x

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ус сувгийн удирдах газарт зочиллоо.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г тус газрын дарга Ц.Төрхүү угтан авч, байгууллагынхаа талаар танилцууллаа.

Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн хайгуулыг хийх ажил” (1991-1996 он), “Ус хангамжийн системийг нэн яаралтай шинэчлэх мастер төлөвлөгөөний өргөтгөл шинэчлэлийн эхний ээлж” (1997-2000 он), хоёрдугаар ээлж (2005-2007 он), Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх “Гачууртын эх үүсвэр” (2012-2014 он) төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Япон Улсын тусламж дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын ундны ус цуглуулах, түгээх, хянах хүчин чадал үнэмлэхүй хэмжээгээр нэмэгдэж, техник, технологийн шинэчлэл, сайжруулалт хийгджээ.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Оксфордын их сургуульд “Ус судлал”-ын чиглэлээр суралцан, төгсөлтийн судалгааны ажлаа 18-19 дүгээр зууны Темза мөрний тээврийн сэдвээр бичиж, хожим “Темза мөрөнтэй хамтдаа” номоо гаргасан.

Тэр бээр “Дэлхийн усны форум” зэрэг олон улсын хурал, чуулганд тогтмол, идэвхтэй оролцож, “ус судлал”-ыг амьдралын хэвшлээ болгон, ахисан түвшинд судалгаа, шинжилгээ хийдэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 1 цаг 58 мин Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина 2 цаг 3 мин Үндсэн хуулийн цэц хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ 2 цаг 4 мин УИХ-ын ажлын хэсэг боловсролын салбарын асуудлыг хэлэлцэв 2 цаг 7 мин УИХ-ын дарга Баруун-Урт-Бичигтийн боомтын авто замын бүтээн байгуулалттай танилцав 2 цаг 9 мин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцав 2 цаг 16 мин Улаанбаатар-Рашаант чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэлнэ 2 цаг 24 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 2 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн 2 цаг 36 мин Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгайлав 3 цаг 42 мин Урианхай тувачуудын урвалт 4 цаг 41 мин Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна 5 цаг 0 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 5 цаг 1 мин Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй л дээ 5 цаг 2 мин Шинэ Зуунмод хотод "Цахиурын хөндий", дата төв байгуулахаар хэлэлцэв 5 цаг 2 мин Архангай аймагт голын татам дагуу 21 га талбайд ойжуулалт хийжээ 5 цаг 11 мин TikTok АНУ-д хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах хамтарсан компани байгууллаа 5 цаг 17 мин Боловсролын сайд Буриадын Соёлын сайдтай уулзав 5 цаг 18 мин УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймагт ажиллаж байна 5 цаг 18 мин Дэд бүтцийн бүтээн байгуулалтын зэрлэг амьтдад үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна 6 цаг 50 мин
iИх уншсан
Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Зэрлэг капитализм Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 700... ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Урианхай тувачуудын урвалт Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө... ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Хуланг дуудаж сануулга өгчээ... Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролц... Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгджээ... Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд "Жаргалантын гол" нэрийг албан ёсоор баталжээ Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хур... Прокурорын байгууллага долоо хоногт 109 мянга гаруй зөрчил б... Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, зарим аймагт цахил... Мөнгөний үнэ жилийн дотор 3 дахин өслөө 117 дугаар сургуулийн халаалтыг хийн түлшинд шилжүүлж, түүхи...
Top