x

Дарханы арьс ширний цогцолбор байгуулахад Италитай хамтран ажиллахаар ярилцжээ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ром хотноо боллоо.

Уулзалтад оролцсон монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, италийн талын төлөөлөгчдийг Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Манлио Ди Стефано нар тэргүүлэн оролцов.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, италийн талаас Ази, номхон далайн орнуудын газрын захирал Уго Астуто, тус газрын Зүүн өмнөд Ази, Номхон далай, Антарктидын хэлтсийн дарга Пиер Жоржо Алиберти, зөвлөх Габриелэ Де Стефано болон Төрийн нарийн бичгийн даргын ажлын албаны дарга Паола Амадей нар оролцов.

Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг сэргээн зохион байгуулж байгаа нь харилцаа, хамтын ажиллагаандаа хоёр талаас үзүүлж буй ач холбогдлын илрэл гэдэгтэй санал нэгдээд цаашдын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд энэ удаагийн уулзалт чухал ач холбогдолтой болж байгааг талууд илэрхийлэв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол, Италийн харилцааны өнөөгийн төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгч цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ялангуяа мал аж ахуйн түүхий эд боловсруулах салбар, хүнсний болон  хөнгөн үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний салбарт бодит хамтын ажиллагааг бий болгох талаар санал солилцлоо. Ингэхдээ Италийн дэвшилтэт технологийг Монголын түүхий эдтэй хослуулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамтын ажиллагааны механизмыг бий болгоход хоёр талаас дэмжлэг үзүүлэхийн чухлыг Дэд сайд Б.Батцэцэг онцолж байв.

Түүнчлэн техник-эдийн засгийн үндэслэл бүхий төслийг хамтран хэрэгжүүлэх, тухайлбал Дарханы арьс ширний цогцолборын төслийн бүтээн байгуулалтад италийн талтай хамтран ажиллах асуудлаар ярилцав.

Төлөөлөгчдийн тэргүүн нар ирэх 2020 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтарсан хөтөлбөрийн дагуу тэмдэглэн өнгөрүүлэхээр тохирлоо.Уулзалтаар хоёр талын соёл, боловсрол, спорт болон сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах талаар санал солилцлоо.

Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 2 цаг 6 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 2 цаг 12 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 2 цаг 17 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 3 цаг 1 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 3 цаг 14 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 9 цаг 31 мин Мэдээж “Ар нь түүз!” 9 цаг 43 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 10 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 10 цаг 8 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 10 цаг 11 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 10 цаг 16 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 10 цаг 21 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 10 цаг 26 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top