Монгол Улсын Их Хурлын 2025 оны зургадугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт “Их хуралдай” танхимд эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
-
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
-
Мөн “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр авч хэлэлцэх юм.
Эдгээр төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар болон найман гишүүн 2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн хүрээнд асуулт, хариулт 90 минут үргэлжлэхээр байна.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газар