x

Ерөнхийлөгч Х.Баттулгад ИБУИНВУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ)-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Мэлоүн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Филип Мэлоүныг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын эхэнд ноён Филип Мэлоүн өөрийг нь ёслол төгөлдөр хүндэтгэн угтсанд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр өмнө нь Сингапурт суугаа ЭСЯ-нд зөвлөх, Хельсинкид суугаа ЭСЯ-нд дэд тэргүүн, Британиас Лаост суугаа Элчин сайдаар ажиллаж байсан талаараа хэлж, хэдийгээр Монгол Улсад анх удаа ирж байгаа ч өөрийнх нь дипломат албаны туршлага цаашдын хамтын ажиллагаанд нь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаа талаар ярилаа.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Филип Мэлоүнд юун түрүүнд ажлын амжилт хүсч, “Монгол Улс барууны орнуудаас хамгийн анх ИБУИНВУ-тай 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Энэ онд тохиож буй Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн мэндийг хүргэе. Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэх үндэс суурь баттай тавигдаж, эдүгээ бидний хамтын ажиллагаа олон салбарт хөгжиж байгаад миний бие баяртай байдаг” гэлээ.

Мөн Төрийн тэргүүн Монгол, Британийн худалдааны нийт эргэлт 2017 онд 680 гаруй сая ам.доллар байгаа нь тийм ч хангалттай үзүүлэлт биш гэдгийг дурдаад эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллахыг Элчин сайд Филип Мэлоүнээс хүслээ. Түүнчлэн Элчин сайдыг Монгол Улсын 21 аймгаар явж үзэхийг санал болгоод, ингэснээр монголчуудын нүүдэлчин соёл болоод бидний талаар илүү ихийг мэдэхэд тус болно, хамгийн чухал нь бидэнтэй холбоотой шийдвэр гаргахад хэрэгтэй гэж найрсагаар санал болгов.

Хариуд нь, Элчин сайд Филип Мэлоүн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг хүлээн авч буйгаа илэрхийлж, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна батлан хамгаалах, соёл, боловсрол гээд олон салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой талаар ярив.

Эх сурвалж: PRESIDENT.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 3 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 6 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 13 цаг 23 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 13 цаг 38 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 13 цаг 57 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top