Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 26-нд Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн дараах хуралдаанууд товлогджээ. Хуралдаанууд тухайн асуудлын агуулга, цаг хугацаа, танхимын байршлаар дараах байдлаар явагдана.
Нэг. Намын бүлгийн хуралдаан
-
Ардчилсан намын бүлэг
-
Цаг: 10:00
-
Танхим: “Их Эзэн Чингис хаан”
-
Хоёр. Ажлын хэсгийн хуралдаан
-
Эдийн засгийн байнгын хороо
-
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх
-
Цаг: 14:30
-
Танхим: “Үндсэн хууль”
-
-
Төсвийн байнгын хороо
-
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн бүтэц, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал
-
Цаг: 16:00
-
Танхим: “Их Эзэн Чингис хаан”
-
-
2025 оны 210 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
-
2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах
-
Цаг: 15:00
-
Танхим: “Их засаг”
-
-
2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
-
Хот, суурин газрын орон сууцжилтад ногоон санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэхтэй холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох
-
Цаг: 16:00
-
Танхим: “Үндсэн хууль”
-
Эх сурвалж: Монгол Улсын Их Хурал