x

Л.Энх-Амгалан сайд Дорноговь аймагт хүүхэд, гэр бүлийн хөгжлийн үйл ажиллагаатай танилцлаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын үйл ажиллагаатай танилцав. Тус газар 40 ажилтан, албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр аймаг орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байна.

Тус газрын тайланд дурдсанаар 2018-2025 онд Замын-Үүд сумын түр хамгаалах байраар 24 насанд хүрэгч, 93 хүүхэд, Сайншанд сумын түр хамгаалах байраар 12 насанд хүрэгч, 97 хүүхдэд хамгаалах үйлчилгээ үзүүлжээ. Цаашид Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.

Дорноговь аймгийн хэмжээнд 14 сум байдаг бөгөөд эдгээр сумд бүгдэд нь нийгмийн ажилтан томилогдон ажиллаж эхэлсэн талаар Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ш.Алимаа мэдээллээ. Нийгмийн ажилтнуудын оролцоогоор хүүхдүүдийн санал бодлыг шууд төрд хүргэх, газар дээр нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүүхдүүдийн төлөө дуу хоолой болж ажиллах боломж бүрдэж байгаа нь энэ ажлын чухал үр дүн болж байна.

Гэвч тус салбарт шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудал байгааг албаныхан онцоллоо. Хүний нөөцийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон хэдий ч албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй, бодлогын мэргэжилтнүүдийн орон тоо дутмаг байгаа нь үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж байгааг дурдсан юм. Мөн байгууллага нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, хүүхэд хамгааллын чиглэлээр түргэн шуурхай ажиллах автомашингүй, сум, баг бүрд шинээр ажиллаж буй нийгмийн ажилтнуудыг техник, тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай байгааг ажилтнууд сануулжээ.

Аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хоёр жил тутамд “Хүүхдийн чуулган” зохион байгуулж, 14 сум тус бүрд “Хүүхдийн элч” томилон ажиллуулдаг уламжлал тогтоосон нь хүүхдийн эрх ашгийг хамгаалах, тэдний санал санаачилгыг төрийн бодлогод тусгуулах сайн жишиг болжээ.

Хүүхэд хамгааллын ажлын зэрэгцээ хүүхдийн хөгжлийг хангах, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, орон нутагт гэр бүл, нийгмийн хамгааллын үйл ажиллагааг илүү үр нөлөөтэй болгох шаардлагатайг салбарын сайд онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 3 цаг 11 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 цаг 16 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 3 цаг 21 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 3 цаг 33 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 3 цаг 34 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 3 цаг 37 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 3 цаг 38 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 3 цаг 40 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 3 цаг 54 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 4 цаг 2 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 4 цаг 7 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 5 цаг 14 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 5 цаг 59 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 5 цаг 59 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 6 цаг 0 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 6 цаг 5 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 6 цаг 18 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 7 цаг 48 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 7 цаг 51 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 8 цаг 24 мин
iИх уншсан
АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... "Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top