x

“Манай улсын эрүүл мэндийн салбар өөрөө авлигын тогтолцоог дэмжигч болж хувирсан"

Өнөөдөр Ардчилсан намын дэргэдэх Эрүүл мэндийн салбарын бодлогын зөвлөлөөс дараах мэдээллийг хийлээ.

Анагаах ухааны доктор, профессор Н.Одонгуа "Сүүлийн жилүүдэд өвчлөл, нас баралтын тоо эрс нэмэгдэж байна. Гэтэл өвчлөлийн шалтгааныг тодруулах интервенц огтхон ч хийгдээгүй. Сүүлийн нэг жилийн хугацаанд 30-аад мянган хүн амбулаториор үзүүлсэн бол, 10 мянган хүн амьсгалын замаар нэмэгдэж өвчилсөн, нэг жилд зуу, зуугаар шинэ хавдрууд үүсэж байна. Үүний шалтгаан нь юу гэхээр агаар, орчны бохирдолтой холбоотой юм. Үүнийг бид хуулиар зохицуулах бүрэн боломжтой" гэв.

Тодруулбал, Сум дээр байгаа хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар Улаанбаатар хот руу ирж байна. Үүнийг нь харсан үр, хүүхдүүд нь суманд амьдрахгүй гээд хот руу нүүдэллэж, цааш хотоос нүүдэллээд гаднын улс орон руу зорьж байгаа" гэдгийг онцоллоо.

Мөн тэрээр "Үүний хамгийн том эх үүсвэр нь эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, хүртээмжийн асуудалтай холбоотой. Жилдээ бид 200 сая доллароор гаднаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар явж байна. Энэ мөнгийг дотооддоо үлдээхийн тулд “Монгол-Японы” эмнэлэг шиг чанартай эмнэлгийг дүүрэг, аймаг бүрд барих мөнгийг гадагш урсгаж байгаа”  хэмээн хэллээ.

Хүний их эмч Н.Болдбаатар "Ковидын үеэр төр маш олон оношлуур, тоног төхөөрөмж худалдан авалтыг хийж байсан. Үүний цаана танил талаараа шууд худалдан авалт хийдэг асуудал яригдана. Төрийн мөнгө, төсвийн мөнгө, татвар төлөгчид бидний мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулах нэрийдлээр гувчуулж байгааг онцоллоо. Тухайлбал эрүүл мэндийн салбарт зарцуулсан 1.4 их наядын төсөв хаана, юунд зарцуулагдав. Эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн сайд, дарга нарыг дагнасан ашиг сонирхлын сүлжээ бий болсныг ковидын үеэр илчлэн харуулсан. Ковид гарсан даруйд 1500 төгрөгийн амны хаалтыг 20,000 төгрөгөөр үнэлж байсан. Ковидоор өвчилсөн нэг өвчтөний эмчилгээний өртөг 8 сая байсан бол жилийн дараа 160,000 төгрөг болсон. Харин 1.5 жилийн дараа 70,000 төгрөг болсон. Гэвч үүнд хэн ч хариуцлага тооцоогүй" гэв.

Эрүүл мэндийн салбарын бодлогын зөвлөлийн гишүүн Ж.Отгонбаяр "Монгол Улсын бүртгэлээр бүртгэгдээд гэрчилгээ нь гарчихсан эм нь хэрэглэж болохгүй гээд дүгнэлт гарчихсаны дараа эмийн зах зээлээс эргээд татаж байх жишээний. Гэтэл цаана нь монгол хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа ч эрх мэдэлтнүүд хариуцлага тооцдоггүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 22 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 46 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 1 цаг 11 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 1 цаг 18 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 1 цаг 33 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 1 цаг 56 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 2 цаг 1 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 2 цаг 3 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 18 цаг 58 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 19 цаг 18 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 19 цаг 22 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 19 цаг 25 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 19 цаг 33 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 20 цаг 22 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 20 цаг 22 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 20 цаг 25 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 22 цаг 19 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 23 цаг 15 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 23 цаг 21 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 23 цаг 26 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу...
Top