x

“Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ

Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллага (CESO)-ын суурин төлөөлөгч хатагтай Женифер Адамс төслийн монгол ажилтнуудын хамт энэ сарын 8-нд Архангай аймагт ажиллаж, аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж болон ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодорж нартай уулзлаа.

Уулзалтаар Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2024 оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн таван жилийн хугацаатай “Канад-Монголын Мерит” төслийн талаар танилцууллаа. Тус төслийн нэг хэсгийг 2.5 жилийн хугацаанд Архангай аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд зорилго нь иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх чадамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цахим орчны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.

Аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж уулзалтын үеэр, “Төсөл хэрэгжих явцад алслагдсан сум, багуудад дэд бүтцийн нөхцөлийг сайжруулах шаардлагатай. Мөн төрийн албан хаагчдыг үе шаттайгаар чадавхжуулах нь хамгийн түрүүнд анхаарах асуудал” хэмээгээд, аймгийн зүгээс бүрэн дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Архангай аймагт хэрэгжих энэхүү төсөл нь төрийн үйлчилгээний хүртээмж, цахим шилжилт, хүний нөөцийн чадавхыг сайжруулах замаар орон нутгийн засаглал, иргэдийн амьдралын чанарт бодитой ахиц гаргах зорилготой гэж төслийн баг тодотголоо.

Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ, CESO

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Энхбаяр: УИХ-ын даргагүй байна гэдэг чинь л аюул 1 цаг 6 мин “Вашингтон Кэпиталз”-ын ахлагч Гретцкигийн 1016 гоолын дээд амжилтад дөхөв 1 цаг 47 мин Харанхуй эрчим хүч суларч, Сансар хорвоо тэлэлтээ удаашруулж байна 1 цаг 48 мин Collins Dictionary “vibe coding”-ийг 2025 оны үгээр нэрлэв 1 цаг 49 мин ЕХ Оросын эсрэг 20 дахь хоригийн багцыг бэлтгэж эхэллээ 1 цаг 51 мин Месси хөл бөмбөгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо 1 цаг 52 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа 1 цаг 53 мин Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 1 цаг 55 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 1 цаг 57 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 1 цаг 58 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 1 цаг 59 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 2 цаг 5 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top