x

Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл хэрэгжиж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал” төслийг 2021 оны зургаадугаар сарын 7-ноос 2025 оны наймдугаар сарын 31 хүртэл хэрэгжүүлж байна. Төслийн үндсэн зорилго нь цар тахлын нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулахад оршино.

Төсөл дараах гурван дэд бүрэлдэхүүнтэй хэрэгжиж байна:

  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэн олгох
    2021–2022 онд зорилтот бүлгийн хүүхдүүдэд нэмэлт дэмжлэг үзүүлсэн нь цар тахлын хүндрэлийг зөөлрүүлэхэд бодитой нөлөө үзүүлжээ.

  • Нийгмийн халамжийн цахим системийг хөгжүүлэх
    Энэ хүрээнд e-halamj систем, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн хөгжүүлэлтийг дэмжихээр хувь зөвлөхүүдийг ажиллуулж, шаардлагатай техник хэрэгслээр тоноглолоо. 2023 онд 27 мянган өрхийг хамруулсан амьжиргааны түвшин тогтоох судалгаа хийсэн бол 2024–2025 онд 70 мянга гаруй өрхийг дахин судалж байна. Мөн 13 төрийн байгууллагын мэдээллийн сангаас 56 үзүүлэлтийг ашиглан захиргааны мэдээллийг уялдуулах ажлыг хийж, цахим мэдээллийн санг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

  • Төгсгөлтийн аргачлалаар туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх
    1,259 өрхийг хамруулсан уг хөтөлбөр нь “коунчинг” буюу цогц зөвлөгөө, үйлчилгээг амьжиргааг дэмжих зорилготойгоор хэрэгжүүлсэн бөгөөд туршилтын үр дүн амжилттай гарсан байна.

Төслийн үр дүнд цар тахлын үед хамгийн эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн дэмжлэг үзүүлэх, халамжийн үйлчилгээний үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн системийг сайжруулах чухал алхамууд хийгдэж байна.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 2 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 2 цаг 24 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 2 цаг 27 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 2 цаг 28 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 2 цаг 30 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2 цаг 32 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 2 цаг 35 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 2 цаг 37 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 2 цаг 39 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 4 цаг 28 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 4 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 5 цаг 0 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 5 цаг 4 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 5 цаг 14 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 5 цаг 16 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 5 цаг 19 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 6 цаг 45 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 7 цаг 0 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 7 цаг 2 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 7 цаг 3 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top