x

Тушаал дэвшсэн дуучин

2002 онд “Английн аугаа 100 хүн” шалгаруулах санал асуулгаар Фреди Меркурий 58-р байранд бичигдэж байжээ. Англичууд Фредид арай л бага санал өгч дээ, минийхээр бол эхний 10 дотор элбэгхэн ороод ирэхээр юм гэж бодож суув. 2008 онд “Rolling Stone“ сэтгүүл “Хүн төрөлхтний 100 аугаа дуучин” тодруулахад Фреди 18-р байранд бичигдэв, бас л чамлалттай санагдсан. Хүүхэд ахуй цагаасаа би Michael Jackson, Whitney Houston, Freddie Mercury гэх 3 дуучны дуу болгоныг нь сонсож, үгийг нь цээжилж, дагаж дуулах гэж хичээж байсан, одоо ч энэ гурвынхаа дууг сонссоор явна. Тэд гарцаа байхгуй миний үеийн байтугай бидний хойч үед ч дэлхийг дэлдийлгэсэн рок попын хаан, хатад гэдэгтэй хэн маргах юм. 

Бидний цэнхэр гаригийн хүмүүст ихээр хайрлагдсан аугаа дуучин Фредид маань зориулсан “Bohemian Rhapsody” хэмээх кино-хөшөө дурсгал саяхан босчээ. Сарын өмнө нээлтээ хийсэн уг кино 52 сая долларын өртгөөр бүтсэн ч өнөөдрийн байдлаар 539 сая доллар цуглуулаад байгаа нь дэлхий нийтээрээ энэ аугаа дуучнаа хичнээн их санасны илрэл бизээ. Тун удахгуй Өргөө кино театрт энэхүү кино гарч эхлэх сураг гарсан.  

Сонирхуулахад гол дүрд Саша Барон Коэнийг тоглуулж байсан ч Queen хамтлагийн гоцлол гитарчин Брайн Мэй, бөмбөрчин Рожер Тейлор хоёрт таалагдаагүй тул Реми Маликаар сольж, Брайн Сингер найруулж байсныг нь ч бас Декстер Флетчерээр сольсон байна. Киноны саундтракууд Queen хамтлагийн дуунуудаас бүрдэж байгаагаас 11 дуу нь өмнө нь бичлэг болж хэвлэгдэж байгаагуй дуунууд, түүнээс тав нь 1985 онд амьдаар бичүүлсэн хоолойны 21 минутыг оруулсан дуу юм байна. 1985 оны 7-р сарын 13 нд “Уэмбли” стадионд 75000 хүн үзсэн, дэлхийн бараг л бүх тв шууд дамжуулсан “Live Aid” гэж энэ дэлхий гэдэг гариг дээр болж байсан хамгийн агуу гайхалтай концерт тоглогдсон. Англичууд тоглолтын дараа Live Aid-д зориулсан маркийг ч Фредигийн зурагтай хэвлэж байв. 

Киноны зураг авалт хийх Уэмбли стадион 1985 оноос хойш ихээхэн шинэчлэгдэн өөрчлөгдсөн тул энэ тоглолтын хэсгийн зургийг авах гэж хуучин Уэмблийг Лондон хотын хойно орших нислэгийн талбай дээр шинээр барьж байгуулаад тухайн үед (1985 он) Live Aid ийн продюсераар ажилласан Боб Гельдофыг авчирч үзүүлтэл тэрээр: - Яг л 1985 оны Уэмбли мөн байна гэж дуу алдсан байна.

1946 онд Занзибар хотод парс гаралтай гэр бүлд нэгэн хүү мэндэлж Фаррух Булсара хэмээх нэрийг аав нь хайралжээ. Фаррух нэрийг орчуулбал “Гайхамшиг” гэсэн үг бөгөөд Гайхамшиг нэрт хүү найман настайдаа Энэтхэгийн Бомбей хотын ойролцоо сургуульд орж спорт, урлаг, хичээл сурлагын бүхий л төрлөөр авъяас чадвараа гайхуулж эхэлсэн байна. Теннис тоглоод сургуулийн аварга болов, гүйлт харайлтын олон төрөлд ч аваргалав, тоо бодолт, физик, хими гээд бүх л хичээлүүдийн алтан онцын эзэн болов, зургийн хичээл дээр гайхалтай сайхан зургууд ч зурав. Сургуулийн хоор дууны багт дуулж байхыг сонссон сургуулийн захирал хүүгийн аавд: “Танай хүүд гайхамшигтай сайхан дуулах хоолой заяажээ, хүүг төгөлдөр хуурын сургалтанд явуулж хөгжүүлэх цөөхөн хэдэн рупи шуудангаар явуулаарай” гэсэн захидал ирүүлсэнд Фаррухын аав тэр дор нь мөнгийг илгээснээр хүүхдийн төлөө сэтгэлтэй ухаалаг захирал, хүүдээ итгэдэг хайртай аав хоёрын дэмжлэгээр дуу хөгжим хэмээх гайхамшиг руу тэр хүү хөл тавьж, хүн төрөлхтөнд дуу хөгжмөөрөө том бэлэг барих үүд хаалга нээгдсэн юм.

Гайхамшигтай Фреди маань дуучин болхоосоо өмнө Айлсвортын коллежд сурч байжээ. 1969 онд Лондоны дүрслэх урлагийн "Илинг" коллежийг онц дүнтэй төгсөж зураач дизайнер мэргэжил эзэмшсэн байна. Тэрээр бурхнаас заясан бүх талын авьястай тэр нь юугаар ч хамаагүй өөрөөс нь, дотроос нь зад татаад гарах гэж явсаар дуу дуулах тэр гайхам хоолой нь дуу хөгжим урлаг руу чирээд оруулсан байх.

 

Queen хамтлагийнхаа логог өөрийн гарааг зурсан нь 

Фреди ижил хүйстэн байсан, эхнэртэй ч байсан юм. Гэр бүлээрээ Англид нүүж ирсэний дараа 1969 онд Мэри Остинтой танилцаж, ухаангүй дурлаж, араас нь гүйсээр авч суусан байдаг. 1973 онд тэрээр Мэрид гей буюу ижил хүйстнээ сонирхогч гэдгээ дуулгасан ч Мэри түүнийг хайрласан хэвээр, бүр хүүхэдтэй болмоор байгаагаа хэлж байжээ. Фреди амьдралынхаа сүүлийн өдрүүдийг Мэритэй хамт өнгөрүүлсэн юм. Тэрээр хамаг хөрөнгөө аав ээж дүү болон хайрт Мэридээ хувааж өгөхөөр гэрээслэлдээ бичиж үлдээснээс нь Мэридээ ямар их хайртай байсанг нь харж болохоор.

Агуу дуучин маань 1991 оны 11 сард тэртээ дээр тэнгэрт байдаг бурханд дуучин хэрэгтэй гэсэн зарын дагуу тушаал дэвшин энэ ертөнцөөс явав. Явхаасаа өмнөхөн хайртай Мэригийнхээ гараас барьж байгаад өөрийнхөө чандрыг хэнд ч хэлэхгүй, харуулахгуй нууцаар хийсгээрэй гэж захисан гэдэг. Фредиг явсаны дараа Мэри хүнтэй сууж хоёр ч хүүхэд төрүүлжээ. Гэхдээ тэрээр хожим дурсан ярихдаа: “Фредиг алдсаны дараа би гэр бүлээ алдсан, тэр миний хувьд бүх л амьдрал минь байсан, тэр хэнтэй ч адилхан байгаагүй” гэжээ. Тэр хэнтэй ч адил байгаагүй юм.  

Фаррух Булсарагийн оюутан ахуйдаа зурсан зурагуудаас  

Show Must Go On

Батболд /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 15 цаг 1 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 15 цаг 11 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 15 цаг 14 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 15 цаг 14 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 15 цаг 15 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 15 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 15 цаг 17 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 15 цаг 18 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 17 цаг 39 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 17 цаг 48 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 17 цаг 48 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 17 цаг 52 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 18 цаг 1 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 18 цаг 6 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 19 цаг 42 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 19 цаг 54 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 19 цаг 54 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 19 цаг 55 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 20 цаг 0 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 20 цаг 4 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top