Өнөөдөр Улсын Их Хурлын хүрээнд зургаан ажлын хэсэг хуралдаж, салбар бүрийн чухал асуудлуудыг хэлэлцэнэ. Хуралдаанууд УИХ-ын даргын захирамжаар болон байнгын хорооны шийдвэрээр байгуулагдсан бөгөөд уул уурхай, татвар, үйлдвэрлэл, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх зэрэг олон талт асуудлыг хамарч байна.
1. Ашигт малтмалын асуудлаарх ажлын хэсэг
-
Цаг: 10:00
-
Танхим: “Үндсэн хууль”
-
Агуулга: Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон орон нутгийн захиргааны байгууллагын хоорондын харилцааг шалгаж, санал дүгнэлт боловсруулах
2. Автотээврийн татварын асуудлаарх ажлын хэсэг
-
Цаг: 10:00
-
Танхим: 334 тоот
-
Агуулга: Нийтийн өргөдлийн дагуу Улаанбаатарын автотээврийн татварын нэмэгдлийг цуцлах асуудлыг судална
3. ЖДҮ хөгжүүлэх бодлогын ажлын хэсэг
-
Цаг: 12:00
-
Танхим: “Үндсэн хууль”
-
Агуулга: Өрхийн болон бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, санал дүгнэлт
4. Ялгаварлан гадуурхалтын эсрэг ажлын хэсэг
-
Цаг: 14:00
-
Танхим: “Үндсэн хууль”
-
Агуулга: Судалгаа хийж, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах
5. Хууль баталсантай холбогдох арга хэмжээний ажлын хэсэг
-
Цаг: 12:00
-
Танхим: “Их засаг”
-
Агуулга: УИХ-ын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг шалгаж, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулна
6. 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын хэсэг
-
Цаг: 16:00
-
Танхим: “Үндсэн хууль”
-
Агуулга: Тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт боловсруулна
Эх сурвалж: Parliament.mn



