x

Хархорумд 778 га талбайд 563 мянган мод тарина

Эрдэнэс Монгол нэгдлийн зүгээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд томоохон зорилт тавин ажиллаж байна. Нэгдлийн хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг найман компани нэгдсэн зохион байгуулалттайгаар Хархорумын ногоон бүсийн 778 га талбайд нийт 563 мянган мод тарих үүрэг хүлээжээ. Тус ажил нь зөвхөн амлалт бус, биелүүлэх төлөвлөгөөний хүрээнд энэ ондоо бүрэн гүйцэтгэгдэх зорилт тавигдсан байна.

Гол хүндрэл нь усны хангамжийн асуудал болж байгаа бөгөөд мод тарьсан ч усалгааг бүрэн шийдэхгүй бол үр дүнгүй болох, мод үхэх эрсдэл байгааг С.Наранцогт онцолсон. Тиймээс технологийн дагуу, мод үржүүлгийн төвтэй, усалгааны системийг бүрэн шийдсэн, арчилгаа хамгаалалт сайтай бүтцийг цогцоор нь шийдэх шаардлагатай байгааг анхааруулсан.

Эрдэнэс Монголын хэмжээнд “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд нийт 390 сая мод тарих томоохон амлалт бий. Одоогоор зарим хэсэг нь амжилттай хэрэгжиж байгаа бол зарим хэсэгт алдаа оноо гарч байгаа тухай ч дурдсан. Тиймээс тус нэгдэл системтэй, үр дүнтэй менежмент хэрэгжүүлж, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн шилмүүст төрлийн модны суулгац ургуулах “Ойн геобенефитийн төв” байгуулжээ. Энэ төв нь олон улсын шилдэг туршлагад суурилсан бөгөөд суулгацын чанар, нөхөн сэргээлтийн үр дүнг дээшлүүлэх чухал суурь болж байгаа юм.

Нэгдэл “тогтвортой ногоон хөгжил, тогтвортой уул уурхай” гэсэн стратегийн хүрээнд уул уурхайн нөлөөллийг байгаль орчинд аль болох бага байлгах, биологийн төрөл зүйлийн тэнцвэрийг хадгалах, нөхөн сэргээлтийг олон улсын стандартын дагуу хийх, мөн жил бүр ногоон хөгжлийн тайланг олон улсын шалгуурт нийцүүлэн гаргахаар төлөвлөж байна. Энэ бүх ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд тусгайлан төсөвлөж, шат дараалалтайгаар хэрэгжүүлж буйгаа онцлон тэмдэглэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 32 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 39 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 44 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 3 цаг 24 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 33 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 42 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 47 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 4 цаг 6 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 26 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 31 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 36 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 42 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 5 цаг 2 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 49 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 33 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top