x

Тэгсэнд орвол тэгсэн нь дээр

-фельетон-

Ард түмэн эсэргүүцэж байна.

-Шинэ барилга барина гэнэ үү, тэр буруу. Тэгсэнд орвол хуучин барилгаа нураагаад эргүүлж барихыг шаардаж байна. Хуучнаасаа салах нь шинэчлэлийн үндэс гэдэг сургаалыг санацгаая.

-Цалин нэмэх гэж байгаа нь буруу. Энэ буруу үйлдлийг даруйхан зогсоогоод, түүнийхээ оронд ажлын хөлсийг нэмэгдүүлэх ёстой.

-Хуучин барилгаа нурааж байна гэсэн үү? Ард түмээн, түүхийн дурсгалаа хамтдаа хамгаалцгаая. Дэлхийн хөгжингүй орнуудад хуучин барилгаа нураахын оронд шинэ барилга барьдаг.  Дэлхийн жишгээр хөгжихийг хатуу сануулж байна.

-Төрийн албаны орон тоог цөөрүүлэх нь буруу. Манай төр дандаа буруу юм хийх гээд байгаа нь харамсалтай. Тэгсэнд орвол төрд ажиллаж байгаа хүмүүсийн тоог цөөлөх ёстой. Эсвэл улсын төсвөөс цалинждаг ажлын байруудыг багасгасан ч болно.

-Гүүр барих гэж байгаа нь тодорхой боллоо. Гүүр барихыг бол эрс эсэргүүцнэ. Тэрний оронд гүүр тавих ёстой.

-Уул уурхай ашиглахыг хатуу эсэргүүцэж байна. Тэгсэнд орвол баялгаа ухсан нь хамаагүй дээр.

-Гадаадын зээл тусламж хэмээх шившигт явдлыг зогсоохыг шаардана. Тэгсэнд орвол баян орнуудаас мөнгө гуйсан нь хамаагүй дээр.

-Хулгайчийн гарыг тасалдаг хуулийг сэргээхийг шаардаж байна. “Үзүүрийг таслахаар үндсийг тасалдаг төртэй байхыг хүснэ”. Гар байгаа учраас л халаасны хулгай гардаг гэсэн судалгаа байна. Хулгайчийн гарыг таслаад иргэдийн халаасыг оёчихвол хамаг асуудал үндсээрээ шийдэгдэнэ.

-Согтуу хүмүүсийг эрүүлжүүлж байгааг төрөөс зогсоох ёстой. Хүн өөрийн санаачилгаараа эрүүл бус болж байхад чинь. Эргүүлээд эрүүлжүүлдэг нь юү гэсэн үг вэ? Хүний эрх зөрчин эрүүлжүүлсэн иргэдээ эргүүлж согтоон хуучин хэвд нь оруулж байхыг шаардая.

-АТГ луйварчдыг барьж байна гэнэ үү? Тэр буруу. Даргыг нь солих хэрэгтэй. Авилгачдыг барих биш тавих ёстой. Хэд сайн тавиад өгөхөөр хулхи нь буухгүй хаачдаг юм бэ, муусайн авилгачид. 

-Дэлгүүрт “Хүүхдийн сүү” зарж байгааг эсэргүүцэж байна. Хүүхдийг саах нь муухай. Тэгсэнд орвол “Насанд хүрсэн хүний сүү” зарах нь хамаагүй хүмүүнлэг. Бодвоос, том хүнээс их ч сүү гарна.

-Машиныг дугаараар явуулна гэнэ үү? Эсэргүүцэж байна. Тэгсэнд орвол дугуйгаар нь явуулбал хамаагүй хямд тусна.

-Хятадууд орж ирж байгааг эргүүцэж байна. Монголын төр хятадуудыг ирүүлэхгүй оруулах арга бодож олох ёстой. Тэгж чадахгүй бол ядахнаа тэднийг оруулахгүйгээр ирүүлэхийг шаардаж байна. 

-Машины дугаарын тэгш сондгойгоор явуулах гэж байгаа нь тэнэг үйлдэл. Тэгсэнд орвол нэг өдөр нь тэгш тооны машиныг хөдөлгөөнд оролцуулаад, маргааш нь хотод явж байгаа машины нийлбэр сондгой тоотой байхаар зохицуулбал хамаагүй хямд тусна.

-Тэр “Жорлонгоо өөрчилье” гэнэ үү? Тэрийг сайн ойлгоогүй ч гэсэн эсэргүүцэж байна. Ер нь ойлгож ядаад байх юмгүй, буруу л байж таарна. Жорлонгоо өөрчилсөнд орвол бие засалтаа өөрчлөх нь, бие засалтаа өөрчилсөнд орвол идэхээ өөрчилсөн нь хамаагүй дээр.

-Бас тэр “Хөрсний бохирдол” яриад байгаа хүмүүст “Хөрсний бохирдолтой тэмцсэнд орвол агаарын бохирдолтой тэмцсэн нь хамаагүй дээр” гэдгийг сануулъя. Харин “Агаарын бохирдолтой тэмцэх хороо”-ныхонд  “Хөрсний бохирдол их байхад та нарын наад хийж байгаа чинь ямаар ч нэмэргүй” гэдгийг сануулах юун.

-Цөөн хэдэн хүн төрийн өмчийг хулгайлж байгааг эсэргүүцэж байна. Олонхи нь тэгээд яах болж байна.

-Ерөнхийлөгч “авилгачидтай тэмцэнэ” гэж байна. Тэдэнтэй нийлж оогт болохгүй. Тэмцэх гэж байгаа бол авилгачидтай биш, бидэнтэй хамт тэмцэх хэрэгтэй. “Ленин бидэнтэй”, “Нам ард түмэнтэй”...мэднэ ээ?

-МИАТ-ыг хувьчилна гэнэ үү? Тэр болохгүй. МИАТ-ыг хувьчилж идэх гэж байгаа юм. МИАТ-ыг идэж болохгүй, тэгсэнд орвол уусан нь хамаагүй дээр. 

-Эрдэнэтийг яана гэнэв, тэр ёстой буруу. Яасанд орвол яасан нь хамаагүй зөв.

-Ард түмэн жагсах гээд төв талбай дээр ирэхээр тэнд нь ард түмэн жагсаж байдаг энэ замбараагүй байдлыг эцэслэхийг бас шаардаж байна.

-Эцэст нь, эсэргүүцмээр юм ч олдохоо байсныг эсэргүүцэж байна.

Нийтлэлч Б.Цэнддоо /BAABAR.MN/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ЗҮТГЭГЧ (103.10.23.242)
    ХЭХЭ МАРЗАН СЭТГЭДЭГ ХҮН ШҮҮ ЗУГТААГЧ ГЭДЭГ НИЙТЛЭЛ НЬ БАС ХӨӨРХӨН ҮЕ ҮЕ ИЙМ ХӨӨРХӨН ЮМ БИЧДЭГ ЮМ БИЛЭЭ
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Tsenddood (122.201.23.221)
    Utgagui yum. Shal sonin sanagdchihlaa.
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • albaker (93.65.89.201)
    Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбогдож, санхүүгийн асуудлууд, өнгөрсөн зүйлээ хийхэд таатай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • albaker (93.65.89.201)
    Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбогдож, санхүүгийн асуудлууд, өнгөрсөн зүйлээ хийхэд таатай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 11 цаг 22 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 11 цаг 22 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 11 цаг 23 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 11 цаг 28 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 11 цаг 29 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 11 цаг 30 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 11 цаг 32 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 11 цаг 33 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 13 цаг 43 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 13 цаг 46 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 13 цаг 47 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 13 цаг 49 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 13 цаг 50 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 13 цаг 51 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 13 цаг 54 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 13 цаг 54 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 15 цаг 32 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 15 цаг 33 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 15 цаг 35 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 15 цаг 37 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top