x

УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн төсөл хэлэлцэгдэж, хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэд хэдэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг авч хэлэлцэв.

Хуралдаанд эхлээд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцсэн байна. Тус төсөл нь Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд парламентад үнэн бодит мэдээлэл өгөх үүргийг тодорхой болгох, УИХ-ын хяналтын механизмыг үр дүнтэй болгох, парламент дахь "Асуулгын цаг"-ийг албан ёсоор хуульчлах зорилготой юм. Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгт холбогдох өөрчлөлт оруулж, худал мэдээлэл өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх нөхцөлийг тусгасан байна.

Мөн Х.Тэмүүжин нарын 40 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд УИХ-ын чуулганы танхимын зохион байгуулалт, гишүүдийн байр суурийг илэрхийлэх боломж, тэгш мэтгэлцээний орчныг хангах зохицуулалтуудыг тусгаж, парламентын ардчиллын зарчмыг баталгаажуулахыг зорьжээ. Энэ асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авснаар хэлэлцүүлгийг хойшлуулсан байна.

Дараагийн хэлэлцсэн асуудал нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн танилцуулсан, агаарын бохирдолтой тэмцэх зорилго бүхий нэмэлт өөрчлөлтийн төсөл байв. Тус төсөл нь “Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороо”-г Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд байгуулж, уг асуудлыг системтэй хариуцан ажиллуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилготой юм. Энэ нь иргэдийн амьдрах орчны эрхийг хангах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх бодлогын нэг хэсэг хэмээн тодотгожээ.

Хуралдааны сүүлд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцсэн байна. Энэ төсөлд Байнгын хорооны бүтэц, чиг үүргийг шинэчлэх, зарим байнгын хороог нэгтгэх, зарим дэд хороог шинээр байгуулах тухай заалтууд тусгагджээ. Тухайлбал:

  • Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулах

  • Аж үйлдвэржилтийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд нэгтгэх

  • Ёс зүй, дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороонд нэгтгэх

  • Байгаль орчны байнгын хороонд “Агаар орчны бохирдлын дэд хороо” байгуулах зэрэг зохицуулалт багтсан байна.

Мөн УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүнд бүлэг байгуулаагүй нам, эвслийн төлөөллийг саналын эрхтэйгээр, бүлгийн дэд дарга нарыг саналын эрхгүйгээр оролцуулах санал дэвшүүлжээ.

Эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан гишүүд зарчмын асуулт асуух, санал хэлэхээс зайлсхийсэн ч олонхын саналаар хэлэлцэхийг дэмжсэн байна.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 10 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 17 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 3 цаг 2 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 11 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 19 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 25 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 44 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 4 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 9 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 14 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 19 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 40 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 27 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 11 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top