Улаанбаатар хотод:
-
5 дугаар сарын 25–28: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен төрийн айлчлал хийж байна.
-
5 дугаар сарын 26: Улсын Их Хурал дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
-
5 дугаар сарын 27:
-
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд болно.
-
Монгол, Австрийн бизнес уулзалт зохион байгуулагдана.
-
-
5 дугаар сарын 29:
-
Энхийг сахиулагчдын өдөр тохионо.
-
“Аялал жуулчлалын сургалтын төв” нээлтээ хийнэ. Энэхүү төвийг БНСУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран хэрэгжүүлж байна.
-
-
5 дугаар сарын 29, 30: Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
-
5 дугаар сарын 31: Дэлхийн тамхины эсрэг өдөр
-
6 дугаар сарын 1: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр
Түүнчлэн Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбооноос Яармаг дахь IC Park-т “Модлог гарден экспо” үзэсгэлэн-худалдааг зургадугаар сарын турш зохион байгуулж байна.
Орон нутагт:
-
5 дугаар сарын 27–29: Завхан аймгийн Улиастай суманд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын өдрүүд болно.
-
5 дугаар сарын 27: Завхан аймгийн Тосонцэнгэл суманд урлагийн тоглолт, гэрэл зураг, номын үзэсгэлэн зохион байгуулагдана.
-
5 дугаар сарын 28: Завхан аймгийн Улиастай суманд гаалийн уулзалт, худалдаа бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар дугуй ширээний уулзалт болно.
-
5 дугаар сарын 31: Дундговь аймгийн Мандалговь суманд “Хүүхдийн марафон-2025” болно.
-
Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн долдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.
Хилийн чанадад:
-
5 дугаар сарын 31:
-
Энэтхэгийн Теленгана хотын HITEX Convention Center-т “Дэлхийн мисс” тэмцээний титэм гардуулах ёслол болно. Монгол Улсаас Б.Эрдэнэсувд оролцож байна.
-
Японы Осака хотод “OSAKA INTERNATIONAL ART-2025”-д Монголын уран бүтээлчид оролцоно.
-
-
Япон Улсын “Осака Кансай” хотод үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” үзэсгэлэнд Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.
-
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн зургадугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.



