x

Заяасан нутаг жаргалтай нийгэм

Байгаль цаг уурын таатайгаас таагүйг дугаарласан жагсаалтад Монгол хамгийн азгүй нутгаар тооцогджээ. Олон улсын судалгааны дүн ийм гарсан. Хүний хүслээс ангид байгалийн үзүүлэлт яалт ч үгүй. Жилийн 12 сарын 8-д хотуудаа өндөр зардлаар халаадаг, энэ хугацаанд ургамал ургахгүй, хүйтэн учраас зам барилга мэт гадаа өрнөдөг бүтээн байгуулалт зогсдог, шороо цасаар шуурах нь элбэг, цөөн буурай, бэл бэнчингүй, өрөвдөм атлаа хөөрүү онгироо, гэнэн цайлган, хорхойд хоргүй, далан жил Оросод шулуулж дарлуулсан Монгол гэгч нүүдлийн малчдын орныг том гүрнүүд өрөвдсөндөө туслах гэдэг. Бүр гялс өөд нь татъя гэх сонирхол ч бий. Энэ нь нэгд бидэнд туслах, хоёрт далан жил энэ буурай орныг шулсан Оросыг дөнгөх гэсэн санаа нуугддаг байж болох. Ийм санаа Кремльтэй тэрсэлддэг Титод байсан. Цэргийн хазаарам шиг Улаанбаатарт “Чингис хаан” гэх супер зочид буудал барьж өгөх, Бельградад Ю.Цэдэнбалд Л.Брежневт зориулснаас олон хүнтэй нижгэр хүлээн авалт хийж байв. Харамсалтай нь өвгөн Тито “Чингис” зочид буудал дөнгөж эхлэх үед нас нөгцөж буудал төлөвлөснөөрөө бүтээгүй. Югослав хямарч иргэний дайн дэгдсэн. БНМАУ-ыг үзээд буцсан Микоян ЗХУКН-ын УТТ-нд Монгол даанч дэндүү хаягджээ, харж үзье, НҮБ-ын гишүүн энэ улс манай хамгийн алс бөглүү хоцрогдсон хязгаараас дор байна гэж байсан гэдэг.

Эдүгээ Хөвсгөлийн тайгын урцад аж төрөгч 200 цаатан бидний нүдэнд ямар харагддаг билээ, бид өндөр хөгжилтэй том орныхонд тийм л харагдаж байгаа гээд нэг бодоод үз. Тэгж байж монгол хүн хэрхэн омогшихоо тааруул. Муу эрд халдага дараа гэж Асем, юун олон форум вэ. Бөөн үрлэг. Ц.Даваасүрэн Ч.Улаан нарыг байхад хөрөнгө оруулагчдыг хичнээн дуудаад яах юм бэ. Хахир хатуу ч гэлээ хөрсөн дор минь хэдэн их наядын үнэт эрдэнэ оршиж буй нь үлгэр бус. Хүн нь өөдтэй аваас Кувейт Катар шиг баяжих боломж дүүрэн заяажээ. Тендер, ЖДҮХС, утааг баяжих хувийн бизнес болгодог Төр Засаг ядууруулж байна. Сонгох эрхтэй ч хулгай нь илэрсэн гишүүнээ эргүүлэн татах эрхгүйгээс эх орон хулгайн хөлд сүйрч байна.

Энэтхэгийн парламентын Доод танхимын дарга Сумитра Махажаны айлчлалынхаа үеэр мэдэгдэхдээ “Энэтхэг бол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа томоохон эдийн засагтай улсуудын нэг. Манай эдийн засгийн өсөлтийг Монголын төр засаг, бизнес эрхлэгчид харилцан ашигтайгаар аль болох сайн ашиглаасай” гэсэн нь (“Өдрийн сонин” 2016-04-20) буурай бидэнд туслах сэтгэл гаргаснаас бус аварга Энэтхэг ашиг хонжоо хараагүй нь тэрбум ам. доллар зээлүүлж хөгжлийнхөө хурдад нэмэрлэ гэснээр илэрсэн. Энэ зээлээр У.Хүрэлсүх ерөнхий сайд нефть үйлдвэр барихаар зориглосныг гацаах бус дэмжье. Тэр бээр энэ төсөлд саад болж буй том хар хүч бий гэж мэдэгдсэн. Оросууд хамтарна хэмээн дайраад орвол эцэстээ ашгийн хувьд хэнийх нь мэдэгдэхгүй болчих вий.

Сүүлийн жилүүдэд үүссэн Хятадын их зах зээлийн аварга хэрэглээг дагаад эрдэс баялагтай гадаад олон орон мөнгөжсөн. Хятадтай хамгийн урт хилээр хаяалсан хөрш Монгол улс л хамар дороо үүссэн ховор боломжоос Оросын хатгаасаар “уусна” хэмээн айгаад хоосон хоцорсон гэж гайхдаг гадна дотны эдийн засагчид бий. Оросод хаягдсан Монголд Япон Солонгос 1990–ээд оноос гар сунгасныг ярих дургүй, ярьсан хүнд бүр дургүй монгол цөөнгүй гээч. Анжела Меркель Монголд хөрөнгө оруулахад ордууд нь алс хол, ямар ч дэд бүтэцгүй бөглүү, их хөрш нь зөвшөөрөхгүй бол бүтдэггүй юм билээ гэж телевизээр мэдэгдэж байв. Энэ товч дүгнэлт өөр тайлбар хэрэггүйгээр манай мега төслүүдийн гацааг илчилсэн. Төмөр зам, ДЦС, УЦС, ураан зэрэг төсөл хэрхэн гацсаныг эндээс хар. 

ОХУ-ын “РЖД” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн В.Якунин АНУ-ын мянганы сорилын корпорацаас манайд олгосон 188 сая долларын талаар байр сууриа илэрхийлэхдээ “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг гэсэн зүйр үг Орост байдаг. Та нар үнэгүй бэлэг бүү авч бай” гэж том дуугарсан нь мартагдахгүй байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров манайд зочилохдоо “Монгол Орос улсын өмнө геополитикийн ямар сорилтууд тулгарч байна вэ?” гэсэн асуултад хариулахдаа “Найрсаг харилцаатай Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүйн тулд хоёр том хөрш ОХУ, БНХАУ бүгдийг хийх болно” гэж амласан. (“Өдрийн сонин” 2016-04-14). Эгийн УЦС-ыг барьж эхэлсэн БНХАУ-ын нэг тэрбум долларын урт хугацааны хөнгөлттэй зээлийг ОХУ Байгал нуурт эрсдэлтэй гээд хаачихсан. УЦС-ын хиймэл нуур Байгал нуурт ашигтайг орос эрдэмтэд сануулдаг. Багануурт Хятадын хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн ДЦС-ыг Ц.Даваасүрэн сайд эрчим хүчээр Хятадын хараат байдалд унагах төсөл гээд зогсоочихсон. Хэт өндөр хүчдлийг тохируулах хувилбар Ц.Даваасүрэн сайдын шинжлэх ухаанд ХХI зуунд нээгдээгүй байгаа юм байх. Тиймээс Ж.Батзандан гишүүнтэй хавсайдан Багануураас хятадуудыг хөөж эх орноо аврах болтой. Энэ хөөлтийн ард олигархи О.Дерипаска хувийн эрчим хүчээ (оросууддаа борлуулдаг үнээсээ бурядуудад 3 дахин, монголчуудад 9 дахин) өндөр үнээр шахдаг.

Оросын www.asiarussia.ru цахимд бичсэн нь: “Путин улс орныхоо бүх засаглал, эрх мэдлийг гартаа атгасан цорын ганц лидер хэдий ч монголчуудтай одоохондоо ажиллаж чадахгүй л байгаа. Монгол улс нь парламентын засаглалтай улс бөгөөд үүнд л тэдний өвөрмөц агуулга оршиж буй юм” гэжээ. Монголыг Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг оросууд далдуур шахаад байгаа юм биш үү. Алдарт Лукашенко, угсаа залгамжлагч Алиев нартай манай Ерөнхийлөгч ганцаарчилж уулзсан. Тэдэнтэй ижилсэж, Брежнев Цэдэнбалын маягаар насаараа Путинтэй нөхөрлөх санаатай юмдаг уу даа янз нь. Тэгсэн цагт хуучнаараа тайван амьдарна шүү. Ардчилал зах зээлийг зүхэж харааж буй давалгааг харахад тэгсэн нь монголчуудад дээр юм байлгүй дээ.

Төр засаг будилж төөрсөн хүн амдаа шилэн байгаач. Эс тэгвээс найрсаг харилцаанд сэв суучих гээд байна. Найрамдал-дружбагаар хүмүүжсэн хөгшин толгой би болгоомжлох үүднээс бичив. Оросууд гэнэт яагаад Халхгол сумын төвийг тохижуулах хөрөнгө гаргав? Цухас мэдээлээд таг. Нуувраас үл ойлголцол үүсч маргадаг. Ах нарынхаа сэтгэл харамгүй өгөөмөр тусламжийг уламжлалаараа зад сурталдаач. Урьд бүх юм ямар сайхан тайван байв аа. Москвахэлсэн бол маргах санаа төрөхгүй нь биенд амар. Москва мэдчих нь гээд олон юм бодож шаналахгүй сэтгэл тайван. Нэг бодлын жаргаж явжээ. Одоог хар: хулгай луйвар, дээрэм тонуул, залилан хуйвалдаан, янхан хар тамхи, пээ бүү үзэгд. Барууныг, Азийн баруудыг хөгжилд хүргэсэн ардчилал, чөлөөт зах зээлийг бид бузарлаад буцвал хөрөнгөт нийгмийг монголчууд дөнгөлөө хэмээн баяр хүргээд өвөртлөх хөршүүд минь хүлээж байна. Бидэнд алдах юм алга. Жаргаж асан хуучин нийгмээ бид магтаад, түүндээ эргэж орохоор бослого гаргах гээд байгаа биз дээ.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Өчигдөр 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Өчигдөр 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Өчигдөр 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Өчигдөр 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top