x

Амазон компанийн түүх буюу “The everything store” номын тухай

Сүүлийн хэдэн өдөр Цахиурын хөндийн сэтгүүлч Брэд Стөүний бичсэн "The Everything Store: Jeff Bezos and Age of Amazon" буюу "Бүх зүйлсийн дэлгүүр: Жефф Безос ба Амазоны эрин үе" номыг  тоймлон хүргэе. Уг ном 2013 онд FT, Goldman Sachs-ийн оны шилдэг бизнесийн номоор нэрлэгдэж байжээ.

НОМЫН ТУХАЙ

Ердөө 3 сарын өмнө Амазон нэг их наяд долларын үнэлгээтэй АНУ-ын хоёр дахь компани болсон билээ. Эхнийх нь 42 жилийн түүхтэй Apple бол Амазон 24 жилийн өмнө байгуулагдаж байв. Тус компанийг 1994 онд 30 настай Уолл Стрийтэд санхүүчээр ажиллаж байсан Жефф Безос үүсгэн байгуулсан юм. Өдгөө тэр 150 тэрбумын долларын хөрөнгөтэй, дэлхийн хамгийн баян хүн билээ. 

Жефф Безос маш ухаалаг, нарийн тооцоотой, сахилга баттай нэгэн. Тоонд гаргууд сайн тэрээр тухайн үед интернэтийн хөгжил итгэмээргүй хурдан өрнөж байгааг статистикаас олж хараад интернэтийн компани байгуулахаар шийдэж байж. Ингээд интернэтийн худалдаа хийхээр шийдэж, нэгт өөрөө номд хорхойтой, хоёрт ном гэдэг нэг л хэлбэр хэмжээтэй, хүргэлт хийхэд амар хэмээн номын худалдаа эрхлэхээр шийдсэн байдаг. 

Том сэтгэдэг, алсыг харж чаддаг Жефф Безос интернэтийн хүчин чадалд том бооцоо тавьсан байна. Гэхдээ Амазоны амжилтад хүрсэн шалтгааныг зөвхөн зөв юмаа зөв цагтаа барьж авсантай нь холбовол өрөөсгөл болно. Номыг уншихад Жефф Безосын ур ухаан, зан араншин болоод анхнаасаа л гол үнэт зүйлээ болгосон "хэрэглэгчийг дээдлэх үзэл" (customer obbession) нь Амазоны амжилтын үндэс байж дээ гэж бодогдох аж. Хэрэглэгчийн нэгдүгээрт тавьж, бараа бүтээгдэхүүний үнийг байж болох хамгийн хямд үнээр зарах, хамгийн богино хугацаанд хүргэлт хийхэд эхэн үеэсээ онцгой анхаарсан нь хурдтай өсөлтийг авчирчээ. Хамгийн бага үнээр зарна гэхээр зардлыг байж болох хамгийн бага хэмжээнд барих ёстой тул Жефф Безос арвич хямгач байдал болоод их ажиллахыг компанийн гол онцлог болгон суулгаж өгчээ. Баярын өдрүүдэд ачааллаа дийлэхээ болих үед компанийн дарга, цэрэг бүх хүн агуулахад ажиллаж байсан, зарим үед хүмүүс гэрийнхэндээ баяртай гэж хэлэн 14 хоногоор ажил дээрээ өнждөг байсан зэрэг жишээ түүхүүд номд олон гардаг. 

Жефф Безосын хувьд Стив Жобстой төстэй зан характертай. Тэрээр хүрнэ гэсэн зорилтдоо ямар ч үнээр хамаагүй хүрэх гэдэг, түүнд нь саад болсон, зорилгыг нь удаашруулж буй хүмүүсийг тэвчдэггүй буюу "чичрүүлдэг", ажилтнууддаа асар өндөр шаардлага тавьдаг, нарийн деталийг ихэд анхаардаг. Өөрийн гэсэн тодорхой философитой Жефф Безосын хэлсэн үгс, гаргасан дүрэм журмыг Жеффизм гэдэг аж. Энэ философи нь компанийн соёлд маш өвөрмөц байдлаар илэрдэг. Нэг жишээ. Амазоны удирдах багийнхан хурал дээрээ презентаци хэрэглэдэггүй. Ямарваа нэг санал, санаачилга дэвшүүлэхдээ 6 хуудсанд хүүрнэн бичиж, түүнийг нь хуралд оролцогсод эхний 15-30 минутад чимээгүй уншиж танилцаад ажилдаа ордог байна. Энэ дүрмийг гаргасан Жефф Безос, хүмүүс санаагаа ингэж илэрхийлэхийн тулд маш сайн шүүн тунгааж чаддаг, унших хүмүүс ч анхаарлаа бүрэн төвлөрүүлж, маш сайн ойлгож чаддаг гэж үздэг байна. Мөн баг, албадаа "2 пиззаны баг" гэсэн зохион байгуулалтаар хуваадаг нь 2 пиззагаар хооллож чадах тооны хүмүүс нэг баг болж ажиллавал харилцаа холбоо хангалттай хурдтай, үр дүнтэй байдаг гэж үздэгтэй нь холбоотой аж. Жефф Безос чадварлаг ажилтнууд бол компанийн амжилтын гол түлхүүр хэмээн үзэж, эхнээсээ л "компанийн босгыг өндөрсгөх" хүмүүсийг ажилд авахыг чухалчлах болсон гэдэг. Ер нь Амазон компани бол Жефф Безос гэдэг хувь хүний тусгал ажээ.

Компанийн түүхийг аваад үзэхэд маш том амбицтай энэ компанийг хүмүүс тухай тухайн үедээ зохих хэмжээнд нь үнэлэхгүй байсан нь өөрийгөө харуулах томоохон мотиваци болж байж дээ гэж бодогдсон. Амазон номоос эхлэн тоглоом, электрон бараа, хувцас гэх мэт бүтээгдэхүүний төрлүүдийг нэг нэгээр нь нэмсээр, томрох тусмаа тухайн салбарын нийлүүлэгч компаниудтай хэлцэл хийх давуу талаа ахиулсан байдаг. Компаниа анх Relentless.com буюу "Зогсолтгүй" хэмээн нэрлэх талаар бодож байсан Жефф аливаа зүйлийг өөрийн болгохдоо үнэхээр зогсолтгүй нэгэн гэдгийг энэ номоос харж болно. (Одоо ч relentless.com гэх хаяг руу хандахад шууд amazon.com руу чиглүүлдэг гэнэ шүү)

iPod-оор дамжуулан хөгжмийн салбарт маш том давуу талыг олж авсан Apple-ийг хараад Безос бараа бүтээгдэхүүнийг дижитал хэлбэрт оруулахад анхаарахгүй бол өрсөлдөгчдөөсөө хоцрох нь хэмээн цахим ном уншигчийг бүтээсэн нь өнөөгийн Kindle билээ. Kindle-ийн амжилт болоод Amazon Web Services үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн нь компанийг дараагийн өндөрлөгт гаргаж, Жефф Безосын хүсэж байсанчлан Амазон бол жижиглэн худалдааны компани биш технологийн компани шүү гэдгийг бусдад зарлан тунхаглажээ. Үүлэн технологийн салбарт түрүүлж хөдлөн AWS хэмээх энэхүү интернэтийн үйлчилгээг багцдаа нэмснээр Амазон үнэхээр "Бүх зүйлсийн дэлгүүр" гэдгээ илтгэж чаджээ.

Амазон одоо магадгүй "дийлдэхээсээ өнгөрсөн" хүчтэй, инновацилаг компани болсон. Гэсэн хэдий ч Жефф Безос жил бүр хувьцаа эзэмшигчдэдээ тайлангийн хамт илгээдэг "алдарт" захидалдаа "Өдөр бүхэн бидний хувьд анхны өдөр шүү" хэмээн сануулдаг нь үнэхээр гайхалтай энтрепренер гэдгийг нь илтгэх мэт. Жефф Безосын ур ухаан, амжилттай бизнесийг хэрхэн босгож бүтээдгийг харуулсан энэхүү номоос сонирхолтой санагдсан зарим зүйлийг тэмдэглэхэд ийм буюу.

unread.today

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 14 цаг 58 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 15 цаг 8 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 15 цаг 11 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 15 цаг 11 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 15 цаг 12 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 15 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 15 цаг 14 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 15 цаг 15 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 17 цаг 36 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 17 цаг 45 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 17 цаг 46 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 17 цаг 49 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цаг 58 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 18 цаг 3 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 19 цаг 39 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 19 цаг 51 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 19 цаг 52 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 19 цаг 52 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 19 цаг 57 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 20 цаг 1 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top