x

Ерөнхий сайдын хөрөнгө орлогын маргаан улс төрийн хүчнүүдийг өөр өөр байр суурьт хүргэлээ

Монгол Улсын хамтарсан Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийг тойрсон хөрөнгө орлогын асуудал олон нийтийн бухимдлыг өдөөж, гурав дахь удаагийн тайван жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Иргэд Ерөнхий сайдаас ил тод тайлбар шаардсаар байгаа бол улс төрийн гол хүчнүүд, УИХ-ын гишүүд энэ асуудалд харилцан адилгүй байр суурь илэрхийлэв.

Н.Номтойбаяр: “Хөрөнгөжсөн бол хураа”

“Үндэсний эвсэл” эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэлснээр, хууль бусаар хөрөнгөжсөн бол төрийн өмчийг хураах ёстой. Тэрбээр төрийн албаны чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлж, 10 их наядыг хэмнэх боломжтой гэж үзэж байна. Иргэдийн тавьж буй шаардлагыг зүй ёсны гэж үнэлж, улс төр өөрөө цэвэрших, хариуцлагын тогтолцоог бий болгох цаг ирсэн гэдгийг онцоллоо.

Т.Доржханд: “Энэ бол мега төслийг саармагжуулах оролдлого”

Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд жагсаал, хардлагыг мега төслийг гацаах гэсэн улс төрийн санаархал гэж үзэж байна. Тэрбээр “Мега төсөл яригдахаар л эсэргүүцэл гарч ирдэг, ийм тохиолдол давтагддаг” хэмээн хэлсэн. Мөн Ерөнхий сайд хулгай хийсэн, худал ярьсан хүн биш гэдгийг батлан, өөрөө эрх мэдэлгүй, хийж буй ажил нь гүтгэлэгт дарагдаж байгаад харамсаж буйгаа илэрхийллээ.

А.Ариунзаяа: “Мэдэгдэл хийхээсээ өмнө нотолгоог нягтлах ёстой”

МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа УИХ-ын гишүүд нотолгоогүйгээр мэдэгдэл хийж, олон нийтийг төөрөгдүүлэх нь буруу гэж үзэж байна. Тэрбээр “Хүү нь найз охиндоо өгсөн бэлгийн эх үүсвэр, орлогоосоо хамаарч асуудал бий болдог бол тухайн этгээд нотлох ёстой. Гэвч өнөөгийн байдлаар нотолгоо бүрдээгүй” гэжээ.

Өнөөдрийн жагсаалын сүүдэр дундах өнгөрсөн дурсамж

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2018 онд тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж байсан “Шударга тав” гишүүдийн нэг билээ. Тэр үед ард түмэнд хандаж “Одоо л тэмцэх цаг нь шүү” хэмээн уриалж байсан бол 2022 онд өөрөө Ерөнхий сайдын хувиар жагсагч залуусын өмнө гарч уучлал гуйж, “Бид шийдэл ярья” гэж хэлж байв. Харин энэ удаа яг ийм нөхцөл байдалд орсон тэрбээр өөрийн биеэр иргэдтэй уулзаагүй байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа саяхан Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 2 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 4 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 5 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 6 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 12 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07 “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 2025-11-07 Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 2025-11-07 Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 2025-11-07 Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 2025-11-07 “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 2025-11-07 Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top