x

Монгол, Австрийн төрийн тэргүүн нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй яриа өрнүүллээ. Талууд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцааг улам бататгаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Хэлэлцээний үеэр Монгол Улсын “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт–2100” тэтгэлэгт хөтөлбөр зэрэг санаачилгуудын хэрэгжилтийг дэмжих талаар Австритай хамтран ажиллахыг онцлон ярилцсан байна. Мөн дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ, ус, хог хаягдлын менежмент, хөдөө аж ахуй, хүний хөгжил зэрэг салбарт төсөл, хөтөлбөрүүдийг санхүүгийн болон техникийн хамтын ажиллагаагаар дэмжихээр тохиролцжээ.

Австрийн талын ойн менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох туршлагыг ашиглан усны нөөц хамгаалах, цөлжилттэй тэмцэх, ойн хомсдолыг бууруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болов. Түүнчлэн уул уурхай, ашигт малтмалын боловсруулалт, эрчим хүч, цахим шилжилт зэрэг салбарт хамтарсан судалгаа хийх, технологи, ноу-хау нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ илэрхийлэв.

Аялал жуулчлалын салбарт уулын болон өвлийн аяллыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахын зэрэгцээ боловсон хүчин бэлтгэх, туршлага солилцох чиглэлээр ажиллахыг онцлон ярилцжээ. “Илгээлт–2100” хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг Австрид дээд боловсрол эзэмшүүлэх, хоёр улсын Шинжлэх ухааны академийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болсон байна.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, цөлжилтийн эсрэг олон улсын түвшинд хамтран ажиллах, хамтын хувь нэмрээ оруулах талаар санал нэгдлээ.

Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений энэ удаагийн айлчлал нь Австри Улсын төрийн тэргүүн түвшинд Монгол Улсад хийсэн анхны түүхэн айлчлал бөгөөд хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах чухал алхам болж байна. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2003 онд, Ц.Элбэгдорж 2014 онд Австрид албан ёсоор айлчилж байжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 2 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 15 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 49 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 54 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 55 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 56 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 57 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 14 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 14 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 15 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 33 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 34 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 47 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 49 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 51 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 52 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top