x

Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

Маргааш буюу лхагва гаригт Төсвийн байнгын хороо Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол, ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хаалттай хэлэлцэх тов гарсан. Товчхондоо Улсын ерөнхий аудитор Д.Загджавыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болоод байгаа.

Д.Загджав нь 2024 оны тавдугаар сарын 30-наас ерөнхий аудитороор ажиллаж эхэлсэн боловч түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлж, оронд С.Магнайсүрэнг томилуулахаар нэр дэвшүүлсэн. Асуудлыг пүрэв гаригт хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэнэ.

Үндэсний аудитын газар нь УИХ-д ажлаа тайлагнадаг, удирдлагыг нь УИХ-ын дарга нэр дэвшүүлэн томилуулдаг. Энэ дагуу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Д.Загджавын албан тушаалаас нь чөлөөлөх, оронд нь С.Магнайсүрэнг томилуулахаар нэр дэвшүүлээд байна. Ерөнхий аудиторт нэр дэвшигч С.Магнайсүрэнгийн товч намтрыг танилцуулъя.

Боловсрол:

  • 1993 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1-р сургууль
  • 1997 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, бакалавр/
  • 1999 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, магистр/

Ажилласан байдал:

  • 1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,
  • 1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
  • 2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх,
  • 2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,
  • 2006-2007 онд ХХААЯ-нд сайдын зөвлөх,
  • 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга,
  • 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн дарга,
  • 2015 оны хоёрдугаар сараас Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга,
  • 2015 оны аравдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга,
  • 2023 оны есдүгээр сараас 2024 оны есдүгээр сар хүртэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны оөрийн нарийн бичгийн даргаар ажилласан.

Төрийн аудитын тухай хууль

28.2.Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшсэн хүн Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

28.2.1. 45 нас хүрсэн байх;

28.2.2.эдийн засаг, санхүү, эсхүл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх;

28.2.3.төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх;

28.2.4.сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх;

28.2.5.Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.57)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 05 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 2 цаг 19 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 2 цаг 22 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 2 цаг 24 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 2 цаг 25 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2 цаг 27 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 2 цаг 31 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 2 цаг 32 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 2 цаг 35 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 4 цаг 23 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 4 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 4 цаг 55 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 5 цаг 0 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 5 цаг 9 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 5 цаг 11 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 5 цаг 15 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 6 цаг 40 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 6 цаг 56 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 6 цаг 57 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 6 цаг 58 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 7 цаг 0 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top