Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр 11:30 цагт “Үндсэн хууль” танхимд хуралдахаар товлогджээ.
Тус ажлын хэсэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мөн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль, эрх зүйн төсөл боловсруулах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.
Энэхүү хуралдаанаар дээрх асуудлуудын хүрээнд хийсэн судалгааны явц, ажлын дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ гэж хүлээгдэж байна.
Эх сурвалж: Parliament.mn



