x

Худалдан авах ажиллагаа, Хөгжлийн банкны шинэчлэл Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэв

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл (Economic Development Board)-ийн тавдугаар хуралдаан болж, Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл болон Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчлэл-ийн талаар хэлэлцлээ.

Худалдан авах ажиллагааны хуулийн төсөл
Төслийн үзэл баримтлалыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулсан бөгөөд шинэ хууль нь одоогийн “бага үнэ – чанаргүй гүйцэтгэл” гэх буруу тогтолцоог халж, чанарт суурилсан шалгуур, нийгэм, байгаль орчны нөлөөлөл, технологийн үр ашиг зэрэг шалгуурыг урьтал болгохоор тусгажээ. Түүнчлэн:

  • 10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендерт баталгаа шаардахгүй,

  • Төр мэдээллийг иргэдээс шаардах бус, өөрөө бүрдүүлнэ,

  • Цахим систем, хиймэл оюун ухаан (AI) ашиглан худалдан авалтыг явуулна,

  • Шүүхийн маргааныг хараат бус, олон улсын жишиг бүхий зөвлөл олонхын зарчмаар шийдвэрлэхээр тусгасан байна.

Хуралдаанд оролцогчдын байр суурь:

  • МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од: Хувийн хэвшлийн саналыг тусгасанд талархаж, цахим худалдан авалтыг илүү боловсронгуй болгох шаардлагатайг дурдав.

  • Ерөнхийлөгчийн ЭЗБ зөвлөх Б.Даваадалай: Эх оронч худалдан авалтыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулах зохицуулалт хэрэгтэй гэв.

  • “Шунхлай холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан: Мега төслийн өртгийн босго болох 36 сая ам.долларын хэмжээг эргэн харах саналыг дэвшүүлэв.

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчлэл

Хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт Хөгжлийн банкны өнөөгийн байдал болон шинэчлэлийн хүрээ-г танилцуулсан. Өмнө нь зээлийн 50 хувь нь чанаргүй байсан тус банк:

  • Одоогийн байдлаар 10 гаруй их наяд төгрөгийн өр төлбөрөө барагдуулжээ,

  • 2023 оны 10, 12 дугаар сард Евро болон Самурай бондуудын төлбөрийг бүрэн төлсөн.

Шинэчлэлийн хүрээнд:

  • Банкийг экспорт, импортод чиглэсэн ЭКСИМ банк болгон хөгжүүлнэ,

  • Зорилтот салбарууд: сэргээгдэх эрчим хүч, ХАА, байгаль орчин, уул уурхай, тээвэр логистик, боловсруулах үйлдвэрлэл,

  • Төсөл санаачлагч санхүүжилтийн 15 хувийг өөрөө гаргана,

  • Улсын төсвөөс шууд зээл олгохгүй, бүх мэдээллийг ил тод болгох зохицуулалтыг тусгасан.

Санал хэлсэн гишүүдийн байр суурь:

  • “Монголын эдийн засгийн форум” НҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг: Эрсдэлийн удирдлага, засаглалыг сайжруулах, улс төрийн нөлөөг бууруулах шаардлагатай.

  • “MCS холдинг” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Оджаргал: Олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллавал хяналт, хариуцлага сайжирна гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

  • Хувийн хэвшлийн саналыг хуулийн төсөлд тусгах нь чухал,

  • Хөгжлийн банкыг ЭКСИМ банк болгохыг Засгийн газар дэмжсэн,

  • Эдийн засгийн асуудлыг эхлээд зөвлөлөөр хэлэлцэж, дараа нь УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцдэг жишгийг тогтоож байгаад онцгойлон анхаарч байгаагаа илэрхийлэв.

Дараагийн зөвлөлийн хуралдаанаар нийгмийн даатгал, татварын асуудлыг цогцоор нь хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Монголын эдийн засгийн хөгжлийн зөвлөл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (197.211.63.57)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 05 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 2 цаг 33 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 2 цаг 40 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 45 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 4 цаг 24 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 4 цаг 33 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 4 цаг 42 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 4 цаг 47 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 5 цаг 6 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 5 цаг 26 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 5 цаг 31 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 5 цаг 37 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 5 цаг 42 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 6 цаг 2 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 6 цаг 49 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 7 цаг 33 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top