x

Хүүхдүүдээ хууль ёсны асран хамгаалагчаас нь хамгаалъя

Тээр жил... Наадмын үеэр л юм даг. Зуслангийн автобусны арын суудал дээр хөдөөнөөс шилжин ирээд удаагүй байрын хээгүй эцэг, эх хоёр самар цөмөөд бас болоогүй ясыг нь шалаар, цонхоор ээлжлэн шидлээд л гурван жаахан хүүхэд нь автобус тоормоз татах тоолонд хойноос урагш шалан дээр шидэгдэж унах бүрт өнөө ээж, аав хоёр инээлдээд л байж билээ.

Хүүхдүүд нь унах, өнхрөх, өвдөх бэртэхийг юман чинээ тоохгүй байгаа тэднийг хүүхдээ хөрвийн аргаар өсгөж байна гэж магтах уу, өнөөгийн хэллэгээр бол жинхэнэ “оорк”-уудын жишээ гэж муулах уу бүү мэд... Ямартай ч тэр ээж, аавын нүүрэн дээрх маанагдуу инээмсэглэл одоо хүртэл нүдэнд харагддаг.

Жилдээ /2017 оны статистикаар/ 2,500 хүүхэд халуун тогоонд түлэгддэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасагт эмчлүүлж буй гурван хүүхэд тутмын хоёр нь халуун тогоотой хоол, цайнд түлэгддэг, түлэнхийн улмаас нас барагсдын 76.5 хувь нь 0-5 хүртэлх насны хүүхдүүд байна. Ийм статистик мэдээг уншихад миний нүдэнд яагаад ч юм бэ, тээр жилийн наадмын үеэр зуслангийн автобусанд таарсан өнөөх хэнэггүй хоёрын царай төсөөлөгдөөд байдаг юм...

Жилдээ /2017 оны статистикаар/ 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж Хүний эрхийн үндэсний комиссын тайланд дурдсаныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт цаазын ялыг хэрэглэх талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд явуулсан албан бичигтээ тусгажээ.

Халуун тогооноос түлэгдсэн хүүхдийн тоо хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тооноос /энэ бол зөвхөн мэдэгдэж байгаа тохиолдлын тоо гэдгийг санах ёстой/ бараг 10 дахин их байна. Хооронд нь харьцуулахад зохимжтой эсэхэд эргэлзэж байгаа ч эдгээр нь миний хувьд юуг харуулж байна вэ гэвэл хүүхэд хамгааллын орчин Монголд маш муу төдийгүй бүр аймшигтай хэмжээнд байна гэдгийг л өгүүлээд байгаа биз?! Хүүхдийг хамгийн түрүүнд хэн хамгаалах үүрэгтэй юм бэ?

Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч нь тэдгээр бяцхан үрсийг хайрлан хамгаалах анхдагч үүргийг хүлээдэг. Халуун тогоонд түлэгдэн шархандаа шаналж байгаа, зовууриа даалгүй нөгөө ертөнц рүү цаг бусаар одож байгаа, хүчирхийллийн шархыг бие махбодоороо, сэтгэл зүрхээрээ хүлцэн тарчилж байгаа, хүлээс тэвчээр нь тасрахад нөгөө ертөнц рүү гомдолтойгоор буцаж байгаа тэдгээр хүүхдүүдийн өмнө хамгийн түрүүнд хууль ёсны асран хамгаалагчид нь буруутай байж таарна..

Хүчирхийллийн гэмт хэргийн ялыг чангатгах Ерөнхийлөгчийн санаачилга, олон нийтийн жагсаал тэмцэл гэмт хэрэгтнийг жигшин зэвүүцэх сэдлийг давалгаалуулахын хэрээр тэдгээр хохирогчдын асран хамгаалагчдын хууль ёсны үүргээ биелүүлээгүйн хариуцлагыг анхаарлын гадна орхих талтайг үгүйсгэж боломгүй байна. Тэр тусмаа бага насны хүүхдийг хүчирхийлэгчид нь ихэнх тохиолдолд эцэг, эх, ойр төрлийнхөн, танил хүмүүс нь байдаг гэх судалгаа бий.

Ийм учраас энэ төрлийн хэрэг нууц, далд хэлбэрт, хууль, хяналтын байгууллагын хяналт, бүртгэлийн гадна ял шийтгэлгүй үлддэг. Хэрэг гэмт хэрэг хоёрын хооронд хуулийн процессын асар их ялгаа, орон зай бий. Тэр хоосон орон зайд хохирогчид хамгаалалтгүй шаналж, хэрэгтнүүд ял зэмгүй зайлж байгаа нь бүр аймшигтай. Хэрэв Ерөнхийлөгчийн санаачилж буй цаазын ял хэрэглэх хуулийн заалт парламентаар дэмжигдсэн тохиолдолд хэрэг явдал гэмт хэрэгт тооцогдох хүртэлх хуулийн үйлчлэлгүй тэр хоосон орон зай улам тэлэхийг үгүйсгэхгүй.

Гэр бүл, ойр төрлийн хүрээнд гарсан гэмт хэрэг цагаа тулахаар гомдолгүй, хохирогчгүй болж хувирах нь практикт түгээмэл гэдэг юм билээ. Цаазын ялтай тохиолдолд хүүхдийн хүчирхийллийн хэрэг харин ч нүднээс далд дарагдаад өнгөрөх, эсвэл бүр гэрч, хохирогчийг давхар устгадаг хэлбэр рүү шилжих магадлалыг нэмэгдүүлэх эрсдэл бийг олон нийт бас харж байна.

Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хүүхдийн хүчирхийллийн хэрэгт цаазын ялыг хэрэглэх тухай хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдсэний дараа буюу ням гаригт төв талбайд болсон хүчирхийллийн  эсрэг жагсаалд оролцогсод цаазын ялыг шууд  дэмжээгүй байгаа нь анхаарал татав. Нэг үгээр бол Ерөнхийлөгчийн байр суурь, олон нийтийн санал хоёрт зөрүү байна.

Жагсаалд 20 гаруй мянган хүн оролцсоноос 15,590 хүн төрийн гурван өндөрлөгт хүргэх шаардах бичигт гарын үсэг зуржээ. Уг бичигт хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатайг тусгасан байх ба гэмт хэрэгтэнд олон жилийн болон бүх насаар нь хорих ял оноох, гэмт үйлдлийг нуун далдалсан, худал мэдүүлэг өгсөн асран хамгаалагч, харгалзан дэмжигчид өндөр хариуцлага тооцох, хамгийн гол нь энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх орчныг бүрдүүлэхийг шаардсан байна.

Тэгээд цаашид яах ёстой вэ? Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлээд зогсохгүй тодорхой алхам хийлээ. Олон нийт ч мөн өөрсдийн саналыг илэрхийллээ. Энэ хоёр субъектийн хувьд гэмт хэрэгтнийг хатуу шийтгэх гэдэг байр суурь ижил ч цаазын ялыг хэрэглэх эсэх дээр өөр, өөр санаа бодолтой байгаа юм. Тэгвэл одоо бусад нь дуугарах ёстой. Тухайлбал, хүний эрхийн болон нийгмийн зүтгэлтнүүд, нэн ялангуяа судлаачид, эрдэмтэд, сэтгэлзүйчид, хүүхдийн эрх хамгаалах чиг үүрэгтэй төрийн болон төрийн бус байгууллагуудыг ДУУГАРАХЫГ хүлээе.

Хүний эрхийн комиссын тайланд дурдагдсан аймшгийн тоонуудын ард юу байгааг одоо задалж ярьцгаая. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо цаазын ялыг түдгэлзүүлснээс хойш өссөн үү, өссөн бол үүнд цаазын ялыг үгүй болгосон нь хэдэн хувийн нөлөөлөл бэ? Ер нь яагаад ийм муухай явдлууд гарч байна вэ... гээд ул үндэстэй, бодитой дүгнэлт гаргалгааг иргэд хүлээж байна. Ийм өргөн хүрээнд, магадгүй урт хугацаанд хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг парламентаар хэлэлцэхэд учир дутагдалтай байх болов уу.

Халуун тогоонд түлэгдсэн, үүнээс болж нас барсан хүүхдийн тоо хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тооноос их үү, бага уу гэдэг утгагүй асуулт гэдгийг би мэдэж байна. Гэхдээ маргашгүй нэг зүйл нь энэ бүх аймшигт хэрэг явдлуудын дийлэнх нь тохиолдол нь эцэг, эхийн халамжгүй, хайхрамжгүй, хэнэггүй, хуулийн хэллэгээр бол ХАРИУЦЛАГАГҮЙ байдлын төлөөс юм шүү. /Зарим тохиолдол нь гарцаагүй золгүй явдал, гэнэтийн халдлага, гэдгийг ойлгож байна/

Цаазын ялыг сэргээх тухай биш эцэг, эх байх эрхийг хасах тухай энд ярих ёстой байж магадгүй. Эцсийн эцэст, хүүхдийг хууль асран хамгаалагчаас нь хамгаалахад хүрнэ гэдэг хамгийн гунигтай, бас хэцүү хэрэг биш гэж үү?!

Нийтлэлч З.БОРГИЛМАА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 3 цаг 8 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 3 цаг 14 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 3 цаг 19 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 4 цаг 4 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 4 цаг 17 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 10 цаг 34 мин Мэдээж “Ар нь түүз!” 10 цаг 45 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 11 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 11 цаг 10 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 11 цаг 13 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 11 цаг 18 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 11 цаг 24 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 11 цаг 29 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top