөвлөгөөг танилцуулсан байна. “Эрдэнэт үйлдвэр” 208 тэрбум, бусад компаниуд 95 тэрбум төгрөгөөр борлуулалтын орлогоо давуулан биелүүлэхээр ажиллаж байгаа бол “Шивээ-Овоо”, “Багануур” компанийн борлуулалт 32 тэрбум төгрөгөөр буурчээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” 199 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” 320 тэрбум, бусад компани 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа хойшлуулсан байна. Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагааны зардлаа 1.3 их наяд, бусад компани 45 тэрбум төгрөгөөр хэмнэх тооцоо гаргасан байна.

Ерөнхий сайд уулзалтын үеэр төрийн өмчийн компаниуд данхар бүтэцтэй, бүтээмж муутай байгаа нь олон нийтийн шүүмжлэлийн гол сэдэв болсон гэдгийг онцолж, иргэдийн саналыг бодлогын шийдвэрт тусган ажиллахыг мэдэгдэв. 2026 оны улсын төсвийн төсөлд санал өгсөн 188 мянган иргэний 38 мянга нь төрийн өмчийн компаниудыг татан буулгах, бүтцийг цомхотгох шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Эрдэнэс Монгол” нэгдэл дөрвөн их наяд төгрөгийн үр ашиг гаргах боломжтой гэж үзэж, энэ онд орлого нэмэгдүүлэх төлөвлөгөөг уг хэмжээнээс бууруулахгүй байхыг үүрэг болголоо. Мөн ирэх жил экспортын хэмжээг өсгөж, улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийг нэмэгдүүлэн Үндэсний баялгийн санг арвижуулах ёстойг сануулав. Үүнтэй зэрэгцэн боловсруулах үйлдвэр болон худалдан авах ажиллагааны нэгдсэн төлөвлөлт, удирдлагатай байх шаардлагыг ч онцоллоо.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 48 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 55 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 0 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 40 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 49 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 57 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 3 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 22 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 3 цаг 42 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 47 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 3 цаг 52 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 57 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 18 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 5 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 49 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top