x

У.Хүрэлсүх тэнгээ туйлах уу, тэврэлдээд үлдэх үү?

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах ажиллагаа эхэллээ. МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа санасандаа хүрч, Засгийн газрыг огцруулах шаардлагаа 27 гишүүний гарын үсэгтэйгээр УИХ-ын даргад өргөн барив. Сонирхолтой нь тэдний дунд М.Ундармаа, Б.Саранчимэг гэх мэт “зээлийн асуудалтай” зарим гишүүдийн нэр ч тууж явна. Мөн Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ тэдэнтэй нэгджээ. Тэр У.Хүрэлсүхийн танхимд жил шахам хугацаанд хамтарч ажилласан.

Харин МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Огцруулж болно. Гэхдээ гарын үсэг зурсан гишүүд намайг намын дарга байхад сонгуульд дахин нэр дэвшихгүй шүү” гэдэг хатуухан анхааруулгыг бүлгийнхээ гишүүдэд өгсөн сурагтай. Ямар ч тохиолдолд "тохиролцоо хийхгүй" гэсэн гэнэ. Тэгэхээр энэ асуудлыг дахин нэг удаа эргэж харах шаардлага гарын үсэг зурсан гишүүдэд үүсч магадгүй. Гэхдээ нэгэнт Ерөнхий сайдаас нь буулгачихвал намыг нь авах юу юм бэ л биз дээ.

У.Хүрэлсүхийн хувьд өчигдөр ЖДҮ-ийн зээл авсан Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал Д.Баярсайхан, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарыг дөрвөн хүнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Ихэнх нь өмнөх засгийн үед томилогдсон албан тушаалтнууд.

Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хоёр хоногийн өмнө албан айлчлалаар ОХУ-ыг зорьсон бөгөөд ирмэгцээ өргөдлөө өгөх гэнэ. Ингэснээр ЖДҮ-ийн зээлд нэр холбогдсон Засгийн газрын албан тушаалтнуудын асуудал шувтарч байгаа юм. Харин УИХ-аас томилогддог албан тушаалтнуудаас Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ганцаараа ажлаа өгөөд байгаа. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Би хаанаас ч зээл аваагүй” гэж мэдэгдсэн боловч одоогоор албан ёсны нотолгоо үзүүлээгүй л байна. Дээр нь ЖДҮ-ийн зээл авсан УИХ-ын нэр бүхий 13 гишүүний асуудал ч хараахан шийдэгдээгүй байна. (Хуулийн байгууллагаар явлаа гэхэд багадаа хоёр жил болно, УИХ-ын сонгуультай золгож дуусна) Тиймээс МАН-ын бүлгийн 27 гишүүн ирэх өдрүүдэд яг юунд үндэслэж засгаа ноцох нь жаахан бүрхэг болчихлоо.

Хэдийгээр огцруулах үндэслэлд 2019 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсанд Ерөнхий сайд буруутай гэх боловч энэ төсвийг баталсан хүмүүс нь өөрсдөө. Мөн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн, нэгдсэн чуулганаар эцэслэн шийдээгүй байж төсвийн асуудлаар огцруулна гэдэг бас л зохимжгүй. Гэх мэтчилэн ойлгомжгүй зүйл олон байгаа ч хүний олноор огцруулна гэж үзвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдэх найдвар тун бага байна. Гарын үсэг зурсан 27 гишүүн дээр АН-ын найм, МАХН-ын нэг гишүүнийг нэмэхэд Засгийн газар шууд огцорно. Энэ нь гэхдээ АН-ын бүлгээс илүү хамааралтай.

Одоогийн байдлаар АН-ын дарга С.Эрдэнэ, намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар “Огруулна, огцруулахгүй”  гэсэн хоёр өөр байр суурь илэрхийлээд байгаа. Эдийн засгийн хямралт байдал, иргэдийн амьжиргааны доройтлыг урдаа бариад огцрууллаа гэхэд дараачийн Засгийн газар нь одоогийнхоосоо дээр байна гэдэг амлалтыг хэн ч өгч чадахгүй байна. Ядаж л одоогийнхоосоо илүү өр тавьсан, УИХ-ын барьцаанд улам лав орсон Засгийн газар байгуулагдах болно.

Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд нэг бол туйлсан шиг туйлаад Засгийн газраа унагах, эсвэл тэврэлдээд үлдэх (тэгсэн ч ирэх сонгуулийг хүртэл тэснэ гэдэг хэцүү) гэсэн хоёр л зам үлдэж байна. Ядаж л өнгөрсөн жил гаруйн хугацаанд ярьж амжаагүй сахилга, хариуцлагын асуудлаа урдаа бариад, чирэх нэгийгээ чирээд унавал дараачийн хүмүүст хэрэгтэй юм даа. Наад зах нь зээл завшсан гишүүдийг хаацайлаад хуулийн байгууллагад ч өгөхгүй, бүрэн эрхийг нь ч тавихгүй, УИХ-ын бүтцийн байгууллагуудаа ч ажиллуулахгүй байгаа УИХ-ын даргатайгаа нэгийгээ үзээд "үхэх" хэрэгтэй шүү дээ.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.131.250.130)
    Ард түмэн дэмжсэн юм бхгүй ш дээ. Харанхуй масс л буруу зөвийг мэдэхгүй давалгаалж бна. Тэгээд ч МАН.аас шинэчлэлт хүлээдэг хувиа хичээсэн масс бгаа цагт Хүрэлсүх мэт нь амьд бсаар бна. Тэр хооронд бүр мухардал руу л явна
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    ХҮРЭЛСҮХ ҮЛДСЭН Ч НЭМЭРГҮЙ БОЛСОН. ӨӨРИЙНХ НЬ ГИШҮҮДИЙН ТАЛ НЬ ДЭМЖИХГҮЙ БНА ГЭДЭГ ЦААШДАА ҮХДЭЛ БОЛНО Л ГЭСЭН ҮГ. ЭРТХЭН ОГЦРООД ДАРААЧАА БОДОХ НЬ УЛС ОРОНД ТУСТАЙ.
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • Zochin (172.104.40.150)
    Ardchilsan namiin ner tsever Amarjargal,Temuujin, geh met said bolgochikhmoor humuusiig avaad zasagaa burduuleed l bolno.Erdene uaj hudulukhuus l shaltgaalna biz dee.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.34.58)
    Одоо засаг төрөө яаж төвхнүүлэхээ иргэд бүү хэл Их хурлын гишүүд нь учираа олохгүй байдалд хүрээд байнаа.Уг нь аль 2000 онд МАН ард түмнээ ядуурлаас,төрөө хямарлаас гаргана гэж сайхан амлалт өдөр бүр өгч 72 суудал авсан,2016 онд улсаа өрнөөс улсуудаа муу болгоноос салгана гээ биздээ.Гэтэл эд нар өөсдийгөө жинхэнэ хэн болохоо бүрэн харууллаа. Одоо ЗГ аа яахав Их хурлаа яахав?Хоёуланг,яахав гэдэг дээр очоод байналдаа.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 14 цаг 58 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 15 цаг 8 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 15 цаг 11 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 15 цаг 11 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 15 цаг 12 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 15 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 15 цаг 14 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 15 цаг 15 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 17 цаг 36 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 17 цаг 45 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 17 цаг 46 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 17 цаг 49 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цаг 58 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 18 цаг 3 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 19 цаг 39 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 19 цаг 51 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 19 цаг 52 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 19 цаг 52 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 19 цаг 57 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 20 цаг 1 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top