x

ЖДҮ-ийн зээлээс хасагдсан иргэд Өргөдлийн байнгын хороонд хандана уу

Жиргээнд нэг бүсгүй “ЖДҮ ээс өөр юм ярья трэнд үүсгэх гээд ядаад байгаа юм уу? ЖДҮ-чид хариуцлага хүлээгээгүй байна, мөнгөө ч буцааж төлж дуусаагүй байна. Ял шийтгэлээ эдлээгүй байна. Ийм байхад юун өөр сэдэв бэ? Тэр сэдвээ ахиад бас өөр сэдвээр дарах уу?” хэмээн бичсэн байна..

ЖДҮ-тэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэл гэвэл УЕП-оос гарван гишүүний нэрийг УИХ-д удахгүй өргөн барина гэсэн. Бас л таг. Ямартай ч зээлийг зориулалтын бусаар зарцуулсан буюу ББСБ-аар дамжуулсан нөхдийг “мөнгө угаасан” гэж үзэж эхний ээлжинд бүрэн эрхийн асуудлыг тавих юм гэсэн.

Харин хуульчид нэгдэж ЖДҮ-ээс хөнгөлөлттэй зээл авах хүсэлт гаргаж төслөө өгөөд зээл авч чадаагүй иргэд, ах ахуй нэгжүүдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаа юм байна. Өмнө нь нийтийн эрх ашгаар захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан туршлагатай “Онч шийдэл” төрийн бус байгууллага энэ үүргийг хариуцаж авсан гэв. Гэвч өөрсдийн боломжоо “ЖДҮ”-чдэд булаалгасан иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдөө юу хийсэн бэ гэж үү?

Одоогоор юу ч хийгээгүй л байна. Тэдний зүгээс шүүх, хуулийн байгууллагад хандсан зүйл одоогоор алга. Бодоход “газар хатуу, тэнгэр хол” гээд шороо самраад сууж байгаа биз.

2018 онд ЖДҮХС-гаас зээл авахаар 1031 иргэн төсөл өгсөн, 498 төсөл шалгуурт тэнцсэн. Үүнээс 134 нь зээл авсан гэж байгаа. Зээлийн шалгуурт тэнцсэн төслийн тоо янз бүрээр бичигдэж байгаа юм байна. 498 гэдэг бол “Хууль дээдлэх ёс-Авилга, ашиг сонирхлын зөрчил” хэлэлцүүлэгт хуульч, доктор Д.Сүнжидийн анх танилцуулсан тоо. Засаг даргаар ажиллах хугацаандаа 12-хон удаа гадаадад аялсан хүнийг 13 удаа аялсан гэж гүтгэлээ гэж шүүхдээд ялалт байгуулсан бодит түүх бий учир хэрэв дээрх тоо андуурагдсан аваас ХХААХҮЯ-ны нөхдөөс хүлцэл өчье.

Зээл авсан компаниудын хувьд 2018 оны тавдугаар сарын 14-ний өдөр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Төсөл дэмжих тухай” нэртэй А/88 тоот тушаалаар сангийн захирал С.Төгсбилэгт үүрэг өгч зээл олгуулсан компаниуд. Сайдын тушаалыг биелүүлснийхээ төлөө сангийн захирал өнөөдөр албан тушаалын хэргээр хорих 461-р ангид саатуулагдаад байгаа. Харин Б.Батзориг сайд уучлал гуйсан болоод сайдынхаа албан тушаалаас сайн дураараа чөлөөлөгдөх шив дээ.      

Жижиг дундын хэрүүл ид дундаа явж байх үед УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор нэг асуудлаар хуралдсан байдаг. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар ТОСК-д хүсэлт өгөөд авч чадаагүй 700 гаруй иргэд Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргасан юм байна, өнгөрсөн хавар. Өргөдлийн байнгын хороо уг асуудлыг судалж үзээд 2015 онд хөтөлбөр хэрэгжсэнээс хойш түрээсийн зориулалтаар баригдсан 3000 айлын орон сууцын 1500-г нь л ТОСК түрээслүүлсэн. Гэхдээ энэ 1500-гаас дөнгөж 500 өрх айл нь зохих шалгуурын дагуу орсон байна гэж сая хэлэв. Тиймээс ирэх нэгдүгээр сард ашиглалтад орох “Буян Ухаа-2“ хорооллын 972 айлын орон сууцыг зорилтот бүлэгт нь журмын дагуу эрэмбэлээд олго гэдэг үүргийг ТОСК-д өгсөн. Энэ удаад ямар нэг сугалаа энэ тэр гэсэн “ноу хау” байхгүй шүү гэж.

Тэгэхээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл хүссэн, зээлийн шалгуурт нийцсэн ч зээлээ авч чадаагүй иргэд ч гэсэн өөрсдөө өөрсдийнхөө төлөө явж сурмаар байна. Тэгэхгүй бол “дуугуй байх нь зөвшөөрсний тэмдэг” гээд дарлах улс захаас аван. “Ажлын байр бий болго, арав таван хүнд цалин өг” гээд жижиг, дунд хэсгээ дэмжих гэж хийсэн мөнгийг хамгийн баян хувалзнууд нь хувааж авчихаад “хулгайлаагүй, зээлсэн шт” гээд суугаа чинь дарлаж байгаа хэлбэр мөн биз дээ. Хэрвээ УИХ-ын түвшинд явж буй хэрүүл МАН-ын хоёр бүлгийн нэг нь нөгөөгөө дарах зэвсэг болоод дуусвал хохирсон иргэдийн эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Тиймээс ЖДҮ эрхлэгчид, зээл хүсэгчид өөрсдөө тэднийг шүүхэд хандаж чаддаггүй юм гэхэд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд бөөнөөрөө хандахад “Олны хүч оломгүй” гэдэг болж байна. Юун төлөө бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа билээ. Эрх ашгаа хамгаалах ямар л механизм, эрэг шураг байна тэр болгоноос зуурч, хөдөлгөж, ажиллуулж үзэх хэрэгтэй биз дээ. Тэгэхгүй “унжаад байхаар унаад ирээсэй” гэдэг шиг тэнгэр хараад, хараал зүхэл тавиад хэвтээд байвал хэн бидний өмнөөс явах билээ. Ядаж л явья, тусалья гэж байгаа хүмүүстээ дэмжлэг болж, ард нь зогсч сурах зориг хэрэгтэй шүү дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 14 цаг 59 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 15 цаг 9 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 15 цаг 12 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 15 цаг 12 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 15 цаг 13 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 15 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 15 цаг 15 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 15 цаг 16 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 17 цаг 37 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 17 цаг 46 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 17 цаг 47 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 17 цаг 50 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цаг 59 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 18 цаг 4 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 19 цаг 40 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 19 цаг 52 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 19 цаг 53 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 19 цаг 53 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 19 цаг 58 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 20 цаг 2 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top