x

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил эхэлнэ

Монгол Улсын экспорт, тээвэр ложистикийн салбарт түүхэн ач холбогдолтой Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил эхлэхээр боллоо. “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК барилгын ажил гүйцэтгэх гэрээний төслийг эцэслэн тохирч, албан ёсоор гарын үсэг зуржээ.

Гарын үсэг зурах ёслолд Монголын талаас Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй холбогдох албаны төлөөлөл, Хятадын талаас Элчин сайд Шэнь Минжуан болон инженеринг компанийн удирдлагууд оролцсон байна. Энэхүү төсөл нь Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2024 оны хоёрдугаар сард Харбин хотноо байгуулагдсан гэрээний үндсэн дээр хэрэгжиж байгаа юм.

Төмөр замын техникийн үзүүлэлтүүд:

  • Урт: 32.6 км, үүнээс гол зам нь 19.5 км

  • Замын төрөл: нэгдүгээр зэрэглэлийн өргөн (1520 мм) болон нарийн (1435 мм) царигийн хос зам

  • Гүүрэн байгууламж: 8–31 метр өндөр, дан болон хос замтай

  • Ачаа тээвэрлэх хүчин чадал:

    • Өргөн царигаар жилд 30 сая тонн

    • Нарийн царигаар жилд 10 сая тонн

Барилгын ажлыг 24 сарын хугацаанд дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд энэ сарын 15-нд анхны шонг өрөмдөж, гүүрийн бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлэх юм. Төслийг гүйцэтгэгчээр Төрийн худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулж, дэлхийд томоохонд тооцогдох “Хятадын төмөр замын барилгын корпораци” (CRCC) шалгарч, охин компани болох “Гүүрийн инженерийн товчоо групп” барилгын ажлыг гүйцэтгэхээр болжээ.

Эдийн засагт үзүүлэх нөлөө:

  • Нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонноос 165 сая тоннд хүрнэ

  • Жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ

  • Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэхэд нөлөөлнө

  • Тээврийн зардал 2–2.5 дахин багасна

  • Экспортын гарц 30 сая тонноор, тээврийн орлого 300 сая ам.доллароор өснө

  • Байнгын 200, түр хугацааны 800 ажлын байр шинээр бий болно

Уг төсөл нь зөвхөн Гашуунсухайт–Ганцмод боомтыг холбохоос гадна цаашид Шивээхүрэн–Сэхээ, Бичигт–Зүүнхатавч, Ханги–Мандал зэрэг бусад хилийн боомтуудыг төмөр замаар холбох суурь нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хэрэгжих юм.

Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол, Хятад хоёр улсын хувьд 1955 оноос хойш 70 жилийн дараа хоёр дахь боомтыг төмөр замаар холбож буй түүхэн үйл явдал болж байна.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам, Тавантолгой төмөр зам ХХК,

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв Уржигдар 17 цаг 49 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 17 цаг 48 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ Уржигдар 17 цаг 47 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ Уржигдар 17 цаг 38 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав Уржигдар 17 цаг 37 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа Уржигдар 17 цаг 34 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна Уржигдар 17 цаг 33 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв Уржигдар 17 цаг 32 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв Уржигдар 15 цаг 19 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна Уржигдар 15 цаг 17 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна Уржигдар 15 цаг 15 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна Уржигдар 15 цаг 13 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана Уржигдар 15 цаг 08 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна Уржигдар 15 цаг 07 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ Уржигдар 13 цаг 08 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ Уржигдар 13 цаг 07 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ Уржигдар 13 цаг 06 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно Уржигдар 13 цаг 05 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно Уржигдар 13 цаг 03 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв Уржигдар 13 цаг 01 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top